Лук ба Үйлс номоор хийх аялалЗагвар
Үйлс номын энэ хэсэгт Антиох гэдэг худалдааны хотод иудей бус хүмүүс Есүсийг дагаж эхэлсэн талаар бичжээ. Энэ тухай сонссон Иерусалимд байсан дагалдагчид Барнабыг тийш нь илгээхээр болов. Барнаб Антиохт ирээд газар газраас ирсэн хүмүүс Есүсийн сургаалийг сурч, дагаж буйг нүдээр харав. Олон шинэ дагалдагчтай болж, хийх ажил их байсан тул Барнаб Саулыг дагуулан ирж Антиохт бүтэн жилийн туршид зааж сургажээ.
Антиох хотод анх удаа Есүсийн дагалдагчдыг Христэд итгэгчид буюу "Христийн хүмүүс" гэж нэрлэсэн юм. Энэ хотод анхны олон үндэстний Есүсийн чуулган үүссэн. Сүмийн итгэгчдийн дийлэнх нь Иерусалимаас ирсэн Мессианик иудейчүүд байхаа больж, Христитгэл дэлхий даяар хурдацтай тархан олон үндэстэн ястанд хүрч эхлэв. Хэдийгээр тэдний зүс царай, хэл соёл өөр ч бүх дэлхийн Хаан, цовдлогдоод амилсан Есүст итгэдгээрээ ижил байлаа. Харин энгийн Ромчуудын хувьдамьдралын шинэ хэв маягийг заадаг энэхүү сайнмэдээ нь ойлгомжгүй, тэр бүү хэл аюултай санагдах болов. Ингээд Ромын эзэнт гүрний утсан хүүхэлдэй болсон Херод хаан итгэгчдэд зүй бус хандаж, цаазаар авах болов. Итгэгчдийг ийн хавчин дарангуйлах нь иудей шашны зарим удирдагчид таалагдсан тул үргэлжлүүлсээр эцэст нь Петрийг хорив. Петр үхэл амьдралын зааг дээр байхад анд нөхөд нь түүний төлөө тасралтгүй залбирцгаав. Херод Петрийг улангассан олонд хаяж өгөх гэж байсан тэр шөнө тэнгэрэлч шоронгийн өрөөнд орж ирэн Петрийг гав гинжнээс нь суллаж дагуулан гарчээ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд бид Библи Проектод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleproject.com/