Гүн суурилагдсан амьдралЗагвар

“Өөрийгөө судлан мэдэх нь”
Өөрийгөө судлан мэдэх гэдэг нь бидний өөрийн өсөлт хөгжил болон Бурханы хайрын дуудлагын төлөө өөрийн дотоод ертөнцийн бодит байдлыг харгалзан үзэж буй амьдралын хэв маягийг хэлнэ.
Орчин үеийн амьдрал голцуу ийм амьдралын эсрэг болсон байна. Бид ихэнхдээ дотогшоо өнгийхгүйн тулд стратегийн болон далд ухамсрын түвшинд байхаар өөрийгөө бүтээдэг. Мөн дотогшоо өнгийн харах тал дээрээ дутмаг чуулганы хамт олонд харьяалагдах нь элбэг. Бид Бурханаас мөн өөрийнхөө бодит байдлаас зугтахын тулд Бурханыг ашигладаг.
Дуулал 139-д бид гүн суурилагдсан, өөрийгөө сайн судалсан үлгэр жишээ хүний зүрх сэтгэлийг хардаг. Тэр нэгэн бол Давид. Энэ Дуулалын эхний арван дөрвөн эшлэлд хүн төрөлхтний тухай, ялангуяа Давидын талаарх Бурханы мэдлэгийн тухай гардаг. Гэвч төгсгөлд нь Бурхан түүний тухай бүгдийг мэддэг ч Давид өөрийнхөө тухай бүгдийг мэддэггүй гэдгээ маш сайн мэддэг байсныг та мэдрэх болно. Тиймээс тэр сэтгэлийн гүнээс, үнэнээ өчихдөө ингэж бичжээ,
Аяа Бурхан, намайг судлан зүрхийг минь мэдээч.
Намайг шалган, бодлуудыг минь мэдээч.
Миний дотор хөнөөлт зам буй эсэхийг харж,
Мөнхийн замаар намайг удирдаач! (23–24-р эшлэл)
Бидний ихэнх нь Бурханы тухай ойлголттой байхыг хүсдэг. Гэхдээ бидэнд нэмж мэдэх хэрэгтэй зүйл бол өөрийнхөө тухай ойлголт юм. Бурхан бүгдийг мэддэг гэдгийг Давид хүлээн зөвшөөрч, Бурханы тухай биш харин өөрийнхөө тухай илчлэлийг хүсдэг. Давидын зүрхний хандлага нь ил биш далд байгаа зүйлд анхаарч явах байв.
Өнөөг хүртэл мөргөлийн үеэр би сонсохын чухлыг онцолсон. Эргэцүүлж бодох нь Бурханыг гүн гүнзгий сонсох арга мөн. Бие биеэ анхааралтайгаар чих тавин сонсох нь эвлэрэх арга юм. Өөрийгөө судлан мэдэхийг хүсвэл өөрийгөө анхааралтай чих тавин сонсоорой.
Бид Дуулал болон бусад Библийн бичвэрүүдийг өөрийгөө судлан мэдэхэд загвар болгон авч үзэхэд өөрийн дотоод ертөнцтэй танилцаж, нэгтгэн нийлүүлэх талаар нэн тэргүүнд анхаарч эхэлдэг. Гэхдээ энэ нь бага зэрэг хичээл зүтгэл шаарддаг. 139-р Дуулал дээр Давид биднийг дагахыг уриалсан гурван зүйлийг үр дүнтэй хийсэн. Тэрээр мөн чанараа судлахад цаг гаргаж, дотоод ертөнцөө Бурханд даатгах хэмжээний хангалттай нэгдэж, өөртэйгөө нүүр тулах зоригтой байсан. Харин та ямар байгаа вэ?
Өөрөөсөө асуугаарай: Өнөөдөр би юунд уурлаад байна вэ? Харамсалтай байна уу? Санаа зовж байна уу? Баяртай байна уу? Өөрийнхөө талаарх эдгээр ойлголтууд таныг залбиралд хөтлөх болтугай.
Энэ төлөвлөгөөний тухай

Нью-Йоркийн пастор Рич Виллодасын тодорхойлсончлон гүн суурилагдсан амьдрал бол сүнслэг төлөвшлийн олон давхаргыг хооронд нь нэгтгэх, огтлолцуулах, орооцолдуулах, сүлжих замаар тодорхойлогддог гэжээ. Ийм амьдрал нь биднийг залбирлаар Бурхантай хамт амьдралаа хөгжүүлж, эвлэрэл рүү тэмүүлж, шударга ёсны төлөө ажилладаг, эрүүл дотоод амьдралтай, бие махбод болон бэлгийн харилцаагаа бидэнд хариуцуулан өгсөн бэлэг гэж үздэг хүмүүс байхыг уриалдаг.
More