Амьдралынхаа төлөө хэрхэн талархалтай байх вэЗагвар

How to Be Grateful for Your Life

5-с 4 дахь өдөр

Ажил мэргэжил

Бурхан Адамыг бүтээгээд түүнд хийх ажлыг өгсөн. Эхлэл 2:15-д, Бурхан Адамыг Еден цэцэрлэгт авчирч, "цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав." гэж хэлжээ. Тэгэхээр, хийх ажил эхэн үеэс л оршин байжээ!

Бид бүгд ямар нэгэн байдлаар ажилладаг. Ажил хийж мөнгө олохоосоо өмнө бид магадгүй хичээл сургуульдаа шамдан мөн гэр орныхоо ажилд туслах хэрэгтэй. Нас ахих тусам анхны ажлаа хийн, анхны цалингаа аваад өөрөө өөрийгөө хүндлэх цоо шинэ мэдрэмжийг бид олж авдаг. Насанд хүрээд бид өөрсдөдөө тохирсон үүрэг эсвэл ажил мэргэжлийг бид олж авдаг, үүнд гэр бүлээ харж хандахаар гэртээ бүтэн цагаар ажиллах ч мөн орно. 

Хүн бүрийн "ажил мэргэжил" юу болохоос үл хамааран байгаа газарт маань Бурхан хэрхэн авчирсанд талархсан амьдралаар амьдрах боломж бидэнд өгөгджээ. Бурхан биднээр хийлгэхээр өгсөн ажилд талархах дараах арга замууд бий:

  • Харааны шилээ соль. Одоогийн ажилдаа тийм ч дуртай биш байсан ч гэсэн ажилтай байгаадаа (гэр бүлийнхэнтэйгээ хамт гэртээ байгаадаа) таларх, тэгээд ажил олж чадахгүй байгаа хүмүүсийн төлөө залбирахад зориулан цаг гаргаарай.. 
  • Ямар нэгэн зүйл танд өгөгддөг.  Орлогын түвшинээс үл хамааран амьдралдаа буй Түүний хангалтын төлөө Бурханд та талархаж болно. Өөрт байхгүй зүйл дээр төвлөрөхийн оронд байгаа зүйлийнхээ төлөө талархаж болно шүү дээ.  
  • Дуртай зүйлсээ жагсаан бич. Аливаа ажил дуртай зүйлтэй тань хамт ирдэг. Энэ нь эрүүл мэндийн бодит байдал эсвэл тэтгэвэр тэтгэмж эсвэл тэнд ажиллаж байхдаа танилцаж дотноссон найз чинь ч байж болно. Сайн сайханд анхаарлаа төвлөрүүлэх нь таны зүрх сэтгэлд талархах сэтгэлийг бэхжүүлэх болно.

Ажлынхаа талаар бодох үед, дуртай байхаас илүүтэйгээр стресс авчирдаг ажил хийж байгаа байж болох юм. Мөн зарим маань яг одоо ажилгүй байгаа ч байж болох юм. Үүнээс үл хамааран, Колоссай 3:17-г, "Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн." ажлынхаа хөтөч болгон хэрэгжүүлж болох юм. Хараагаа өөрчлөн, ажилтай эсвэл бүтэн цагаар хэн нэгнийг асарч хандах үүрэгтэй байгаагаа ивээл гэж харах үед ажлаа таашаах таашаал маань асар ихээр нэмэгдэх болно.  

Ажил олохоор зүдэрч буй ч бай эсвэл хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун ч бай, Бурханд л зориулан ажиллаж байгаагаа санаарай. Ямар ч ажил, үүрэг, даалгаврыг Түүний Нэрээр хий, мөн үүнийг хийх чадварын төлөө Түүнд үргэлж таларх.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

How to Be Grateful for Your Life

Библийн эхнээс төгсгөл хүртэл харвал бид “талархалтай байх” бас “талархал өргөхөөр”дуудагдсан байдаг. Яагаад? Учир нь бидэнд талархах зүйл асар олон бий! Бид санамсаргүйгээр талархагч нэгэн болчихдоггүй харин талархлыг зориудаар зуршил болгосноор Есүсийг дагах явцдаа бид өөрсдийнхөө хамгийн шилдэг хувилбар болох болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, хангасан болно