Надад хэрэгцээтэй бүхэн миньЗагвар
Бурхан бидний өмнө бас хойно явж биднийг хамгаалдаг учраас Тэр бидний тулааныг аль хэдийнээ шийдвэрлэсэн. Тэр бидний харж чадахгүй байгаа хэсгийг ч хүртэл хардаг. Гэнэтийн зүйл Түүнд гэнэтийнх байдаггүй. Тулааны сэлмийг булаан авахаар хичээн, Түүнгүйгээр бүхнийг гартаа авахыг хичээх тусам төдий чинээгээр бид эцэж цуцан, тэмцэлддэг. Тэр бидний урд явсан бөгөөд бидэнд хэрэгтэй яг таг авралын ногдлыг маань бидэнд зориулан бэлтгэсэн. Бидэнд л зориулагдан бэлтгэгдсэн тэр л хувийг маань Тэр бэлтгэсэн.
Таны амьдралд Түүний бэлтгэсэн хувиас дээр зүйл гэж үнэндээ нэг ч байдаггүй учир нь Бурханаар томилогдсон хувь зөвхөн танд л зориулагджээ. Таны хувь таны хөршид биш харин танд бүрэн бүтэн болоод элбэг дүүрэн байдлыг олгох болно. Үүнтэй адилаар, хөршийн тань хувь танд тохирохгүй марк, загвар байдаг. Танд зориулан Бурханы хуваарилсан, төгс хувь дотор л та бүрэн сэрж, бүрэн амилуулагддаг.
Өөрийнхөө бэлтгэсэн хувийг Бурхан таны амьдралд өгөхийг хүсдэг. Тэр танаас сайн бэлгийг харамладаггүй, харин тэдгээр бэлгүүдийг улам илүү төгс болгодог Нэгэн. Түүнээс талх гуйхад, Тэр танд чулуу өгдөггүй…тиймээс зүгээр л Түүнээс гуй! Гайхалтайгаар бас онцгойгоор таных байхуйц хувь, ногдлыг таалан хүртэхийг тань Тэр тэсэн ядан хүлээж байдаг.
Тэр хувь ямархуу байдалтай байх талаар урьдаас тааварласан төсөөлөлтэйгөөр Түүнээс бүү гуй.
Бид Бурханаас түрүүлж Бурханы зорилготой нийцүүлэлгүйгээр өөрсдийнхөө мөрөөдөл, зорилгыг бий болгох үедээ хамгийн ихээр урам хугардаг.
Тэр бол ТАНЫ хувь бөгөөд нямбайлан таны өмнөөс худалдан авагдсан тэр бэлгийг Тэр маш хянуур хэмжсэн болохыг өнөөдөр санаарай. Таны өмнөөс Есүс Христ хийх ёстой зүйлийг аль хэдийнээ хийсэн. Тэр таны өмнөөс хөдөлмөрлөсөн. Тэр таны өмнөөс тэсвэрлэсэн. Тэр таны өмнөөс цус урсгасан. Тэр таны өмнөөс үхсэн. Юунаас ч илүү чухал нь таны өмнөөс бүхий л тулааныг Тэр мөрөн дээрээ үүрээд зогсоогүй, таныг амьд нэгэн мэт бүрэн дүүрэн амьдруулахын тулд таныг заналхийлсэн бүхий л зүйлийг Тэр ялан дийлжээ.
Өчигдөр, өнөөдөр бас мөнхийн мөнхөд Бурхан бол танд хэрэгтэй бүхэн чинь.
Хувийн талаарх энэ яриа бүр намайг үнэхээр өлсгөж байна. Би жигнэмэг идэхээр явлаа.
<0>Эргэцүүлэн бодохуй:
- Ямар нэгэн зүйлийг хүсэх болон хэрэгтэй байхын ялгаа нь юу вэ? Би үүнийг шоколадтай бялуутай зүйрлүүлдэг. Би үүнийг идэхийг дандаа хүсдэг ч, үнэндээ надад энэ нь хэзээ ч хэрэгтэй биш байх л даа. Бурханы танд зориулсан хувь нь хүсэх эсвэл хэрэгцээнээс тань хамаагүй давсан зүйлд үндэслэсэн гэдэгт та итгэдэг үү? Матай 6:26-33-г унш. Эдгээр ишлэлд Өөрийнхөө Үгээр дамжуулан Бурхан танд юу гэж хэлж байна вэ?
- Бурханы хувийг таньж мэдэх нь ихэнхдээ биднээс Түүн рүү улам илүү ойртохыг, Түүний Үгийг уншихыг, Түүний оршихуйг хүсэмжлэхийг шаарддаг. Өнөөдөр та үүнийг хэрхэн хийж байна вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан бидний өмнө бас хойно явж биднийг хамгаалдаг. Тэр бидний тулааныг аль хэдийнээ шийдвэрлэсэн. Тэр бидний харж чадахгүй байгаа хэсгийг ч хүртэл хардаг. Гэнэтийн зүйл Түүнд гэнэтийнх байдаггүй. Энэ 3-өдрийн чимээгүй цаг таны амьдралын яг таг хувь, хэмжээсийг хангагч нь Бурхан гэсэн үнэн дотор таныг урамшуулах болно.
More