Есүс надад хайртайЗагвар
Яагаад та үүнийг унших ёстой вэ?
"Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ" (Иохан 10:10) гэж Есүс тунхаглажээ. Сүнсэнд маань амийг амьсгалахын тулд Есүс ирсэн. Тэр бидэнд мөнхийн амийг амьсгалахын тулд ирсэн бөгөөд тэгснээр бид энэ дэлхийг орхин тэнгэрулсад Бурхантай хамт байх болно. Өөрт нь итгэсэн, авралын үнэ төлбөргүй Түүний бэлгийг хүлээн авсан хүн бүрт энэ амийг амьсгалахын тулд Тэр ирсэн.
Гэм нүгэл дотроо үхмэд тэр л хэсгүүдэд маань амийг бидэнд эргүүлэн амьсгалахын тулд Есүс дэлхий дээр иржээ. Бүхий л шашин, итгэл үнэмшил, суурь дэвсгэр бүхий--бүхий л хүн төрөлхтөн--Есүсийн санал болгох тэр харилцааг эцэстээ хүсдэг. Гэмийн замбараагүй байдлаас бидний аврахын тулд Бурхан хүн болж энэ дэлхийд төрсөн.
Христитгэлтэн болохынхоо хувьд энэ л бидний итгэдэг Есүс юм--Есүс гэдэг зүгээр л нэг сайн хүн биш, Есүс хэмээх сайхан санаа биш эсвэл Есүс гэдэг урамшуулагч багш биш. Хүний биеэр төрсөн Бурхан болох Есүст, хүн төрөлхтний гэмийн төлөө загалмай дээр нас барж, үхлээс дахин амилсан Мессиад бид итгэдэг.
Ихэнх христитгэлтнүүд энэ үнэнд итгэдэг хэдий ч, Христитгэлтэн болохынхоо хувьд ыи юунд итгэх ёстой вэ?гэдэг асуултад хариулахад танд туслах бол миний гол найдвар мөн. Ихэнх хүмүүс христэд итгэх итгэлийг өөрсдийнхөө үзэл бодлоор тайлбарладаг дэлхийд бид амьдардаг учраас христ итгэлийн гол чухал итгэл үнэмшил бол өөрчлөгдөшгүй үнэн гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Эдгээр нь бид Есүсийн уучлал, амийг хүлээн авдаг гэсэн ухагдахуун юм. Эдгээр ухагдахуун нь хүн төрөлхтнөөс бус харин Бурханаас өгөгдсөн заавар тушаал аж.
Ямар ч бат бөх байшингийн доор бүхэл бүтэн барилгын жинг даахуйц үл харагдах суурь гэж байдаг. Энэ судлал христитгэлийн маань суурийг тавих болно. Эдгээр чухал итгэл үнэмшлийн нэг л байхгүй бол итгэлийн орон сууц тань хазайх эсвэл тэр ч бүү хэл нурах болно.
Улам эерэгээрээ, эдгээр гол чухал христитгэлийн сургаалиуд итгэлийн тань үндэс суурь байх үед бат бэх, уран чадварлагаар Бурханы бүтээх амьдралыг та олж харах болно. Эдгээр суурь үнэнийг Бурханы Үг тодорхойлдог. Христитгэлтэн болохынхоо хувьд юунд итгэдэг болох сууриа хянан шалгахад энэ судлал танд туслах бөгөөд--тэгснээрээ агуу итгэлийн амьдралыг та барьж босгох болно. Өөрийнхөө Үгэнд Бурхан юу гэж хэлсэнд итгэн, улмаар үүнд дуулгавартай байх замаар итгэлээрээ бид өсдөг. Энэ судлалын төгсгөлд бид улам илүү Христийг хайрлан, итгэдэг зүйлдээ улам илүү итгэлтэй болж, мөн сайн Бурханаа дагах тал дээр улам илүү хүчирхэгжих болтугай.
"Христитгэлтэн болохынхоо хувьд би юунд итгэх ёстой вэ?" гэдэг асуултад бид хэрхэн хариулах вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
"Христитгэлтэн болохын тулд би юунд итгэх хэрэгтэй вэ?" гэж хэн нэгэн хүн таниас асуувал та юу гэж хэлэх вэ? "Есүс надад хайртай даа, Библи надад хэлсэн дээ" гэдэг олны дуртай дууны энгийн үгсийг ашиглах замаар сэтгүүлчээс пастор болсон нэгэн хүн итгэдэг зүйл тань юу болох, яагаад гэдгийг ойлгоход танд туслах болно. Хамгийн их борлуулалттай номыг зохиогч Жон Эс. Дикерсон христитгэлийн гол чухал итгэлүүдүүд тодорхой бас итгэмжтэйгээр тайлбарлан мөн яагаад эдгээр итгэлүүд чухал болох талаар харуулдаг.
More