Лук ба Үйлс номоор хийх аялалЗагвар

Лук ба Үйлс номоор хийх аялал

40-с 25 дахь өдөр

Хаанчлалын тухай мэдээ Иерусалим даяар тархаж, дагалдагчдын тоо өссөөр. Үүнийг дагаад олон удирдагч хэрэгтэй болсон тул элч нар Есүсийн сургаалыг үргэлжлүүлэн зааж, харин Стефан ядууст үйлчлэхээр болов. Тэр Бурханы Хаанчлалын хүч чадлыг харуулснаар олон иудей тахилч Есүст итгэн, дагаж эхлэв. Гэсэн хэдий ч Стефаныг эсэргүүцэж,түүнтэй маргалдагсад ч бишгүй байв. Ухаалаг мэргэн хариултад нь хорсон зэвүүцэгсэд Стефаныг Мосег гутаан, сүмд заналхийлсэн гэж гүтгэн,хуурамч гэрчүүдийг цуглуулав.

Тэдний энэхүү зүй бус үйлдэл нь Хуучин гэрээнд болсон явдлыг тусгал мэт давтаж буйг Стефан хатуухан хэлэв. Өөрсдийнхөндөө ад үзэгдэж, дарлагдаж байсан Иосеф, Мосе зэрэг хүмүүсийн тухай тэр цохон дурдсан. Израил зуун зууны туршид Бурханы илгээсэн хүмүүсийг эсэргүүцсээр ирсэн, одоо Стефаныг эсэргүүцэж байгаад нь гайхах зүйл огт үгүй. Үүнийг сонссон шашны удирдагчидхилэгнэн аслаа. Тэд түүнийг хотоос чирч гаргаад үхтэл нь чулуугаар нүүлгэжээ. Стефан чулуунд бяц цохиулж байхдаа бусдын гэмийн төлөө зовлон үүрсэн Есүст өөрийгөө даатган "Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч" гэж хашхирав. Хаанчлалын төлөө амиа өргөсөн олон хүний эхнийх нь тэр байсан юм.

Ѳдѳр 24Ѳдѳр 26

Энэ төлөвлөгөөний тухай

Лук ба Үйлс номоор хийх аялал

Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд бид Библи Проектод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleproject.com/