Лук ба Үйлс номоор хийх аялалЗагвар
Өнөөдрийн унших хэсэгт Корнел нэртэй зуутын даргын тухай гарна. Тэр бол иудейчүүдийн үзэн яддаг Ромын эзлэн түрэмгийллийн төлөөлөл юм. Тэнгэрэлч түүнд үзэгдэн Иоппа дахь Симоны гэрт байгаа Петр гэдэг хүнийг авчруул гэв. Корнел хэл хүргүүлэхээр хүмүүс явуултал тэнгэрэлчийн хэлсэн яг тэр газарт Петрзалбирч байхдаа хачирхалтай үзэгдэл үзэв.Үзэгдэлд иудей хүмүүсийн идэхийг цээрлэдэг төрөл бүрийн амьтдыг Бурхан Петрийн өмнө тавиад ид гэж хэллээ. Хариуд нь Петр, "Би хэзээ ч ариун бус юм идэж байгаагүй" гэтэл Бурхан түүнд, "Миний цэвэр болгосныг бузар гэж бүү нэрлэ" гэлээ. Энэ үзэгдэл гурван удаа давтагдаж, Петр ойлгож ядан хоцров.
Петр үзэгдлийн тухай бодож суутал Корнелын явуулсан хүмүүс түүн дээр ирж эзнийхээ урилгыг уламжлав. Тэр даруй Петр харсан үзэгдэл нь ямар учиртайг ойлгожээ. Иудей бус айлд очвол зан үйлийн хувьд цэвэр бус болох тул энэхүү урилгаас тэр татгалзах байв. Гэвч үзэгдэл дунд Бурхан түүнд хэнийг ч цэвэр бус гэж бүү бод, харин Есүст найдагч бүгдийг ариусгах хүч чадал Бурханд бий гэдгийг харуулсан аж. Тэгээд Петр Корнелийн гэрт цааргалалгүй очиж Есүсийн тухай сайнмэдээг, Түүний үхэл, амилалын тухай, Түүнд итгэсэн бүгдэд ирэх уучлалын тухай ярьж өгөв. Петрийг ярьж байтал Ариун Сүнс Пентекостийн өдөр иудей дагалдагчдын дээр буусны адил Корнел болон түүний гэр бүлийнхний дээр буулаа. Есүсийн хэлсний дагуу Сайнмэдээ бүх хүнд хүрч эхлэв.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд бид Библи Проектод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleproject.com/