Есүс надад хайртайЗагвар

Jesus Loves Me

7-с 5 дахь өдөр

Надад

Хүн төрөлхтнийг Есүсийн хараагаар авч үзэх нь үнэхээр бахадмаар--хэдэн зуун сая хүмүүс өдөр бүр мянга мянган сонголтуудыг хийж байдаг. Хүн амины хэрэгтэнг Бурхан харж байдаг. Хар тамхи наймаалагчийг ч бас л Бурхан харж байдаг. Хар тамхи татан хүүхдээ гэмтээх жирэмсэн эхийг ч Тэр бас л харж байдаг. Хамгаалах ёстойгоор бүтээгдсэн тэр л хүмүүсээ гомдоох хүчирхийлэгч нөхрүүд, аавуудыг ч Тэр харж байдаг. Дайн дажингууд, арьс өнгөөр ялварлалт, ялгаварлан гадуурхалт, шударга бус байдлыг ч Тэр харж байдаг.

Үүнчлэн хүүхдүүдээ бүүвэйлэн тэднийгээ тайтгаруулах сайн ээжүүд Бурхан өдөр бүр харж байдаг. Охиддоо дугуй хэрхэн унахыг заах хайрлагч аавуудыг ч Тэр бас харж байдаг. Бусад хүмүүсийг аврахын төлөө өөрсдийнхөө амьдралыг болоод тав тухаа золиослох баатруудыг ч Тэр бас харж байдаг.

Хүн төрөлхтний--сайн муу аль аль--энэ эмх замбараагүй байдлыг Бурхан хараад Тэр юуг мэдэрдэг вэ? Бурхан намайг хэрхэн хардаг вэ?--гэсэн энэ асуулт--хүн төрөлхтний асуух бүхий л асуултуудад хариулдаг болохыг би санал болгож байна.

Засахаар хүсэн хүлээх гайхалтай балгасыг Бурхан харж байдаг.

  • Гайхалтай. Та бол Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн нэгэн. Таниас хэний ч булааж авч чадахааргүй үнэ цэнэ, нэр хүнд танд өвлөгдөн өгөгдсөн.
  • Балгас. Би болоод таны танилцах хүн бүртэй яг л адилхан энэ дэлхий дээр муу ёрын сүнсээр та ямар нэгэн хэмжээгээр идэгдсэн аж.
  • Засагдахуйц үнэ цэнэтэй. Таны анхнаасаа бүтээгдсэн зорилгын дагуу таныг засахыг Бурхан хүсэж байдаг. Идэгдлээс чөлөөт; үхлийн айдсаас чөлөөт; тусгаарлалт, өвдөлт, эмтэрсэн байдал эсвэл ямар ч төрлийн муу ёрын зүйлээс чөлөөт амьдралаас таныг амьдраасай гэж Бурхан хүсдэг.

Хичнээн өө сэвтэй, эмтэрсэн эсвэл муу ёрын байсан ч бай хүн бүр Бурханаас өгөгдсөн энэ анхдагч алдрыг өөртөө тодорхой хэмжээгээр агуулдаг.

Үүнчлэн, хичнээн билэг авъяастай, ёс зүйтэй эсвэл сайн хүн ч бай дэлхий ёртөнцийг нэвчсэн муу ёрын сүнсээр болоод бидний сонгосон гэмээр тодорхой хэмжээгээр толботой болсон байдаг.

Ефес 2:10-т, Бурхан таныг Түүний бүтээл мөн гэж тодорхойлсон нь, пойма; "шүлэг" гэдэг үгийн уг гарал болох Грек үг аж. Мөнхийн улсад биднийг шинэчлэх Эзэнд итгэгч хүмүүс Түүний алдрыг өөрсдөөсөө цацруулан, Тэр бол ертөнц дээрх хамгийн агуу Нэгэн, гайхамшигтай Бүтээгчээр зогсохгүй Аврагч, муу ёрын сүнсний сүйтгэх зорилготой байсныг сэргээх нэгэн гэдгийг тунхаглах болно. Христ дотор бид ийм л хүмүүс байхаар бүтээгдсэн.


"Балгас" гэсэн байдлыг амьдралынхаа яг аль хэсэгт та хамгийн ихээр мэдэрч байна вэ? Таныг шинэчлэх Бурханы "шинэчлэгч" хүчийг амьдралынхаа яг аль хэсэгт хамгийн ихээр ашиглаж болохоор байна вэ? 

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Jesus Loves Me

"Христитгэлтэн болохын тулд би юунд итгэх хэрэгтэй вэ?" гэж хэн нэгэн хүн таниас асуувал та юу гэж хэлэх вэ? "Есүс надад хайртай даа, Библи надад хэлсэн дээ" гэдэг олны дуртай дууны энгийн үгсийг ашиглах замаар сэтгүүлчээс пастор болсон нэгэн хүн итгэдэг зүйл тань юу болох, яагаад гэдгийг ойлгоход танд туслах болно. Хамгийн их борлуулалттай номыг зохиогч Жон Эс. Дикерсон христитгэлийн гол чухал итгэлүүдүүд тодорхой бас итгэмжтэйгээр тайлбарлан мөн яагаад эдгээр итгэлүүд чухал болох талаар харуулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бэйкер паблишингт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://bakerbookhouse.com/products/235847