Христ мэндэлсэн баярын үеэр гайхширлаар дүүрэн залбирах ньЗагвар
Залбирцгаая:
Ааваа, бид Таны Хүүг харан гайхшран байна.
Тэр 100% тэнгэрлэг Нэгэн, Тантай хамт мөнхийн мөнхөд жаргалтай Нэгэн байсан атлаа хүний биеэр төрж, биднийг аврахын тулд Өөрийгөө гэмээр-өвчилсөн ертөнцийн маань зовлон, тарчлаанд тушаасан Нэгэн.
Христийн доторх Түүгээр дамжуулсан биднийг гэсэн Таны хайрыг бүрэн ухаарах ямар ч боломжгүй хэдий ч бид энэ л хайрын тань талаар улам илүүг мэдэхийг хүсэж байна. Мөн бидний олж ухаарсан зүйлс Таныг агуугаар магтан хүндлэх шалтгаан маань болдог.
Хайртай Ааваа, бид Таны Хүүг хүндлэн дээдэлдэг бөгөөд Түүнийг улам илүүгээр таньж мэдэн, харилцаатай байхыг ялангуяа энэ Адвент баярын үеэр юунаас ч илүүгээр хүсэж байна.
Есүсийн Нэрээр бид залбирлаа. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христ мэндэлсэн баярын түүх бол гэнэтийн бэлгийн араас гэнэтийн бэлэг болсон баяр юм. Гэвч заримдаа түүхийн жижиг хэсгүүд бидэнд маш танил болсон байдгийн улмаас үүний гол үр нөлөөг алдаж эхэлдэг. Эдгээр богино залбирлуудыг агуулсан чимээгүй цаг нь түүхэн дэх хамгийн санаанд оромгүй бас хамгийн чухал үйл явдал болох: Бурхан Өөрөө бидний адил хүн болж төрсөн талаар тунгаан бодоход тань туслах болно. Залбирал бүрийг desiringGod.org-ийн хянан засварлагч, Минесоттагийн Сэйнт Паул дахь Ситис Чуулганы Пастор Давид Матис бичжээ.
More