Бидний Зууч болох Есүсийг дагах ньЗагвар

Following Jesus Our Mediator

7-с 6 дахь өдөр

Есүс ба Авлигач 

Авлигад идэгдсэн төрийн албаныхан бусдыг дарамталж байгаа нь хүмүүст айдас, үзэн ядалтыг төрүүлж байдаг. Гэвч Есүс дээрэлхэгч нарт ч мөн дээрэлхүүлсэн нэгэнд ч хүрч байсан.

Африкийн судлал Библид “Амьдрал өөрчилсөн учрал” нэртэй тэмдэглэл байдаг:

Закхай Есүсийг харахыг хүсэж байсан. Тэрээр Есүсийг сайн харахын тулд бусдаас урьтан гүйж, мод руу авирч өөрөөсөө шаардагдах хүчин чармайлтыг гаргасан. Закхайд Есүсийг харах нь л хангалтай байсан. Гэсэн хэдий ч Есүс Закхайд илүү утга учиртай амьдралыг санал болгосон.

Закхай, Есүстэй хувьчлан уулзсаны дараа өмнөх шигээ татвар хураагчийн ажлаа хийх боломжгүй болсон. Өмнө нь бусдыг залилан мэхдэг байсан. Тэр бусдыг залилан мэхлэх нь буруу гэдгийг мэддэг ч бусдаас хулгайлсаар байсан. Закхай түүний шударга бус байдал нь эргэн тойрныхоо ядуурлын шалтгаан гэдгийг хүлээн зөвшөөрч нийгмийнхээ өмнө шинэ үүрэг хариуцлагыг мэдэрсэн.

Закхай бол Есүсийг үнэхээр мэдэхийг хүссэн хүний жишээ юм. Есүс түүнд амьдралын шинэ замыг харуулсан. Закхайгийн зан чанар, үнэ цэн бүрэн өөрчлөгдсөн. Хэрэв бид Есүс рүү эргэвэл бидний амьдрал өөрчлөгдөх болно.

Закхайгийн талаарх энэхүү түүхээс сайнмэдээ хүн бүрд, тэр ч байтугай авлигач, хүчирхийлэгч хүмүүст ч хүрч чадна. Магадгүй та нийгмээс тусгаарлагдсан, хоригдол, хар тамхины наймаачин эсвэл хамгийн адгийн нэгэн байсан ч Есүсийн авралын бэлэг болон шинэ амьдралыг хүлээн авах боломжтой.

Эргэцүүлэх эсвэл Ярилцах

Закхайгийнд очих хэрэггүй гэсэн ч Есүс тэднийд очсон. Яагаад Есүс зартай гэм нүгэлтний гэр рүү очих болов?

Закхай ялзарсан үйлдлүүдээ үл харгалзан яагаад Есүсийг харахыг хүссэн гэж та нар бодож байна вэ? 

Закхайн амьдрал болон түүний нийгэмд Есүсийн айлчлал ямар үр дүнд хүрсэн бэ?

Есүс таны амьдралд нөлөөлсөн үү? Хэрэв тийм бол энэ нь танай нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ?

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Following Jesus Our Mediator

Замын хажууд суун цөхрөнгүйгээр уйлан гуйлга гуйх сохор хүн, соёлтой нийгэмд бузар хэмээн доромжлогдсон завхай эмэгтэй, бүх хүнээр үзэн ядагдсан хээл хахуулд автсан засгийн газрын ажилтан – гээд нийгмээсээ гадуурхагдсан эдгээр хүмүүст ариун Бурхантай холбогдох найдвар бий гэж үү? Лук номыг судалсан Африкийн нэгэн Библи судлалд дурдсанчлан Бурхан болоод ялгаварлан гадуурхагдсан хүмүүсийн хоорондох ангалыг холбогч Нэгэн болох Есүсээр дамжуулан арилгана хэмээсэн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Oasis International ХХК-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://Oasisinternationalpublishing.com