Есүс надад хайртайЗагвар
Юу чухал вэ?
Чухал зүйлс бол Христийн талаарх үндсэн сургаалиуд юм. Эдгээрийн аль нэгийг нь л орхигдуулах юм бол христитгэлийн орон сууц нуран унадаг. Хэрэв та эдгээр чухал зүйлсийн аль нэгийг л орхигдуулах юм бол Христ таныг өөрчлөх хүчийг та алддаг учраас чухал зүйлс бол үнэхээр гарцаагүй чухал аж. Хэрэв чуулган эдгээр чухал зүйлсийн аль нэгийг орхигдуулах юм бол чуулган дахь хүмүүс болоод эргэн тойрныхныг нь өөрчлөх Бурханы авралыг хүчийг алдах болно.
Бурханы Үг эдгээр чухал зүйлсийг тодорхойлдог--эдгээр итгэл үнэмшлийн ноён нуруу нь бол Бичээс мөн. Сүнсэн дэх тулаан нь бодит учраас христитгэлийн үндсэн итгэл үнэмшлийг мэдэх нь бидний сэдэлт байдаг. Сайн муугийн хоорондох тулаан бол үзэл бодлын цар хүрээнд болж байдаг--итгэл үнэмшлийн тань талаарх тодорхой байдал нь гажуудуулах эсвэл хууран мэхлэх үзэл санаануудаас зөв үзэл санааг ялган салгахад таныг зэвсэглэдэг. Итгэлээрээ дамжуулан бид Христийн хүч, аминд хүрдэг учраас итгэл үнэмшил маань үнэн зөв байх ёстой.
Бид бүхний дуртай "Есүс надад хайртай даа" гэдэг дууны эхлэл нь христитгэлийн гол чухал зүйлсийг тусгасан байдаг:
Есүс / надад / хайртай даа / Библи / надад хэлсэн дээ.
Эдгээр үг ямар утгатай болохыг бид мэдэх юм бол христитгэл бол үнэхээр энгийн аж. Дараах байдлаар бодоод үз:
ЕСҮС--Есүсийн талаарх юунд би итгэдэг вэ
Есүс бол Бурхан бас хүнийн биеэр төрсөн Нэгэн, Мессиа.
НАДАД--Өөрийнхөө талаарх юунд би итгэдэг вэ
Хүн бүр сүр жавхлантай--бас мөхсөн. Бид Бурханы дүрээр бүтээгдсэн хэдий ч гэмээр бохирдсон. Муу ёрын сүнсээр эмтэрсэн байхад минь "цоо шинэ бүтээл" болгон Есүс биднийг шинэчилэх хүч чадалтай.
ХАЙРТАЙ ДАА--Бурханы хайрын талаарх итгэдэг зүйл маань загалмай дээр нотлогдсон
Аврах зорилготойгоор Есүс энэ дэлхий дээр иржээ. Бидний гэмийн төлөө Тэр загалмай дээр нас баран, үхлээс дахин амилсан.
ГЭДГИЙГ БИ МЭДНЭ--Авралын баталгаа маань юу болохыг би мэднэ
Бид өөрсдийнхөө хүчээр аврагдаж чадахгүй хэдий ч хэрэгцээ байгаагаа бид өөрсдийнхөө хүслээр хүлээн зөвшөөрөх (гэмших), Есүсийг Бурхан хэмээн хүлээн зөвшөөрөх мөн загалмай дээр Түүний хийсэн зүйлд итгэх ёстой.
БИБЛИ НАДАД ХЭЛСЭН ДЭЭ--Амьдралд минь тавих Бурхан хэмжүүрт би итгэдэг
Библи бол хийдэг, итгэдэг бүхэнд маань зориулсан үл өөрчлөгдөх хэмжүүр гэдэгт итгэхийг бид сонгодог учир нь Есүс бол бидний үлгэр жишээ. Христ дотор өөрсдийнхөө хэн болохыг ухаарахын тулд бид Бурханы Үгийг уншин, үүнийг дуулгавартайгаар дагах ёстой.
Энэ дууны үгний таван хэсэг дээр ажиллах замаар хаа явсан газартаа христитгэлийн гол чухал зүйлсийг агуулах хүчирхэг ой санамжийн багаж хэрэгслэлийг бид өөрсөддөө олж авдаг.
Залбирал: Энэ аянд нүдийг минь болоод зүрхийг минь нээж өгөөч. Таны Үгнээс эдгээр үнэнийг ойлгоход надад туслаач. Бодол санаагаа өөрчлөхийг би хүсэж байна. Намайг итгээсэй гэж Та хүсэж буйд итгэхэд надад туслаач. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
"Христитгэлтэн болохын тулд би юунд итгэх хэрэгтэй вэ?" гэж хэн нэгэн хүн таниас асуувал та юу гэж хэлэх вэ? "Есүс надад хайртай даа, Библи надад хэлсэн дээ" гэдэг олны дуртай дууны энгийн үгсийг ашиглах замаар сэтгүүлчээс пастор болсон нэгэн хүн итгэдэг зүйл тань юу болох, яагаад гэдгийг ойлгоход танд туслах болно. Хамгийн их борлуулалттай номыг зохиогч Жон Эс. Дикерсон христитгэлийн гол чухал итгэлүүдүүд тодорхой бас итгэмжтэйгээр тайлбарлан мөн яагаад эдгээр итгэлүүд чухал болох талаар харуулдаг.
More