Эхний алхамууд таньЗагвар
НЭГДЭЛ
Энд та ганцаараа байгаа юм биш шүү.
Есүсийг дагахад бүхнээ зориулсан—цоо шинэ төрлийн амьдралаар амьдрах сонголтыг та хийсэн ба энэ нь хүнд зүйл мэт санагдаж болох юм.
Энэ ч бас үнэн л дээ.
Гэхдээ та ганцаараа биш.
Нэгдүгээрт, Есүс таныг хэзээ ч орхихгүй. Тэр танд бүхнээ бүрэн зориулсан ба Тэр хэзээ ч энэ зориулалтаасаа эргэн буцахгүй.
Хоёрдугаарт, Есүс таныг зүгээр л цоо шинэ амьдралд уриад зогсолгүй мөн цоо шинэ гэр бүлтэй болгосон. Нэгдэх цоо шинэ нэгдлийг Тэр танд өгдөг. Үүнийг бид Чуулган гэж нэрлэдэг.
Хүмүүс эмх цэгцгүй учраас чуулган ч бас эмх цэгцгүй байх боломжтой.
Хүмүүс өө сэвтэй учраас чуулган ч бас өө сэвтэй байж болно.
Хүмүүс үзэсгэлэнтэй учраас чуулган ч бас үзэсгэлэнтэй байх боломжтой.
Чуулган хамгийн шилдэгээрээ байх үед энэ нь үнэхээр гайхалтай—дэлхий дээрх Тэнгэрулсын нэгэн хэсэг байдаг. Бид бие биенээ урамшуулж, Есүсийг дагах үедээ өсөхөд бид бие биенээ түлхдэг. Бид бие биенээ хариуцлагатай байлгаж бас сатааруулахуйц зуршил ба хэвшлүүдээс хайрын дагуу бие биенээ чиглүүлж Есүсийн зам руу эргүүлэн чиглүүлдэг.
Чуулганд нэгд; үйл ажиллагаанд нь оролцож эхэл. Төгс байдлыг бүү шаард, учир нь та ч бас өөрөө төгс бус шүү дээ.
Гэхдээ хэрэв энэ нь Есүст анхаарлаа төвлөрүүлсэн мөн эргэн тойрныхондоо Түүний арга замын дагуу амьдрахад бүхнээ зориулсан чуулган бол нэгдэхээс аргагүй гэр бүл мөн аж.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Есүсийг дагах шийдвэрийг та гаргалаа, дараа нь юу хийх ёстой вэ? Энэ төлөвлөгөө бол тэр шийдвэрийн хамт дагалдан ирэх бүх зүйлийн иж бүрэн жагсаалт биш харин эхний алхамаа хийхэд чинь танд туслах болно.
More