Надад хэрэгцээтэй бүхэн миньЗагвар

Everything I Need

3-с 1 дахь өдөр

Надад хэрэгцээтэй бүхэн минь: Миний хувь


Би яагаад урам хугаралтыг мэдрэх ёстой гэж, яагаад сүүдэр ирэх ёстой гэж,
Зүрх минь яагаад ганцаардах ёстой гэж, зүрх минь яагаад тэнгэрулс болоод гэрээ санана вэ;
Есүс миний хувь байх үед, Тэр бол миний үүрдийн найз минь мөн.
Тэр харцаа бор шувуун дээр тусгадаг бөгөөд, Тэр намайг харж хамгаалж буйг би мэднэ.
Би баяр хөөртэй байгаа учраас би дуулж байна бас би эрх чөлөөтэй нэгэн учраас би дуулж байна.
Тэр харцаа бор шувуун дээр тусгадаг бөгөөд Тэр намайг харж халамжилдаг гэдгийг би мэднэ."
-Сивилла Ди. Мартин, 1905


Таны талаар би сайн мэдэхгүй хэдий ч хэдэн арван жилийн туршид цацагдсаар ирсэн Биеийн жиндээ анхаарагчдын олон төрлийн зар сурталчилгаа хувьгэдэг үгийг миний хувьд үүрд үгүйрүүлсэн. Хувь= хоол хүнс. Хувь= хоолны дэглэм. Жижиг үмхэлтийн хасалт бүхий амьдрал руу хувь намайг чиглүүлдэг. Энэ нь хориг, тэр ивээгдсэн аяга дүүрэн зайрмагийг таалан соёрхохоос өөрийгөө үгүйсгэх эсвэл үнэхээр сайхан амттай шоколадтай бялуунаас нэг хазчихаад өөрийгөө зогсоох гэсэн утгатай аж. Хувь гэдэг нь ямар нэгэн хүсэх зүйлээсээ хамаагүй бага хэмжээгээр хүртэх гэсэн утгатай. Энэ нь үнэхээр хүсэх хэмжээнээсээ хамаагүй бага дээр зогсох улмаар үүнийг хүсэхгүй болох гэсэн утгатай. 

Хэрэв би "хувь" гэж хэлэх юм бол та…  Хяналт гэж хэл!

Бие махбодын шаналгааг хязгаарласан амьдралаар хоёулаа амьдарч бас итгэлээр бялхсан аз жаргалтай амьдралаар амьдарч буй христитгэлт хосын талаарх үзэсгэлэнт дууны үгийг бичиж байхдаа Сивилаа Мартин хувь гэдэг үгийн талаар ингэж төсөөлж байсан болов уу? гэж би гайхширдаг. (Сонирхолтой мэдээлэл олж харахын тулд дууны түүхийг судалж үзнэ үү!) Одоо үед чихэрлэг зүйл эсвэл нүүрс усыг хориглох талаар бидний боддог шиг хориглолтын талаар тэр бодож байгаагүй нь тодорхой болов уу. Хэтрүүлэх ба өөгшүүлэх соёлд маань богино хугацааны хоол сойлт ба хувь хэмжээг хянах гэсэн үзэл бодол сүүлийн үед л гарч ирсэн зүйл мөн.  

Хорьдугаар зуун гарах үед биед сайн бус хоолнууд гарч ирээгүй байсан. Хоол түргэн байгаагүй мөн алимын пирогийг хийх нь бэлэн гурилыг хайрцгаас онгойлгоод, пирог дээрээ аль хэдийнээ дугуйлан элдсэн гурилыг дэлгээд л тавихаас хамаагүй илүү хөдөлмөр шаарддаг байв. Миний оюун санаанд 1905 онд хийгээд гэр бүл, найз нарынхаа хамт ширээ тойрон амтархан идэх алимын пирог нь өнөөгийн бидний төсөөлөн бодох пирогоос хамаагүй илүү үнэ цэнтэй зүйл байдаг. Үнэндээ, 30 минутын дотор л бид дэлгүүрээс бэлэн хийсэн алимын пирогийг худалдаж авч болно!

Хувь гэдэг нь хэмжээсийг илэрхийлсэн утгатай нь үнэн. Хангалтгүй бус харин төгс хэмжээс. Хэн нэгний бус, зөвхөн бидэнд онцгойлон зориулагдсан хэмжээс… мөн. Бидэнд хэрэгтэй хэр хэмжээс юм. Хувийг тодорхойлох түгээмэл тодорхойлолт бол (жинхэнэ нэр) "аливаа хүнд ногдох хэсэг эсвэл хувь: бэлэг эсвэл өв залгамжлалаар хүлээн авагдсан хувь."

Ямар нэгэн бэлэг, ямар нэгэн өв залгамжлал- гэж бидний хүртэх зохисгүй зүйлийг хэлдэг боловч хүү, охин нь болж Бурханы гэр бүлд үрчлэгдсэнээс л болж бидний хүртдэг хүндлэлийг хэлдэг. Есүс бол бидний хувь. Сайн сайхны маань хэмжээс бол Тэр мөн. Хүү, охин болохын хувьд бүхий л онцгой эрх дарх, хэргэм цолыг агуулсан гэр бүлийн маань өв залгамжлал бол Тэр юм.

Дуулал 16:5-6-д, "ЭЗЭН миний өвийн ба Аяганы минь хувь юм. Та хувь ногдлыг минь тэтгэнэм. Надад тааламжтай газарт зурааснуудыг татжээ. Өв минь наддаа үнэхээр сайхан." гэж хэлдэг. Бурхан сайн учраас бидэнд сайн өв бий. Бидэнд хувь, төгс ногдол өгөгдсөн агаад энэ нь биднийг хамгаалж, тэтгэж, биднийг шуурганаас дээгүүр нисэх бас Түүний тууштай итгэмжит байдал ба хүчинд тулгуурлан тулалдах боломжтой болгодог. Энэ амьдралд бидэнд гарцаагүй хэрэгтэй байсан төгс бэлэг бол Түүний хувь, ногдол мөн.


Эргэцүүлэн бодох:

  • Хувь гэдэг үгийн талаар бодох үедээ ямар нэгэн зүйл хангалттай байхыг та боддог уу эсвэл ямар нэгэн зүйлээр дутагдах талаар та хамгийн түрүүнд боддог уу? Яг одоо та өөрийгөө дүүрэн байна гэж бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж? (Энд би хоолны талаар яриагүй гэдгийг минь та сайн мэдэж байгаа!)
  • Яг энэ хором мөчид таны онцгой болоод ногдол хувь тань юу болохыг та Бурханаас асууж үзсэн үү? Хэрэв ингэж асууж байгаагүй бол Түүнээс асуухад зориулж хэдэн хормыг зарцуулна уу. Тэр хувийг хүртэх замд саад болж буй зүйлийг илчлэхийг Түүнээс гуйн залбир. Урамшуулагд. Бурхан бол итгэмжит Нэгэн!
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Everything I Need

Бурхан бидний өмнө бас хойно явж биднийг хамгаалдаг. Тэр бидний тулааныг аль хэдийнээ шийдвэрлэсэн. Тэр бидний харж чадахгүй байгаа хэсгийг ч хүртэл хардаг. Гэнэтийн зүйл Түүнд гэнэтийнх байдаггүй. Энэ 3-өдрийн чимээгүй цаг таны амьдралын яг таг хувь, хэмжээсийг хангагч нь Бурхан гэсэн үнэн дотор таныг урамшуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Холли Магнисонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.hollymagnusonco.com