Амьдралынхаа төлөө хэрхэн талархалтай байх вэЗагвар

How to Be Grateful for Your Life

5-с 3 дахь өдөр

Эрүүл мэнд

Бид Дуулал 139-р бүлгээс Бурхан хүн нэг бүрийг ямар дотно мэддэг тухай үзэсгэлэнт зураглалыг хардаг. Тэр "гэдэс дотрыг минь хэлбэржүүлж," эхийн минь хэвлийд намайг бүрдүүлж," мөн "төрхөө олоогүй хөврөл байхад минь харж л байсан." Тэрээр биднийг "аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн" нэгэн гэж дууддаг. Бидний Бурхан юутай гайхамшигтай вэ! 

Бидний амьдрах энэхүү мөхсөн ертөнцөд хүн бүр бэрхшээлтэй нүүр тулгарах болно. Зарим үед эрүүл мэндийн асуудал биднийг ёвордог байхад, заримдаа бид өөрсдөдөө асуудлыг авчирдаг.  

Эрүүл мэнд маань хэр байгаагаас үл хамааран, өглөө сэрэх бүрдээ сүнслэг байдал, сэтгэл хөдлөл, сэтгэц болоод бие махбодын эрүүл мэндийнхээ төлөө Бурханд талархах шалтгаан бидэнд бий. Эрүүл мэндийнхээ төлөө талархдаг нэгэн болоход хэрэгтэй дараах зуршлуудын талаар тунгаан бодоцгооё:

  • Бие махбодоо хүндлэн дээдэл. Бидний бие махбод бол Бурханы өргөө. Энэ нь Түүний Ариун Сүнс бидний дотор оршдог гэсэн утгатай. Хэрэв бид дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хоол хүнс идэж чадаж байгаа бол хөдөлгөөнтэй байж, бас бие махбоддоо зөв хоол хүнсийг сонгох чадвартай байгаагийнхаа төлөө Бурханд талархлаа илэрхийлцгээе. 
  • Бодол санаагаа хүчирхэгжүүл. Харамсалтай нь сэтгэцийн өвчин бол бодит аюул бөгөөд ихэнхдээ хүмүүсийг хоригдол мэт болгодог. Бидний ихэнх нь түүний зарим хувилбартай тэмцэж буй хэн нэгнийг мэддэг бөгөөд үүнийг удирдахад хэцүү байдаг. Хэрэв бид ийм тэмцэлтэй тулгараагүй бол хүнд үеийг даван туулахад нь бусдад туслах чадварынхаа төлөө Бурханд талархацгаая.
  • Сүнслэг байдалдаа өс. Библи унших, чуулганд явах, Есүсийн дагалдагчидтай хамт цуглах нь дэлхийн зарим улсуудад хориотой хэдий ч олон хүн үүний төлөө амиараа дэнчин тавьдаг. Есүсийг эрэн хайх, эргэн тойрныхоо хүмүүстэй Түүнийг хуваалцах эрх чөлөө танд байгаа бол энэ гайхалтай бэлгийн төлөө таларх!

Энэ насандаа бид эрүүл мэндийн олон асуудалтай тулгарах болно. Зарим үеүдэд бусадтай харьцуулахад илүү хэцүү байх болно. Сүнслэг байдал, сэтгэц, сэтгэл хөдлөл эсвэл бие махбодын хувьд юу ч тохиолдсон бай хамаагүй өдөр бүрээ Дуулал 118:24 АБ2013-ыг хэлж эхлүүлдэг бай, "Энэ нь ЭЗЭНий бүтээсэн өдөр Үүнд хөгжилдөн баярлацгаая!" 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

How to Be Grateful for Your Life

Библийн эхнээс төгсгөл хүртэл харвал бид “талархалтай байх” бас “талархал өргөхөөр”дуудагдсан байдаг. Яагаад? Учир нь бидэнд талархах зүйл асар олон бий! Бид санамсаргүйгээр талархагч нэгэн болчихдоггүй харин талархлыг зориудаар зуршил болгосноор Есүсийг дагах явцдаа бид өөрсдийнхөө хамгийн шилдэг хувилбар болох болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, хангасан болно