Надад хэрэгцээтэй бүхэн миньЗагвар

Everything I Need

3-с 3 дахь өдөр

Амьдралдаа ямар нэгэн зүйлийг үнэхээр ихээр хүсэх эсвэл хэрэгтэй гэж бодоход үнэндээ Бурханы оршихуй, Бурханы дуу хоолой ба Бурханы Үг миний эрэн хайж буй зүйл болохыг би ухаарах нь элбэг байдаг. Түүний оршихуйд харанхуйгаас айх айдас замхарч, цастай хүйтэн өдөр дулаахан хөнжилдөө амрах мэт амар тайван ирдэг. 

Зүрхний минь гүнд нуугдан байсныг нь мэдээч үгүй тэр л мөрөөдлүүд.  

Түүний оршихуйд бид цоо шинэ арга замаар мөрөөдөж эхэлдэг. Бид зүрхээ Түүнийхтэй нийцүүлэхэд Тэр бидний зүрхэн дотор оршдог агаад биднийг дотроос минь эхэлж өөрчилдөг. Түүний Үгийн Үнэнээр дамжуулан бид зорилгоо олж авдаг. Түүний оршихуйд амьдралын минь талбар бүрт хэрэгтэй бүхнээр минь зүгээр л бялхдаг. Тэрхүү бялхалаас Бүтээгчтэй бид нэг болдог ба Бүтээгч биднээр дамжуулан ажилладаг.  

Амьдралын тань хатаж хуучирсан хэсгээс Тэрээр үргэлжид мөнхийн цоо шинэ зүйлийг бүтээсээр байдаг. Тэр нөхцөл байдал болоод тулааныг тань зүгээр л өөрчилдөггүй харин ЦОО ШИНЭ түүхийг, ЦОО ШИНЭ дурсамжийг, ЦОО ШИНЭ адал явдлыг бичдэг.  

Бурханы оршихуй эвдэрсэн зүйлийг бүтэн болгодог. Бидний хийсэн зүйлээс биш харин Тэр Өөрөө бүхэл бүтэн Нэгэн учраас юм. Тэр бол эмтрээгүй; Тэр эвдрээгүй Нэгэн. Тэр бол хуваагдаагүй эсвэл салгагдаагүй Нэгэн; Тэр бол гэмтсэн эсвэл согогтой Нэгэн биш. Тэр гэмтсэн Нэгэн биш; Тэр бол цогц бүрэн бүтэн Нэгэн. Тэр бол зовоогүй. Тэр бол эрүүл саруул Нэгэн. 

Есүс Христээр дамжуулан бид ч бас бүрэн бүтэн болгогдсон. Түүний оршихуй дотор бид цоо шинэ болгогдсон.

Түүгээр дамжуулан бидэнд өгөгдсөн хувийн авч Түүний оршихуйг эрэн хайхтай зүйрлэх зүйл нэгээхэн ч үгүй. Хангагч Эзэний дагахтай зүйрлэх зүйл гэж нэг ч үгүй.

Хангагч Эзэнээ магтаал ба талархал, хүндлэлтэйгээр мөн Түүний Үгийн Үнэнээр хөтлөгдөн дагаарай.

Тохьгүй эсвэл ичмээр байх үедээ ч гэсэн үргэлж ганцаараа Түүнийг эрэн хайхыг бүү хичээгээрэй. Зөөлөн буйдан дээрээ тухлан суух хүсэлтэйгээ тэмц (эсвэл зурагт үзэн ганцаараа суух). Хоёр буюу түүнээс дээш хүн Түүний Нэр дээр цуглахад Бурхан тэдэнтэй хамт байхаа амласан. Бурханыг хамтдаа эрэн хайх хүмүүсийн зүрх болоод биед нь хүчирхэг гайхамшгууд хийгдэхийг би харж байлаа…Миний амьдралд ч ийм гайхамшгууд хийгдсэн. Бусад итгэгчидтэй нэгдмэл байж цаашдаа ч нэгдмэл байдлаа хадгалсаар бай. Бид ийнхүү өсөн дэвжээхээр бүтээгдсэн хүмүүс билээ.

Бурхан бол сайхан бөгөөд таагүй, хуурай бөгөөд үр жимстэй, зав чөлөөгүй бөгөөд амралтын гээд бүхий л улирлын Бурхан болохыг нь тунхаглагтун. Тэр биднийг энэхүү үнэнийг тунхаглахыг маань сонсохыг хүсдэг учир нь Түүний үнэн бол сайн бөгөөд хүчтэй. Бид Түүний үнэнийг тунхаглах үедээ баяр баясгаланг олж талархагч нэгэн болдог. Тэр бидний талархлыг, магтаал хүндлэлийг маань хүлээн авахыг хүсдэг учир нь Тэр хаант суудалдаа залран буйг нь мөн өнөөдөр бидэнд тулгарах бүхий л зүйлийн маань өмнө Тэр яваа гэдгийг нь бидэнд сануулах болно гэдгийг Тэр мэддэг.

Эдгээр үгсийг уншигчийн төлөө зүрх минь цохилон байна. Юу юунаас ч илүүтэйгээр, Түүнийг бас Түүний ямар сайн Нэгэн болохыг таныг таньж мэдээсэй гэж би хүсэж байна. Тэр биднийг хэзээ ч орхидоггүй, Түүний тусламжийг гуйхад өөрсдийгөө хамгаалахыг минь Тэр харж хойш суудаггүй.

Бид Түүнийг эрж хайх үед Түүнийг олох болно гэж Тэр бидэнд амласан. Бидний хаана байхаас бас хэрхэн Түүнд хүрснээс минь үл хамааран Бурханы бидэнд зориулсан төгс хувь биднийг хүлээж байдаг.

Хаалтын тунгаан бодохуй ба залбирал

Бурхан, бүхий л төгс болоод сайн бэлгүүд Танаас ирдэг мөн ирээдүйд маань ямар зүйлийг Та бэлтгэсэн болохыг бид төсөөлөхийн ч аргагүй…гэвч Та үүнийг бэлтгэж, төлөөсийг нь төлж, үүнийг хүлээн авах арга замыг аль хэдийнээ бэлдсэн болохыг тань бид мэднэ.

Бурхан, Таны байх тэр л газарт бид байхыг хүсэж байна. Бид Таны нүүр царайг харж, дуу хоолойг тань сонсон, төгс Хайрын тэр л оршихуйд хамт байхыг хүсэж байна. Тэр л цэвэр ариун хайр. Дөнгөж төрсөн хүүхдийн уйлах дуу шиг цэвэр ариун хайр.  

Өөрийгөө тэдэнд бүрэн таниулахын тулд энэ л мөчид үүнийг уншиж буй хүнтэй ирж уулзаач. Тэдний бэрхшээл, тулаан, бүтэлгүйтэл ба тэмцэлдэж буй уулнуудыг нь Та сайн мэддэг. Ялахад юу хэрэгтэй болохыг нь Та мэддэг бөгөөд хэрэгцээтэй зүйлийг нь Та аль хэдийнээ бэлтгэсэн. Бид бүхэнд Та сайн бэлгүүдээ өгөхөөс илүүгээр, тэдэн дээр яг одоо Өөрийнхөө оршихуйг буулгаач.

Асуудал дунд, харанхуйд, тулаанд, цөлд Таныг магтахаа, хүндлэхээ, Тан руу уйлан хашхирахаа, Танд найдахаа, Таны өмнө өөрсдийгөө даруу болгохоо зогсоохгүй бөгөөд мөн Та биднийг хэрхэн итгэмжтэйгээр энд авч ирснийг санах болно.

Өө Эзэн, бид Таныг ирнэ хэмээн найдан хүлээж байна. Та бол бидний төгс хувь. Та бидэнд хэрэгцээтэй бүхэн минь мөн.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Everything I Need

Бурхан бидний өмнө бас хойно явж биднийг хамгаалдаг. Тэр бидний тулааныг аль хэдийнээ шийдвэрлэсэн. Тэр бидний харж чадахгүй байгаа хэсгийг ч хүртэл хардаг. Гэнэтийн зүйл Түүнд гэнэтийнх байдаггүй. Энэ 3-өдрийн чимээгүй цаг таны амьдралын яг таг хувь, хэмжээсийг хангагч нь Бурхан гэсэн үнэн дотор таныг урамшуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Холли Магнисонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.hollymagnusonco.com

Холбоотой төлөвлөгөө унших