Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 13 дахь өдөр

Сэжигтэй Байдлыг Сэжиглэх

Хайр тэвчээртэй, энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр (бидэнд доторх Бурханы хайр) агсганадаггүй, ихэрхдэггүй (бүдүүлэг зан гаргадаггүй), зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй [хэзээ ч бүдгэрч алга болдоггүй хэрэгцээнээс гардаггүй эсвэл төгсдөггүй]. - 1 Коринт 13:4-8

Хайрын тухай эдгээр үгс нь бидний ихэнхэд маань нилээн танил болсон байдаг боловч миний хувьд үүний дагуу амьдрах нь тийм ч амар зүйл биш байсаар ирснийг би чин сэтгэлээсээ хэлж чадна. Хүүхэд байхдаа би ийм маягийн хайран дунд өсөөгүй юм. Үнэнийг хэлэхэд хүн бүрт сэжигтэй хандах хэрэгтэй гэж надад зааж, бусад хүмүүсийн хийж буй хандлагуудад итгэж болохгүй хэмээн надад хэлдэг байсан. 

Би нас биенд хүрэх үедээ дотороо сэжиглэж байсан хүмүүсийн үйлдлүүд нь миний сэжиглэсний дагуу тийм хүмүүстэй би учирч байлаа. Би өсөж амжаагүй итгэгч байсан хэдий ч, сүм цуглаанд байгаа зарим хүмүүсийн тов тодорхой хандлага сэдэлээс болж миний урам хугардаг байсан. Мэдээж бусад хүмүүсийн хандлаганд болгоомжтой хандах нь ухаалаг хэрэг боловч бид өөрсдийн сэжиглэх байдлаас үүсэх сөрөг үр нөлөөг хүн бүр дээр тусгахыг зөвшөөрч болохгүйг анхаарах ёстой. 

Хэтэрхий их сэжиглэх байдал таны бодол санааг хордуулж, хүмүүсийг хайрлаж, тэднийг хүлээн зөвшөөрөх чадварт чинь муугаар нөлөөлөх болно. Дараах жишээг бодож үзье. 

Сүмийн дараа таны нэг найз чинь тан дээр ирээд “Дорис чиний талаар юу гэж боддогийг чи мэдэх үү?” гэж хэлэв. Тэгээд тэр Дорисын хэлснийг үг бүрчлэн танд хэлэв. Хамгийн эхний асуудал бол жинхэнэ найз тийм мэдээллийг хуваалцдаггүй. Хоёр дахь асуудал нь таны бодол санаанд аль хэдийнээ бий болсон сэжигээр дамжин, танд дамжин ирсэн тэрхүү мэдээлэлд та одоо итгэх болно. 

Таны оюун санаа хэн нэгэн хүний эсрэг хороор хорлогдсон бол сэжиг тань улам бүр ихэсдэг. Яг тэр үед Сатан таны бодол санаанд өөрийн бат бэх ханаа барьдаг. Дорис чамд ямар нэгэн зүйлийг хэлэх бүрт, Түүний хэлсэн үг нь яг ямар утгатай юм бол? гэж та автоматаар сэжиглэн боддог болно. Эсвэл хэрэв тэр эмэгтэй чамд сайн хандах юм бол тэр надаас юуг хүсэж байгаа юм бол хэмээн та гайхан боддог болно. 

Ийм байдлаар Сатан ажилладаг юм. Хэрэв тэр таныг бусдын талаар сэжиглэдэг болговол нээх удалгүй та тэдний хэлсэн ямар ч үгэнд итгэхээ больдог. Хэрэв та ийм байдлаар хэд хэдэн удаа шархлах юм бол муу сүнс таны бодол санааг хордуулж, өөр ямар хүмүүс миний араар намайг бас муулж байгаа юм бол гэж та бодож эхэлдэг. 

Энэ жишээг цааш нь үргэлжлүүлье. Нэг өдөр сүм дээр Дорис таны өмнө хэдэн эгнээний цаана сууж байсан бөгөөд тэрээр алгаа ташин, Эзэнийг магтан хүндэтгэж байв. Гэнэт таны бодолд тэр үнэхээр хоёр нүүртэй эмэгтэй гэсэн бодол зурсхийв. 

Тэгээд Ариун Сүнс таны бодлуудыг таны өөрийн чинь нөхцөл байдал руу чинь чиглүүлдэг юм. Яг үнэндээ Дорисын талаар муу зүйлийг бодож байх зууураа та ч бас алгаа ташин, Эзэнийг магтаж байсан шүү дээ. Бид өөрсдийн бэлгүүдийг Бурханы өмнө өргөхөөсөө өмнө бусад хүмүүстэй амар тайвныг хадгал хэмээн Есүс бидэнд хэлээгүй гэж үү? (Матай 5:24 харах)

Есүсийн тэдгээр үгсийн дагуу бол та урагш алхаж Дорисын талаар муу зүйлийг бодож байсныхаа төлөө та түүнээс уучлалт гуйх ёстой юм... тэр таныг шоконд орсон харцаар ширтэж, тэр үед та өөрийн алдааг бүрэн ухаарав. Та найзынхаа Дорисын талаар хэлсэн мэдээллийг буруугаар ойлгож, таныг гайхамшигтай, бурханлаг эмэгтэйн эсрэг эргүүлэхийг та муу сүнсэнд зөвшөөрсөн байв. 

Энэ бол сэжиглэх явдал нь биднийг төөрөгдүүлэх зуураа, хэрхэн хүмүүсийн харилцаануудад ан цав үүсгэж, бидний баяр хөөрийг сүйрүүлдгийг харуулдаг сайн жишээ юм. Ийм учраас бид 1Коринт 13-т гардаг хайрыг өөрсдөдөө бий болгоход суралцах нь маш чухал байдаг. 

Насан туршийн сэжиглэх зан авираа даван туулахад би нилээд цаг хугацааг туулсан боловч бид Бурханы хайраар хайрлах үед, бидэнд бусдыг сэжиглэх орон зай байх ёсгүй гэдгийг би ухаарсан юм. 

Эзэн минь, Таных шиг хайраар бусдыг хэрхэн хайрлах ёстойг надад заан сургаж, бусдыг сэжиглэдэг зан авираа хэрхэн даван туулахыг надад заасанд Танд талархаж байна. Миний төлөө тэвчээртэй байж, агуу үлгэр жишээ болдогт тань Есүс Танд баярлалаа. Амээн.

Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/