Гүн суурилагдсан амьдралЗагвар

The Deeply Formed Life

5-с 1 дахь өдөр

“Бясалгалын хэмнэл”

Энэ чимээгүй цагаар бид гүн суурилагдах ёстой дараах таван үнэт зүйлийг судлах болно. Үүнд: (1) Бясалгалын хэмнэл, (2) Үндэстний эвлэрэл, (3) Өөрийгөө судлан мэдэх нь, (4) Бэлгийн амьдралын бүрэн бүтэн байдал (5) Илгээлтийн үүрэгтэй оролцоо.

Нэгдүгээрт, өнөөгийн бидэнд тулгараад байгаа их хурд, анхаарал сарниулсан нөхцөл, өнгөц сүнслэг байдал гэх мэт хямралуудыг давах, олон зууны турш хэрэглэгдэж, туршигдсан нэг арга зам байдгийг бид мэдэх хэрэгтэй. Энэ бол сүм чуулганы бясалгалын амьдралын замнал юм.

Библи дангаарчилж, нам гүм байдалтай, сүнслэг амьдралын хурдаа сааруулан амьдарсан хүмүүсийн жишээгээр дүүрэн байдаг. Өнөөдөр Есүсийг авч үзье.

Бидний Их Эзэний амьдралын агуу их золиос зориулалтыг чуулганы амьдралаас салгаж ойлгох нь үнэхээр боломжгүй зүйл билээ. Есүс номлох, эдгээх, чөтгөрүүдийг хөөх болон бусад олон зүйлд тогтмол идэвхтэй байсан. Гэвч Түүний энэ амьдралыг чимээгүй, ганцаараа орчинд Бурхан Эцэгтэйгээ олон цагийг өнгөрөөдөг амьдралаас тусад нь авч үзвэл өөр хоорондоо зөрчилдөх болно. Бүрэн хүн болж төрсөн Есүс, залбирал дотор Аавтайгаа хамт байхад цаг хугацаа, эрч хүчээ зориулдаг байсан учраас Өөрийнхөө амьдралд хийх ёстой зүйлээ хийж чадсан хүний тод жишээ болжээ.

Сайнмэдээний номуудад, Есүс Бурханы хүчийг дамжуулаад, дараа нь хүчийг урсгадаг Бурхантай нэгдмэл болохоор буцаж явдаг байсан тухай ахин дахин дурддаг.

Энэ таны хүсэн хүлээдэг зүйл биш гэж үү? Та гоо үзэсгэлэн, амар амгалан, баяр баясгаланг бүдгэрүүлдэг, хурдтай амьдралаас залхахгүй байна уу? Амьдралын хурд бидний сүнс сэтгэлд хүчтэй нөлөөлж байдаг. Дотоод болон гадаад анхаарал сарнил нь бид эргэн тойрондоо болон дотор маань хийж буй Бурханы ажлыг олж харах чадварыг бууруулдаг.

Гэсэн хэдий ч Бурхан бидний өөрчлөлтөд сэтгэл зүрхээ зориулан тууштай ханддаг. Тэр зүгээр л нэг бидний амьдралыг сайжруулах зүйл хийдэггүй, харин Тэр биднийг Өөрийнхөө амьдралд уусгахыг хүсдэг. Тэр өдөр бүр бидэн рүү хайраар хандаж, Өөр рүүгээ хүрч очих, Өөрийг нь хайх, Өөрт нь анхаарлаа хандуулахыг маань хүсэн хүлээж байдаг. Энэ бол бясалган бодох хэмнэлийн мөн чанар бөгөөд чуулганы амьдралын зорилго юм.

Бид Бурханы оршихуйн өмнө зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид явах ёстой ч өөр замаар буцаж орох ёстой. Элч Паулын хэлснээр бид “эрх чөлөөтэй амьдарч, Бурханы Сүнсээр хөдөлж, урам зоригтой болох” урилгыг авчээ (Галат 5:16, Мессеж Библи).

Хамгийн багадаа нэг цаг байх чимээгүй газар руу ганцаараа очиж, тэр цагийг чимээгүй залбирч, Бурханыг сонсож өнгөрүүлээрэй.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Deeply Formed Life

Нью-Йоркийн пастор Рич Виллодасын тодорхойлсончлон гүн суурилагдсан амьдрал бол сүнслэг төлөвшлийн олон давхаргыг хооронд нь нэгтгэх, огтлолцуулах, орооцолдуулах, сүлжих замаар тодорхойлогддог гэжээ. Ийм амьдрал нь биднийг залбирлаар Бурхантай хамт амьдралаа хөгжүүлж, эвлэрэл рүү тэмүүлж, шударга ёсны төлөө ажилладаг, эрүүл дотоод амьдралтай, бие махбод болон бэлгийн харилцаагаа бидэнд хариуцуулан өгсөн бэлэг гэж үздэг хүмүүс байхыг уриалдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-ын хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/623185/the-deeply-formed-life-by-rich-villodas-foreword-by-pete-scazzero/