Сэтгэл санааны хямралаас эргэхүйЗагвар

A U-Turn From Emotional Issues

3-с 3 дахь өдөр

Өнөө үед хүмүүсийн хамгийн ихээр тэмцэлддэг нэг сэтгэл хямралын хана хэрэм бол бусдаас хамааралтай байх явдал юм. Энэ хана хэрэм зөвхөн нэг харилцаагаар тогтохгүй бусдын тааллыг эрж хайх, сошиал медианд донтох зэрэг олон зүйлээр өргөжиж байдаг аж. Гэхдээ эхлээд бусдаас хамааралтай байх талаар авч үзэцгээе.

Бусдаас хамааралтай байх гэдэг нь тухайн хүн дотроо буруу гэж мэдэрч байгаа хэдий ч асуудлаа шийдвэрлэхийн тулд харилцаж буй хүндээ найр тавих механизм (сэтгэл хямралын хана хэрмийн нэг хэлбэр) юм. Энэ нь өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө дутуу үнэлэх үнэлэмж, эсвэл гологдлын хүчтэй мэдрэмжээс шалтгаалж байж магадгүй. Гэсэн хэдий ч, бусдаас хамааралтай байдал нь ихэнхдээ цөхрөл гутралыг засахын тулд хэн нэгнийг эсвэл хүмүүсийг ашиглахтай холбогддог. Би үүнийг хүмүүн хана хэрэм гэж нэрлэдэг юм.

Бурхан бол бидний хэрэгцээг хангаж чадах цорын ганц хүч чадалтай, чадвартай Нэгэн юм. Бид Бурханыг эрэлхийлэхээсээ өмнө бусдыг эрэлхийлэх гэж хүчилснээр асуудал ирдэг. Түүний Үгээс, бид Бурхан хэн нэгний амьдралд хэрхэн бусад хүмүүсийг ашигладаг талаар уншицгаадаг. Гэсэн хэдий ч, Бурханы байр суурийг бусдаар болон ямар нэгэн зүйлээр орлуулах нь Түүнд таалагддаг гэж бид хаанаас ч уншаагүй. Үнэндээ, үүний эсрэг нь үнэн: бид сэтгэл санаандаа хуурамч бурхдыг бий болгожээ. Сошиал медиа донтолт ч хүртэл сэтгэл санааны хуурамч бурхдын тоонд орох боломжтой.

Зарим харилцаанаас ирэх таашаал эсвэл сошиал медиа дээрх холболтоос хүртэх ашиг болон сэтгэл хөдөлгөсөн харилцаа эсвэл харьцуулалт хоёрын хооронд маш нарийн зааг байдаг. Хүмүүс болоод харилцаанууд нь бидний таалан соёрхох ёстой бэлэг юм. Гэвч бид сэтгэл хөдлөлөө сэтгэлийн хямрал, ганцаардал, атаархал, эргэлзээ эсвэл айдсын хана хэрэм болон хувирахаас болгоомжлох хэрэгтэй.

Та Христ дотор хэрэгцээтэй бүх зүйлээр хангагдсан гэдгийг өөртөө сануулж байх хэрэгтэй. Өөрийгөө бүрэн гүйцэд болгохын тулд хэн нэгнээс ямар нэгэн зүйл хүлээх шаардлагагүй.

Та өөрийгөө үнэлэх мэдрэмжийнхээ хувьд хэнд эсвэл юунд найдаж байна вэ?

Энэ төлөвлөгөө танд урам зориг өгсөн гэж бид найдаж байна. Үйлчлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл, энд дарна уу.  

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

A U-Turn From Emotional Issues

Амьдрал тань Бурханы Үгтэй нийцэхгүй байх үед зовлонтой үр дагаврыг амсах нь гарцаагүй. Ийм үед сэтгэл санаа үймэрч, таны сайн сайхан байдалд нөлөөлж эхлэх үед, өөрийнхөө бий болгосон, зугтахын аргагүй шоронд хоригдсон мэт санагдаж болох юм. Ийм үед та зөв дэнслэн үзэж, Бурханд найдаж сурах шаардлагатай. Тони Эванс танд сэтгэл санааны эрх чөлөөнд хүрэх замыг харуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан The Urban Alternative (Тони Эванс)-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://tonyevans.org/