1Коринт 11:27-32

1Коринт 11:27-32 АБ2013

Тиймд хэн нэгэн нь зохисгүйгээр Эзэний талхыг идэж, аяганаас уух аваас Эзэний бие ба цусны буруутан болно. Аливаа хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг. Учир нь идэж ууж буй хүн биеийг зөв нягтлалгүй идэж, уувал өөртөө шийтгэл авчирна. Үүнээс болж та нарын дунд сул дорой, өвчтэй нь олон байгаа бөгөөд нэлээд нь нойрсож байна. Бид өөрсдийгөө нягталсан бол шүүгдэхгүй байхсан. Харин бид шүүгдэхдээ ертөнцтэй хамт яллагдахгүйн тулд Эзэнээр сахилгаждаг.