Лук 1:46-55
Лук 1:46-55 АБ2013
Мариа —Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэм, Сүнс минь ч Аврагч Бурхандаа баяслаа. Учир нь Тэрээр шивэгчнийхээ Дарууг олж харсан билээ. Харагтун, энэ цагаас хойш намайг Ерөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно. Учир нь Хүчит Нэгэн нь миний төлөө Агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун билээ. Өршөөл нь Түүнээс эмээгчдэд Үеэс үед байх болно. Хүчит үйлсийг мутраараа Тэр бүтээж, Зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг Тэр тараасан билээ. Удирдагчдыг сэнтийнээс нь буулган Даруу байгсдыг Тэр өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, Баячуудыг гар хоосон буцаав. Өөрийнхөө зарц Израильд Өршөөлөө бодож Тэр туслав. Бидний эцэг өвгөдөд Абрахамд болон үр удамд нь Өнө айлдсанчлан үйлдсэн билээ.