Шинэ жил, Өөрчлөгдөөгүй БурханЗагвар
Өөрөө өөртөө итгэ
Юм бүхэнд бас бусдаас сайныг олж харах нь биднийх хувьд амархан байдаг. Бусад хүмүүсийн авьяас билэг, харагдах байдлыг бахдан, магтахад бид бүхий л амьдралаа зарцуулдаг, энэ нь гайхалтай зүйл л дээ. Гэхдээ өөрсөд дээрээ ирэх үед энэ нь тийм ч энгийн зүйл биш мэт болж ирдэг. Үүнийг хүссэн үгүйгээс үл шалтгаалан бүхий л амьдралаа та өөртэйгөө өнгөрүүлэх учраас өөрийнхөө үнэ цэнийг бүү тоохгүй өнгөр!
Бурхан хүн нэг бүрийг өөр өөр авьяас, чадвартайгаар, Өөрийнхөө дүр төрхөөр, Өөртэйгөө адилхнаар биднийг бүтээсэн ба биднийг асар өндрөөр үнэлдэг. Тэр танд буй бүхий л чадамжуудыг хардаг ба та ямар чухал бөгөөд үнэ цэнтэй болох талаарх сануулгуудыг Тэр Өөрийнхөө Үгэнд үлдээсэн байдаг учир нь хэзээ нэгэн цагт таныг мартаж болзошгүй гэдгийг Тэр мэдсэн байсан.
Өөрөө өөртөө итгэх, Тэр таныг хэрхэн бүтээсэнд талархах нь үнэхээр чухал. Үүнийг олж авахад хангалттай зүйл танд үгүй гэж бодсоны улмаас та хэр олон зүйлийг оролдож ч үзээгүй вэ? Бид чадвартай гэдэгтээ итгээгүйгээсээ болоод заримдаа бид гайхалтай боломжуудыг алддаг. Бид бүгд эргэлзээний бус харин ивээлийн жилийг эхлүүлэх болно гэдэгт би итгэж найдаж байна. Энэ бол айдсын бус харин итгэлийн жил мөн. Энэ бол сорилтуудыг хүлээн зөвшөөрөх жил мөн учир нь "таны хүссэн бүхэн айдсын эсрэг талд буй" аж. (Жак Канфиелд)
Өөртөө итгэх итгэлийг тан өсгөхөд тус болохуйц дөрвөн зөвлөмжүүдийг энд дурдъя:
1. Та үүнийг хийж чадна гэж бод. Энэ нь тархинаас чинь эхлэлтэй болохоор эерэг бодолтой байх нь чухал. Ямар нэгэн зүйлд хүрэх хамгийн эхний алхам бол үүнийг хийж чадна гэдэгтээ итгэх юм.
2. Танд хайртай хүмүүстэй ярилц. Танд талархагч хүмүүс ихэнхдээ таны өөрийн харж чадахгүй зүйлийг танаас олж хардаг мөн хэр үнэ цэнтэй болохыг тан танд сануулдаг. Хэрэгтэй бас хайрлагдсан нэгэн мэт мэдрэмжийг танд төрүүлдэг хүмүүстэй уулз (жишээ нь: Бурхан).
3. Ямар нэгэн сонирхдог эсвэл сайн хийдэг зүйлээ ол. Маш их дуртай зүйлийнхээ төлөө тэмцэх нь амархан, тэр ч бүү хэл тааламжтай гэж би зүрхлэн хэлж чадна. Үнэхээр хүсэн тэмүүлдэг зүйлээ эрж хайгаарай, тэгснээрээ таны хүсэл ба хүчин чармайлт хамаагүй гүн байх болно.
4. Бурхан таны талаар юу гэж хэлдэгт итгэ. Хэрэв Есүс таны төлөө ахин амиа өргөх шаардлагатай болох юм бол Тэр үүнийг хийхүйцээр та бол тийм л чухал хүн. Ялангуяа танд зориулагдсан асар олон сайхан эшлэлүүд Библид байдаг. Бурхан таныг хайрлагдсан нэгэн, бас хүчтэй, үнэ цэнтэй,чадамжтай нэгэн гэж хэлдэг. Ертөнцийн Хаан танд найдаж байхад та яагаад өөртөө найдахгүй гэж?
Өөрөө өөртөө эргэлзэхээ та өнөөдөр зогсоож чадна. Толинд өөрийгөө харах болгондоо Христ дотор бүхэл бүтэн болгогдсон, гоо үзэсгэлэнтэй хүнийг хардаг болох жил болох боломжтой. Өөртөө итгэлгүй байдал, айдаст амьдралыг тан хянах боломжийг бүү олго, Бурхан үнэндээ амьдралыг чинь хянадаг.
Үйл ажиллагаа: Өөрийнхөө талаар талархахад хэцүү байдаг гурван зүйлийг олж тогтоо. Хэрэв та үүнийг өөрчилж чадах бол өөрчил; өөрчилж чадахгүй зүйл байгаа бол үүнийгээ хайрла.
Лесли Рамирез
Энэ төлөвлөгөөний тухай
Шинэ жил гарлаа мөн үүний хамт бидний хүрэхийг хүссэн зорилго, зорилтууд ч бас дагалдан ирсэн. Дэлхий дээрх бүх зүйл өөрчлөгдсөн; хэдий ч ивээгдсэн жилийг бидэнд өгөх чадвартай хамгийн дээд Бурхан маань огтхон ч өөрчлөгдөөгүй. Шинэ жилээ зорилготойгоор эхлүүлэхэд бидэнд туслах энэ 4 өдрийн төлөвлөгөөнд надтай хамт нэгдэгтүн.
More