Бидний Зууч болох Есүсийг дагах ньЗагвар

Following Jesus Our Mediator

7-с 7 дахь өдөр

Есүс бидний Зуучлагч

Энэ долоо хоногийн турш бид Есүс ядуу, нийгмээсээ гадуурхагдсан, гэм нүгэлтэй, айдастай, дарлагдсан бүх хүмүүст хүрч байгааг харлаа. Түүний энэхүү Зуучлагчийн үйлс нь Түүний үхэл ба үхлээс амилах мөн бидний бүх гэм нүглийн төлөөх шийтгэлийг үүрсэн нь Бурхантай биднийг нэг удаа бүр мөсөн эвлүүлэхийн тулд байсан юм.

Африкийн судлал Библи дээр “Хүн төрөлхтний зууч Есүс” гэсэн нэртэй тэмдэглэл байдаг:

Зууч бол Африкийн соёлд зөрчилдөөнийг шийдвэрлэх хамгийн хүчирхэг багаж мэт байдаг. Африкийн уламжлалд ихэнх гэрлэсэн хосууд зөрчилдөөнөө загалмайлсан эцэг эхээрээ шийдвэрлүүлдэг. Тэд хосуудын асуудалд хөндлөнгөөс оролцох хэрэгтэй болдог. Өнөө цагт олон нийтийн зөрчилдөөнийг хоёр талын эрх баригчид гуравдагч этгээдийг байцуулан уулзаж, энх тайвны хэлэлцээр хийдэг. Дайны үед үндэстнүүд дайныг зогсохыг хүсэж энхийн элчийг илгээдэг. Улс орнууд дайн байлдаантай байх үед Нэгдсэн үндэсний байгууллага энх тайвны элч нарыг илгээж, дайсагналыг зогсоохыг оролддог. Загалмайлсан эцэг эх, гуравдагч этгээд, энх тайвны элч нар бүгд зуучлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Тэд эв найрамдал, энх тайвныг сэргээхэд туслахын тулд зөрчилдөж буй талуудын хооронд зуучилдаг.

Христ зуучлахаар ирсэн- төгс зуучлагч. Тэр ямар ч гэм зэмгүй бас гэм буруугүй Нэгэн. Хүчирхэг болон хүчин мөхсийн хооронд зуучлан биднийг аварсан.

Христ бүх үнийг төлнө гэж амласан энэхүү амлалтад итгэсэн хэн ч шийтгүүлэхгүй. Харин Түүнд итгэсэн бүхэн мөнх амьтай болно. Христээр зөвхөн Түүгээр дамжуулан Бурханы амар тайванд орох болно. "Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна. Тэр Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн нь зохистой цагтаа гэрчлэл болов". (1 Tимот 2:5-6).

Эргэцүүлэх эсвэл Ярилцах

Есүсийн зуучлал яагаад бидэнд хэрэгтэй вэ?

Есүс бидний үүрэг ёстой байсан шийтгэлийг авч төгс зуучлагч шиг үйлдсэн. Яагаад Есүс бидний төлөө энэ зүйлийг хийсэн гэж та бодож байна?

Бурханы амар тайван танд байна уу? Хэрэг үгүй бол түүнтэй эвлэрэх ганц замыг та мэдэх үү?

Хүн төрөлхтний агуу зуучлагч Есүст итгэлээ өгөөгүй бол энэ талаар тантай холбогдон залбирах хэн нэгнийг олохгүйгээр дахин нэг ч өдрийг бүү өнгөрүүлээрэй.

Бичээс

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Following Jesus Our Mediator

Замын хажууд суун цөхрөнгүйгээр уйлан гуйлга гуйх сохор хүн, соёлтой нийгэмд бузар хэмээн доромжлогдсон завхай эмэгтэй, бүх хүнээр үзэн ядагдсан хээл хахуулд автсан засгийн газрын ажилтан – гээд нийгмээсээ гадуурхагдсан эдгээр хүмүүст ариун Бурхантай холбогдох найдвар бий гэж үү? Лук номыг судалсан Африкийн нэгэн Библи судлалд дурдсанчлан Бурхан болоод ялгаварлан гадуурхагдсан хүмүүсийн хоорондох ангалыг холбогч Нэгэн болох Есүсээр дамжуулан арилгана хэмээсэн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Oasis International ХХК-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://Oasisinternationalpublishing.com