Эхний алхамууд таньЗагвар
ЗАЛБИР
Алгоритм, кодлолтын талаар ярьж эхэлмэгц би математикийн нэг хичээлийг авсан. Хэрэв та компьютерийг кодлохыг хүсвэл үнэхээр тодорхой байх ёстой. Бидэнд ойлгоход маань туслахын тулд самрын тос ба цэлцгэнүүртэй сэндвичийг хэрхэн хийх алхам алхамаарх зааврыг гарга гэж багш маань бидэнд хэлсэн.
Амжилттай байхын тулд детальчилсан зааварчилгааг бид гаргах шаардлагатай боллоо. . .
Самрын тосны савыг нээ.
Самрын тосны савны хажууд гал тогооны тавцан дээр тагыг тавь.
Маслоны хутгыг ав.
Маслоны хутгаа нээлттэй самрын тосны саванд дүр.
Гэх мэт
Сэндвич хийх тийм ч хүнд зүйл биш шүү дээ!
Заримдаа бид залбирлыг хэт ярвигтай зүйл болгодог. Хэрэв та Есүсийг дагаж байгаа бол залбирал амьдралын тань байдаг л нэг энгийн хэсэг болж хувирах ёстой нь шашины үүргийн улмаас бус харин залбирал гэж юу болохоос аж.
Залбирал бол харилцаа холбоо; өөртөө тулгарч буй зүйлсээ Бурханд хандан (шударгаар) илэрхийлэхэд зориулах цаг юм.
Залбирал бол тунгаан бодохуй; энэ нь чимээгүй байх бас амьдралд тань Бурханы танд хандан ярих ба амьдралд тань ажлаа хийх Түүний олон арга замуудад анхаарлаа хандуулах цаг мөч юм.
Залбирал бол талархал; Бурханы танд өгсөн амьдралын төлөө талархалтай байх байдал юм.
Залбирал бол чиг хандлага; энэ нь өөрийнхөө хүслийн эсрэг Бурханы хүслийн дагуу амьдралаа эмх цэгцтэй байлгах юм.
Үүнийг бүү ярвигтай болгоорой; зүгээр л чин сэтгэлээрх зүйл байлгагтун. Залбирал заавал удаан байх шаардлагагүй харин залбирлыг байнга хийх тусам Бурхантай өнгөрүүлэх цагийг та улам илүүгээр хүсэх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Есүсийг дагах шийдвэрийг та гаргалаа, дараа нь юу хийх ёстой вэ? Энэ төлөвлөгөө бол тэр шийдвэрийн хамт дагалдан ирэх бүх зүйлийн иж бүрэн жагсаалт биш харин эхний алхамаа хийхэд чинь танд туслах болно.
More