Сэтгэл санааны хямралаас эргэхүйЗагвар
Сэтгэл хөдлөл нь сүнсэнд нөлөөлдөг бол мэдрэхүй нь бие махбодод нөлөөлдөг. Эдгээр нь амьдралын нөхцөл байдлуудын талаарх бидний мэдрэмжийг илчилдэг. Сэтгэл санааны байдлаасаа болж буруу замаар замнасан хүмүүс үүнийгээ давж гарахын төлөө тэмцэвч, аргаа барсан, найдваргүй, үнэ цэнгүй болсон мэт мэдрэмж тээдэг.
Сэтгэл хямралын хана хэрэм гэж хааяахан таагүй өдөр ирэхийг хэлдэггүй. Энэ нь таны амьдралыг урхидсан сөрөг занганаас мултарч чадахгүй байхыг хэлдэг бөгөөд улмаар хянаж чадамгүй урам хугаралт, сэтгэлийн хямрал, харуусалд хөтөлдөг.
Би таныг бусад олон хүмүүсийн үйлддэгийг хийхийн оронд (эм, энтертайнмент, секс эсвэл мөнгө үрэх байдлаар дамжуулан сэтгэл хямралын ханыг үгүйсгэх эсвэл нураах гэж оролдохын оронд), туулж буй зүйлийнхээ цаана нуугдах уг үндсийг олоход тань туслахыг хүсэж байна. Ингэснээр та үүнийг ялах боломжтой болно. Үнэндээ Бурхан таныг тав, хорь, дөчин жил эсвэл цаг үргэлж сэтгэл хямралын хана хэрмийг тээн амьдрахаар бүтээгээгүй юм.
Үүний оронд, Бурхан танд Христ дотор, бялхсан амийг амлажээ. "Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ." (Иохан 10:10б) гэж Есүс хэлсэн. Тэрээр таныг өдөр бүр ялагдсан амьдралаар амьдруулахаар дуудаагүй. Тэрээр Өөрөө бүхнийг захирдаг бөгөөд, таны амьдралыг бүхлээр нь харж хандаж байдаг Нэгэн гэдгийг таныг мэдээсэй, мөн найдаасай гэж хүсэж байдаг. Хэрэв та Христийн үнэгүйгээр өгдөг бялхсан амийг мэдрэхгүй байгаа бол эргэлт хийх цаг нь болжээ. Бурхан руу эргээд, Түүнд найдахгүй байгаа сэтгэл хямралын хана хэрэм бий болсон талбаруудыг илчлэн харуулахыг Түүнээс асуун гуйгаарай. Тэрээр таныг өөрийн амьдралаа Түүний нүдээр харж, уй гашуугаа хэрхэн яаж харж сурахад тань туслахыг хүсэж байдаг. Тэрээр замбараагүй мэт харагдах зүйлээс ч гайхамшгийг бүтээх чадалтай Нэгэн билээ.
Таны амьдралд ямар нэгэн байдлаар боомилогдсон мэт мэдрэмж төрж байна уу? Та эдгээрийгээ Бурханд өргөхөд бэлэн байна уу?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал тань Бурханы Үгтэй нийцэхгүй байх үед зовлонтой үр дагаврыг амсах нь гарцаагүй. Ийм үед сэтгэл санаа үймэрч, таны сайн сайхан байдалд нөлөөлж эхлэх үед, өөрийнхөө бий болгосон, зугтахын аргагүй шоронд хоригдсон мэт санагдаж болох юм. Ийм үед та зөв дэнслэн үзэж, Бурханд найдаж сурах шаардлагатай. Тони Эванс танд сэтгэл санааны эрх чөлөөнд хүрэх замыг харуулах болно.
More