Амьдралынхаа төлөө хэрхэн талархалтай байх вэЗагвар

How to Be Grateful for Your Life

5-с 1 дахь өдөр

Талархагч хүнд байдаг үндсэн зуршлууд

Аз жаргалтай байхын нууц бол бусад хүмүүс асуудлуудаа нэмж байхад өөрт байгаа ивээлүүдээ тоолох юм. — Виллиам Пэнн

Бурханы Үгийг унших явцдаа бид талархдаг байх гэсэн сэдвийг олж хардаг. Талархал өргөх эсвэл Бурханыг магтахыг уриалсан хэдэн зуун эшлэлүүд бий. Библиэс гадна олон нийтлэл, судалгаануудад талархдаг хүн байхаас ирэх үр ашгийг харуулсан байдаг.Талархдаг хүмүүс гутрах нь бага, сургуульд сайн дүн авдаг, сайн унтаж амардаг, эрүүл хэвээрээ байдаг, гүн гүнзгий нөхөрлөлтэй, амьдралыг гэрэл гэгээтэйгээр хардгаараа олонд танигдсан байдаг. Үндсэндээ, талархах нь танд үнэхээр сайн! 

1 Тесалоник 5:18 АБ2013-д Элч Паул, "Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн." гэж бичжээ. Талархагчийн амьдралаар амьдрах бол бидний төлөөх Бурханы хүсэл. Энэ сэдэвтэй холбоотой нийтлэл эсвэл ном бичигдэхээс өмнө, бүр эхэн үеэс ч өмнө, эерэг талархал өргөх нь бидэнд ямар нөлөө үзүүлэхийг Бурхан мэдэж байжээ. Тиймээс, таны амьдрал жигд явж байгаа эсвэл намаг дунд алхаж байгаа мэт санагдаж байгаагийн аль нь ч бай өдөр тутмын талархах зуршлыг амьдралдаа нэмж оруулах талаар сайтар бодож үзээрэй: 

  • Шинэ замыг үүсгэ. Танин мэдэхүйн мэдрэлийн өвчнийг судлаач, зохиолч, Др. Каролин Лиф, "Та ямар нэгэн зүйлийг бодох үедээ тархины бүтцээ өөрчилдөг" гэжээ. Энэ нь тийм ч амар зүйл биш. Гэхдээ юуны талаар бодох сонголт нь бидэнд байдаг учраас бодол санаагаа талархалтай байдлаар дүүргэцгээе.
  • Таван зүйлийг сонго. Талархаж буй таван зүйлээ хэлэх эсвэл бичихийг өдөр бүрийнхээ зуршил болго. Өглөө эсвэл орой, өдрийн аль ч цагт та үүнийг хийж болно!
  • Талархлын сэрүүлгийг тавь. Өдрийн өөр өөр цагийг сонго. Сэрүүлэг дуугарах үед амьдралдаа буй ивээл, бэлгүүдийг сануулахыг Бурханаас гуйн залбираад, тэдгээр зүйлийнхээ төлөө Түүнд таларх. 
  • н
  • Хэн нэгэнд хэл. Юунд талархаж байгаа талаараа өдөр бүр хэн нэгэнтэй ярь. Магадгүй энэ нь нөхөрлөл, мандах нар, Бурхантай хамт өнгөрүүлэх хүчирхэг хором мөч эсвэл хүлээж авна гэж бодоогүй байсан ивээлээ та хүлээж авсан зэрэг байж болох юм. Үүнийг хэлснээр улам бодит болгодог.

Талархлаа зуршил болгох нь үнэхээр чухал бөгөөд тэгснээр амьдралын шуурга бидэн дээр ирэх үед давалгаат усаар хэрхэн зүг чигээ олохоо бид мэддэг. Мөн үүний нэг хэсэг нь Бурханд найдах бөгөөд эргэн тойрондоо буй ертөнцөө бид ойлгохгүй байх үедээ ч хүртэл талархалтай байхыг сонгох бол үүний нэг хэсэг юм. 

Энэхүү талархлын булчинг бий болгосноор энэ нь бидний бодох ёстой зүйл биш болж хувирдаг, энэ нь амьсгалахтай л адил энгийн зүйл болж хувирдаг.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

How to Be Grateful for Your Life

Библийн эхнээс төгсгөл хүртэл харвал бид “талархалтай байх” бас “талархал өргөхөөр”дуудагдсан байдаг. Яагаад? Учир нь бидэнд талархах зүйл асар олон бий! Бид санамсаргүйгээр талархагч нэгэн болчихдоггүй харин талархлыг зориудаар зуршил болгосноор Есүсийг дагах явцдаа бид өөрсдийнхөө хамгийн шилдэг хувилбар болох болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, хангасан болно