Шинэ жил, Өөрчлөгдөөгүй БурханЗагвар

New Year, Same God

4-с 4 дахь өдөр

Хамгийн шилдэг баг

Бодит амьдрал бол яг л сургуультай адилхан: Хамгийн ухаантай хүнтэй багт орохыг хүн бүр хүсдэг ба биднийг амжилттай байхад туслах хүмүүсийг бид өдөр бүр эрж хайдаг байх ёстой.

Ивээгдсэн жилийг эхлүүлэхийн тулд таны хийж болох гурван алхмыг энэ төлөвлөгөөний туршид би танд өгсөн ч хамгийн шилдгийг би хамгийн сүүлд авч үлдсэн.

Сайн найзтай байх үед амьдрал хамаагүй дээр байдаг; ачаа хамаагүй хөнгөн болдог бас зам амар болж ирдэг. Ийм учраас бид багийн нэгэн гишүүн байх нь сайн хэрэг байдаг: Энэ дэлхийн эсрэг та ганцаараа зогсох шаардлагагүй.

Миний таньдаг Нэгнийг амьдралынхаа нэг хэсэг болгохыг би танаас хүсэж байна. Тэр бол хааны угсааны найз минь бөгөөд Тэр таны арыг даах болно. Тэр таны хажууд байхад БҮХ ЗҮЙЛ, бүх зүйл тэр чигээрээ сайнаар эргэдэг. Тэр үргэлж ялдаг, Түүнийг тулаанд ялагдахыг нь би нэг ч удаа харж байгаагүй. Тэр үнэхээр эелдэг зөөлөн энэрэнгүй Нэгэн, танд ямар нэгэн зүйл дутагдах эсвэл хэрэгтэй болох үед Түүнээс та тэдгээрийгээ авч болно. Тэр таны урмыг хугалахгүй, төсөлд тан таныг дэмжихээр Тэр таныг хажууд байх болно. Хамгийн хүнд хэцүү үед чинь Тэр тантай хамт байх болно мөн урагшлахад чинь Тэр танд туслах болно. Тэр бол жинхэнэ бодит Нэгэн, замаасаа гажих үед чинь Тэр танд хэлэх болно мөн замаа ахин олоход чинь Тэр танд зөвлөгөө өгөх болно. Хамгийн шилдэг хэсэг нь юу вэ гэвэл би аль хэдийнээ Түүнтэй ярьсан бөгөөд таны багийн нэгэн хэсэг нь байхыг Тэр аль хэдийнээ зөвшөөрсөн.

Түүний Нэр бол Есүс; та Түүнийг таних уу?

Энэ шинэ жилийг эхлэх үедээ хамгийн түрүүнд Бурханы ивээл ба хүлээн зөвшөөрлийг гуйн залбир. Өнөөдөр Түүнтэй нэг баг бологтун. Бурханы эсрэг тэмцэлдэхээ больцгоон, замд чинь гарч ирэх боломжийг Түүнд олго мөн таны явахыг хүсэх зүгт биш харин таны явах хэрэгтэй газар руу Тэр таныг хөтлөх болно гэдэгт итгэ.

Бурхантай ярих замаар та аюулгүй алхдаг учир нь Тэр бол таны хөтөч мөн.

Бүтэн жилийн ивээл, туршлагууд биднийг хүлээж байна; ялагчдын багийн нэгэн гишүүн нь би учраас би асар тайван амгалан байна. Сорилтууд ирэх л болно; бүх зүйл дардан байхгүй ч тэр л үед Өөрийнхөө хүч чадал халамжийг Бурхан бидэнд харуулдаг.

Санагтун: Муу бүхнээ ардаа орхих замаар чемоданаа сулла. Зорилготой жилийг өнгөрүүлэхэд зориулан зорилтууд тавь. Бурхан таныг хэрхэн хардагчлан өөрийгөө хар; бүхнийг та хийж чадна. Эцэст нь, Бурханы гарт амьдралаа (жилээ) даатган өргө.

Бурхан + та = Баталгаатай ялалт.

Дараа уулзах хүртэл баяртай!

Хайртай шүү, Лесли Рамирез.

aboutleslierl.web.app

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

New Year, Same God

Шинэ жил гарлаа мөн үүний хамт бидний хүрэхийг хүссэн зорилго, зорилтууд ч бас дагалдан ирсэн. Дэлхий дээрх бүх зүйл өөрчлөгдсөн; хэдий ч ивээгдсэн жилийг бидэнд өгөх чадвартай хамгийн дээд Бурхан маань огтхон ч өөрчлөгдөөгүй. Шинэ жилээ зорилготойгоор эхлүүлэхэд бидэнд туслах энэ 4 өдрийн төлөвлөгөөнд надтай хамт нэгдэгтүн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Лесли Рамирез Лазарод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://aboutleslierl.web.app/

Холбоотой төлөвлөгөө унших