Шинэ жил, Өөрчлөгдөөгүй БурханЗагвар
Чемоданаа султга.
Аялалд явах болгондоо латин америк ээж нар хамаатан садан бүртээ явуулах бэлэг дурсгалын зүйлсийг ихэвчлэн худалдан авдаг. Хэчнээн зай бага байсан ч гэсэн тэд авсан бүх зүйлээ тээвэрлэхэд чемондаа ашигладаг нь үнэхээр инээдтэй!
Та тийм зорчигч байж үзсэн үү?
Энэ талаар бодоход инээдтэй байж болох хэдий ч үнэн хэрэгтээ заримдаа энэ нь тийм ч таатай биш байх талтай. Бусад хүмүүст зориулан чемодандаа багтаах ёстой асар их зүйл байгаа учраас өөртөө хэрэгтэй зүйлдээ та зай үлдээдэггүй.
Амьдралын маань чемоданы хувьд ч бас үүнтэй адил зүйл тохиолддог. Өнгөрсөн амьдралынхаа үзэж туулсан зүйлээрээ дүүрэн чемоданыг бид чирэн байгаа. Чемоданыг маань хүнд болгох асар олон зүйлийг бид тээж буй бөгөөд үүнээс ч дор зүйл гэвэл, бидний тээх хэрэгтэй зүйлийн орон дах зайг тэдгээр нь эзэлдэг.
Зай гаргахын тулд бид юуг гаргах ёстой вэ? Энэ нь дахин оролдоход маань саад болох өнгөрсөн үеийн нөхцөл байдал маань байж болох юм. Энэ нь зүрхэндээ хадгалсаар ирсэн урагшлахад маань саад болох эргэлзээ эсвэл шархлуулам үгс байж болох юм.
Эдгээр нь биднийх биш учраас эдгээр зүйлийг бид тээх шаардлагагүй гэдгийг мэдэх нь чухал,. Эдгээр нь өнгөрсөн үеийнх аж. Бид үүнийг тэнд л үлдээж болохгүй гэж үү?
Энэ жил Бурхан бидэнд өгөхийг хүсэх бүхий л сайн сайхан зүйлд бид зай гаргах хэрэгтэй! Тэдгээр цоо шинэ мэдрэмжүүд, амьдралын сургамжууд, тэдгээр шинэ хүмүүс, тэдгээр шинэ амжилтууд ...
Ивээгдсэн жилийг амсахын тулд ивээлд зай гаргах зайлшгүй шаардлагатай болдог. Өнгөрсөн рүүгээ эргэн харсаар, болсон бүхий л муу муухай зүйлсийг санасаар байх үедээ хамгийн шилдэг зүйлийг найдан хүлээх нь огт боломжгүй хэдий ч бидний сайн сайхны төлөө Бурхан бүхнийг хийдэг гэдгийг санаарай. Өнөөдөр бол огт өөрөөр амьдрах, айдсын дагуу бус харин итгэлээрээ, хүлээн зөвшөөрсөн, хүлцэн өнгөрүүлж, ардаа орхисон амьдралаар амьдрах боломж аж.
Итгэл найдвар, хайр, баяр хөөр, амар тайван, тэвчээр, мөрөөдлөөр дүүрэн чемоданыг тээцгээе. Хүнд ачаа байсаар ирсэн зүйлээ ардаа орхицгоон, үнэхээр үнэ цэнтэй зүйлээр чемоданаа дүүргэхэд Бурхан бидэнд хэрхэн тусалдаг болохыг ажиглан харцгаая. Энэ аяд гарахаар би аль хэдийнээ чемоданаа багласан, харин та юуг хүлээнэ вэ?
Үйл ажиллагаа: Таныг удаан хугацаагаар барьсаар ирсэн ямар зүйлийг тээсээр ирсэн гурван зүйлийн талаар бод. Тэдгээрээ Бурханд өргө мөн эдгээр ачаанууд таны нэгэн хэсэг байхаа болиход туслахыг Түүнээс гуйн залбир.
Лесли Рамирез
Энэ төлөвлөгөөний тухай
Шинэ жил гарлаа мөн үүний хамт бидний хүрэхийг хүссэн зорилго, зорилтууд ч бас дагалдан ирсэн. Дэлхий дээрх бүх зүйл өөрчлөгдсөн; хэдий ч ивээгдсэн жилийг бидэнд өгөх чадвартай хамгийн дээд Бурхан маань огтхон ч өөрчлөгдөөгүй. Шинэ жилээ зорилготойгоор эхлүүлэхэд бидэнд туслах энэ 4 өдрийн төлөвлөгөөнд надтай хамт нэгдэгтүн.
More