Эхний алхамууд таньЗагвар

Your First Steps

5-с 4 дахь өдөр

УУЧИЛ

Есүсийг дагах сонголтыг хийх нь таныг зөвхөн цоо шинэ замд оруулдаг юм биш; энэ нь Бурхан таны өнгөрснөөс зуурсаар байдаггүй гэсэн үг аж. Энгийнээр хэлбэл, Тэр таныг уучилдаг.

Уучлагдах гэдэг үнэхээр эрх чөлөө олгохуйц туршлага. Ичгүүргүйгээр эсвэл харамсах зүйлгүйгээр амьдрах гэдэг нь хөнгөн бас амар амгалан амьдралаар амьдрах боломж бидэнд бий гэсэн үг.

Хамгийн сайхан хэсэг нь: Бурханы уучлалыг та ямар нэгэн зүйл хийх замаар олж авах шаардлагагүй; Тэр үүнийг танд үнэгүйгээр өгдөг.

Гэхдээ уучлагдсан байхад хоёр зүйл шаардагддаг.

  1. Уучлагдах хэрэгтэй болохоо та даруугаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
  2. Та бусдыг уучлах хэрэгтэй.

Хүртэх зохисгүй байсан нигүүлслийг хүлээн авагчид нь бид өөрсдөө байсан атлаа бусдад хорсон зэвүүцсэн хэвээрээ байж болохгүй. Уучлагдсан байх гэдэг нь бусдыг уучлахад та одоо чөлөөтэй, татгалзах зүйлгүй болсон гэсэн үг. Одоо бусдын эсрэг хар данс хөтлөх шаардлага танд үгүй болсон. Бурхан таны гэм буруугын хар дансыг бүр мөсөн арилгасан бөгөөд таныг ч бас үүний адилаар үйлд гэж Тэр танд тушаадаг.

Уучлалыг хэдий даруй сонгоно төдий чинээ хурдан та эрх чөлөөг олох болно. Есүстэй адил бай: Тэр таныг уучилсан, одоо та бусдыг уучил.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Your First Steps

Есүсийг дагах шийдвэрийг та гаргалаа, дараа нь юу хийх ёстой вэ? Энэ төлөвлөгөө бол тэр шийдвэрийн хамт дагалдан ирэх бүх зүйлийн иж бүрэн жагсаалт биш харин эхний алхамаа хийхэд чинь танд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан SoCal Youth Ministries - AG -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://youth.socalnetwork.org