Христ мэндэлсэн баярын үеэр гайхширлаар дүүрэн залбирах ньЗагвар
Залбирцгаая:
Ааваа, Та бардам нэгнийг даруу болгон, дарууг өргөмжилдөг ба үүнийг тань бид харан зогсохдоо үнэхээр гайхширч байна.
Бид энэ Адвент баяраар эмзэг, эцэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн мэт мэдэрч буй маань Та биднийг яг хаана байлгахыг хүсэж буй газарт бид байгаа гэсэн үг болохыг ойлгож байна.
Сул дорой, эцэж туйлдсан хүмүүст туслуулахаар Та Хүүгээ илгээсэн. Бидний тоохгүй өнгөрөхийг бас нууж хаахыг хичээх сул талууд маань юу болохыг харуулахаар нүдийг маань нээгээч.
Хүүгийн тань дотор бид сул талуудаа захирах, Тан дээр даруугаар ирэх, өөрсдийнхөө биш харин Таны хүчит мутар дотор бас Таны дотор баярлах аюулгүй газарт бид байдаг.
Таны дотор бас Таны Хүүгийн доторх баяраар маань дамжуулан Өөрийгөө энэ улирлын туршид тодруулаач.
Түүний Нэрээр бид залбирлаа. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христ мэндэлсэн баярын түүх бол гэнэтийн бэлгийн араас гэнэтийн бэлэг болсон баяр юм. Гэвч заримдаа түүхийн жижиг хэсгүүд бидэнд маш танил болсон байдгийн улмаас үүний гол үр нөлөөг алдаж эхэлдэг. Эдгээр богино залбирлуудыг агуулсан чимээгүй цаг нь түүхэн дэх хамгийн санаанд оромгүй бас хамгийн чухал үйл явдал болох: Бурхан Өөрөө бидний адил хүн болж төрсөн талаар тунгаан бодоход тань туслах болно. Залбирал бүрийг desiringGod.org-ийн хянан засварлагч, Минесоттагийн Сэйнт Паул дахь Ситис Чуулганы Пастор Давид Матис бичжээ.
More