Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 11 дахь өдөр

Үл Итгэх Байдлыг Ялж Гарах

Эрүүл ухаантай (зөөлөн, соргог ухаантай байх), сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт [өлсгөлөнд нэрвэгдсэн зэрлэг арслан] гэтэн явдаг. Харин та нар бат итгэлээрээ [түүний довтолгооний эсрэг- гүн суурьтай, бат бөх, хүчтэй, ганхашгүй ба тууштай байх] түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь (Христ итгэгч нар тэр чигээрээ) адилхан (төстэй) зовлон эдэлж байгааг та нар мэднэ. - 1 Петр 5:8-9

Заримдаа бид сүнсний тэмцлийн талаар яагаад ч юм бүү мэд буруу ойлголттой байдаг. Бидний дайсан муу сүнс бөгөөд ялахын тулд өдөр бүр тэмцэх ёстой гэдгийг бид мэддэг боловч тэр бол бүх юм биш билээ. Хэрэв итгэлийн амьдрал тэмцлээс өөр юу ч байдаггүй байсан бол өдөр бүр, цаг мөч бүрт тэмцэлдэх нь бидний урамыг хугалах байсан. 

Хэрэв би дөнгөж тулалдаж дууссаны дараа Сатан дахиад л над руу гэтэн ирвэл ямар ч амралт байхгүй мэт надад санагдах байсан байх. Ийм дүр зургийг би танилцуулахыг хүсээгүй. Итгэлийн амьдрал бол баяр хөөр, амар тайвны амьдрал байдаг. Бурхан бидэнд ялалтын асар их мэдрэмжийг өгч, бид амардаг. Яагаад гэвэл өөрсдийн амьдралаар Түүнд хүндэтгэл өргөдгийг бид мэддэг. 

Петр итгэгч нарт хандан тэдний дайсны талаар бичиж, тэдэнд сануулга өгч, сонор сэрэмжтэй бай гэж уриалдаг бөгөөд бид түүнийг нь байнга чухалд тавьдаг. Тэрээр тэдгээр үгсийг яг бичихийнхээ өмнө “Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо [та нар өөрсдийн бүх сэтгэлийн түгшүүрүүдээ, санаа зовнилуудаа, зовлон шаналалуудаа бүгдийг нь нэгмөсөн] Түүнд хая” хэмээн тэр хэлсэн байдаг” (иш.7). Бид эшлэлийг унших зуур, тэр нь Бурханы хайр нь бидний төлөө юм. Бурхан санаа тавьдаг гэдгийг бид өөрсдөдөө сануулж байх ёстойг бидэнд хэлдэг. Яагаад гэвэл Бурхан санаа тавьдаг, Тэр бидэнд санаа тавина гэдэгт нь бид Түүнд итгэж болно гэсэн үг. 

Тэр нь бидний итгэлийн үндэс суурийн нэг хэсэг нь байх хэрэгтэй. Энэ нь бидэнд итгэл байхгүй гэсэн үг биш, энэ нь Сатан бидний итгэлийг дараах маягийн худал хуурмаг үгсээр устгахыг оролдож байдаг: “Хэрэв Бурхан чамд үнэхээр санаа тавьдаг байсан юм бол, Тэр чамаар иймэрхүү бэрхшээл зовлонг туулуулах байсан гэж үү?” “Хэрэв Бурхан чамд үнэхээр хайртай байсан бол, Тэр чамд ийм байдлаар хандах байсан гэж үү?” 

Муу сүнсний тан руу шидэлж буй тэдгээр асуултууд нь тэр чигээрээ худал хуурмагаар дүүрсэн байдаг. Хэрэв чи бол хайрлагдсан нэгэн биш эсвэл Бурханы зүрх сэтгэлд чиний төлөө гэсэн сэтгэл тэгтлээ их байхгүй гэдэгт чамайг итгүүлж чадах юм бол, тэр таны дотор үл итгэлийн өчүүхэн үрийг суулгаж чадах билээ. Бурхан таныг Абрахам болон Библи дээрх бусад итгэгч нар шиг хүчтэй бөгөөд үнэнч үлдэхийг хүсэж байдаг. 

Мянга мянган хүнд үйлчлэх үйлчлэлээс сурсан миний нэг зүйл бол бидний амьдрал руу дайрч буй зовлон бэрхшээлтэй, сөрөг асуудлууд нь биднийг Бурханаас холдуулах шалтгаан биш, тэр нь тэдгээр нөхцөл байдлуудад өгч буй бидний хариултууд нь тэрхүү ялгааг бий болгодог юм байна. Абрахамын тухай дахин нэг бодоод үз. Бурхан түүнд нэгэн хүүг өгнө гэж амлах үед тэр настай хүн байсан. Тэрээр “Тийм зүйл болох боломжтой гэж үү? Би хөгшин хүн, хүүхдийн аав болох наснаасаа аль хэдийнээ хэтэрсэн хүн” гэж хэлж болох байсан. Түүний оронд тэр “Гайхамшигтай яа! Би итгэж байна” гэж хариулсан байдаг. 

Саад тотгор, зовлон бэрхшээл, хэцүү нөхцөл байдлууд тан руу ирэх үед тэд үргэлж тэгдэг бөгөөд харин танд сонголт байдаг. Та Петрийн үгэнд анхаарлаа хандуулж, өөрийнхөө сэтгэлийн түгшүүр, санаа зовнил ба зовлон бэрхшээлүүдээ Бурханд даатгаж болно. Шөнө хичнээн харанхуй байсан ч эсвэл хичнээн муу муухай нөхцөл байдал байсан ч хамаагүй, тэдгээр нөхцөл байдлуудад Бурхан зөвхөн тантай хамт байгаад зогсохгүй бас Тэр танд хайртай бөгөөд таныг хангах болно гэдгийг та өөрөө өөртөө сануулж байх ёстой. 

Таны хийх ёстой зүйл бол тэрхүү хэцүү цаг мөчүүдэд сонор сэрэмжтэй байх явдал юм. Таны хувьд бүх зүйл сайн сайхан явагдах үед та Бурханы хайр, ивээлүүдэд баярлаж чаддаг бөгөөд яг л түүн шигээ байхыг Бурхан танаас хүсэж байдаг. Гэхдээ хэцүү цаг мөчүүдэд, муу сүнс таныг зулгааж, ялахыг хүсэж байдаг гэдгийг та өөрөө өөртөө бас сануулж байх хэрэгтэй. 

Нэмж хэлэх нэг зүйл байна. Заримдаа яагаад танд асар их бэрхшээл зовлон, асуудлууд тулгарч байдаг юм бэ гэж та бодож байж болох юм. Энэ нь магадгүй таны амьдралд зориулсан Бурханы агуу их төлөвлөгөө байгаа тул муу сүнс тан руу онцгойлон довтолдог юм болов уу? Та илүү их итгэлтэй байх тусам та түүнийг болон түүний үл итгэлийн худал хуурмагуудыг улам бүр эсэргүүцэх ёстой болдог. 

Тэнгэрлэг Эцэг минь, муу сүнс байнга л намайг үл итгэлээр дүүргэж, надад зориулсан Таны хүчирхэг хайрыг тань надаар үгүйсгүүлэхийг оролдож байдаг. Гэвч яг л Абрахамын адил би Таны амлалтуудад бат итгэлтэй зогсдог. Та үргэлж надтай хамт байдаг гэдэг Таны баталгаан дотор би тайвшралыг мэдэрдэгтээ би Танд талархаж байна. Амээн. 

Бичээс

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/