Сэтгэл санааны хямралаас эргэхүйЗагвар

Сэтгэл хөдлөлийн талаарх маш чухал үнэнийг танд сануулъя: тэдгээрт оюун ухаан гэж байдаггүй.
Тэд сэтгэдэггүй. Тэд бараг хариулдаггүй. Мэдрэмжийг бий болгохын тулд сэтгэл хөдлөл тань бодлыг эзэмддэг. Тийм учраас бодол санааг тань хянагч хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл мэдрэмжийг тань бас хянаж байдаг. Амьдралд тань тохиолдож байгаа нөхцөл байдлуудыг хэрхэн хүлээн авч байгаагаас шалтгаалан сэтгэл хөдлөл бий болж мөн удирдагдаж байдаг. Тиймээс, хэрэв та өөрийн амьдралд буй сэтгэл хөдлөлөө бүрэн захирч, сэтгэл хямралын хана хэрмийг нураахыг хүсэж байвал бодол санаагаа хянах хэрэгтэй.
Бодол санаагаа Бурханы үнэнтэй нийцүүлэх үед та чөлөөлөгдөх болно.
Өөрийгөө толинд хардаа. Таны харж байгаа хүн Христтэй хамт-цовдлогдсон, хамт-оршуулагдсан, бөгөөд хамт-амилагдсан. Бурханы мэлмийд, Есүс хоёр мянган жилийн өмнө нас барахад та ч мөн адил үхсэн. Тэрээр оршуулагдахад та Түүнтэй хамт булшинд хэвтэж байсан. Тэр амилахад та ч бас амилсан. Хэдийгээр та Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээн аваад удаагүй байж болох ч, Бурхан олон жилийн өмнө Есүст тохиолдсон зүйлийг таны сүнсний бодит байдлын нэгэн хэсэг болгосон.
Сатан оюун ухаанд тань бодлуудыг тарин, тэдгээрийг таных мэт болгохдоо гарамгай нэгэн билээ. Магадгүй та түүний "Би өөрийгөө дутуу үнэлэх үнэлэмж болоод харьцуулалтын урхийг ялан дийлж чадахгүй. Би сэтгэл хямралын хүлээснээс чөлөөлөгдөж чадахгүй. Би сэтгэл санааны гүн хямралд унаад байдгаа эсэргүүцэж чадахгүй" гэх мэт зүйлсийг хэлж байгааг сонсож байж болох юм. Тэр тэдгээрийг танд хэлж, та ч өөртөө тийнхүү хэлж байж болох ч, ялан дийлэхийн тулд тэдгээр худал зүйлд итгэхээ болих хэрэгтэй. Тэдгээр бүх бодлууд магадгүй хуучин хүн тань үхээгүй үед үнэн байж болох юм, гэвч хуучин хүн тань Христтэй хамт загалмай дээр нас барсан билээ. Тэгэхээр та цоо шинэ бүтээл болсон (2 Коринт 5:17).
Та өөрийнхөө талаар ямар худал зүйлсэд итгэж байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Амьдрал тань Бурханы Үгтэй нийцэхгүй байх үед зовлонтой үр дагаврыг амсах нь гарцаагүй. Ийм үед сэтгэл санаа үймэрч, таны сайн сайхан байдалд нөлөөлж эхлэх үед, өөрийнхөө бий болгосон, зугтахын аргагүй шоронд хоригдсон мэт санагдаж болох юм. Ийм үед та зөв дэнслэн үзэж, Бурханд найдаж сурах шаардлагатай. Тони Эванс танд сэтгэл санааны эрх чөлөөнд хүрэх замыг харуулах болно.
More