Бидний Зууч болох Есүсийг дагах ньЗагвар
Есүс ба гэмтэн
Уучлахад хэт ахадсан гэмтэн гэж Есүс хэнийг ч үзэж байгаагүй. Нийгэм нь орхин хаясан хүмүүсийг ч хүртэл Тэр урьсан байдаг.
"Уучлалын анхилам үнэр" гарчигтай Африкийн Библи Судлалын Библи дахь хэрэгжүүлэх зүйлсийн тэмдэглэлээс эш татав:
Бурхан бидэнд хэрхэн амьдар гэж хэлсэнчлэн бидний нэг нь ч амьдарч чадаагүй. Гэм маань бусдыг заримдаа гүн гүнзгийгээр шархлуулдаг. Жинхэнэ христитгэлтнүүд Бурханаар болоод шархлуулсан хүмүүсээрээ аль алинаар нь уучлагдахыг асар ихээр хүсдэг.
Энэ түүхэнд гэмт эмэгтэй уучлалыг олж авахыг юунаас ч илүүтэйгээр хүсч байсан учраас чухал шашны удирдагчийн гэрт орохоос ч айгаагүй. Тэр уригдаагүй, зохистой нэгэн биш бас хүсээгүй зочин байв. Даруу байдал дотор тэр Есүсийн өмнө сөхөрсөн. Тэр асгартал уйллаа. Түүний нулимс Түүний хөлийг угаасан бөгөөд Түүний хөлийг тэр үнсэн, нулимсаа үсээрээ тэр арчсан. Түүний хөл дээр үнэт үнэртнийг асган байх үед анхилам үнэр өрөөг дүүргэв.
Бусад хүмүүсийг гомдоох үед бусад хүмүүс биднийг уучилж болно эсвэл уучлахгүй ч байж болно. Гэвч бид өөрсдийгөө даруу байдал дотор гэмийнхээ төлөөх зүрх эмтэрсэн байдалтайгаар Есүсийн хөл дээр сөгдөх үед Тэр биднийг түлхэн хаядаггүй. Тэр бидэнд, "Гэм чинь уучлагдсан." гэж хэлдэг.
Эргэцүүлэх эсвэл Ярилцах
Энэ түүхэн дэх эмэгтэй асар их гэмт амьдралаар амьдарсан бөгөөд Бурханы нүдэнд агуу ёрын зүйлсийг үйлджээ. Яагаад Есүс түүнийг уучилсан гэж та бодож байна?
Бурханы хүүхэд гэж дуудагдах зохисгүй нэгэн мэт та өөрийгөө боддог уу? Яагаад тийм гэж эсвэл яагаад үгүй гэж?
Хэрэв та гэмээ Есүст улайх юм бол Тэр таныг уучлах уу? Биднийг уучлах Бурханы хүслийн талаар энэ түүх бидэнд юуг өгүүлнэ вэ?
Энэ уучлалд бид хэрхэн хариу үзүүлэх ёстой вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Замын хажууд суун цөхрөнгүйгээр уйлан гуйлга гуйх сохор хүн, соёлтой нийгэмд бузар хэмээн доромжлогдсон завхай эмэгтэй, бүх хүнээр үзэн ядагдсан хээл хахуулд автсан засгийн газрын ажилтан – гээд нийгмээсээ гадуурхагдсан эдгээр хүмүүст ариун Бурхантай холбогдох найдвар бий гэж үү? Лук номыг судалсан Африкийн нэгэн Библи судлалд дурдсанчлан Бурхан болоод ялгаварлан гадуурхагдсан хүмүүсийн хоорондох ангалыг холбогч Нэгэн болох Есүсээр дамжуулан арилгана хэмээсэн.
More