Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 1 дахь өдөр

Сайтар Төлөвлөсөн Төлөвлөгөөнүүд

Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. - Ефес 6:12

“Чи яаж ингэж чадаж байна аа?” гэж Хелен хашгирав. “Чи яаж ийм зүйлийг хийж чадаж байна аа?”

Том юу гэж хариулахаа мэдэхгүй эхнэр лүүгээ ширтэн харна. Эхнэрийнхээ араар өөр эмэгтэйтэй явалдсан гэмт үйлдлүүд нь баригдсандаа өөрийг нь уучлахыг эхнэрээсээ гуйж байв. 

“Энэ бол байж боломгүй буруу зүйл бөгөөд гэрлэлтээсээ бүрэн урваж байгаа хэрэг гэдгийг чи мэдэж байсан” гэж эхнэр нь хэлэв.

“Өөр эмэгтэйтэй явалдана гэж би ерөөсөө төлөвлөж байгаагүй” хэмээн Том нүдэндээ дүүрэн нулимстай хариулав. 

Том худлаа хэлээгүй байсан юм. Цөөхөн буруу сонголтуудыг хийж байгаагаа тэр мэдэж байсан хэдий ч өөрийнхөө хийж буй үйлдлүүдийнхээ үр дагаваруудыг нь тэр урьдчилж хараагүй юм. Эхнэрээсээ бараг цаг гаруй уучлалт гуйсны дараа түүний хэлсэн нэг зүйл нь Хеленд нөхрийгөө ойлгож эхлэхэд болон яваандаа түүнийг уучлахад нь тусалсан юм. 

“Би өөр эмэгтэйтэй унтахаасаа өмнө зуу зуун удаа чамд итгэмжгүй хандаж байсан”. Завгүй байдлаасаа болоод хамт цагийг өнгөрөөж чаддаггүй үеүүд, эхнэрийгээ шүүмжилдэг түүний хандлага, сэтгэлийн хөдөлгөөнөө харуулдаггүй эхнэрийнх нь зан, ажил дээр нь тохиолдсон зарим асуудлуудыг ярихад нь нөхрийгөө ойшоож сонсдоггүй байдлуудын талаар тэр ярьсан юм. “Зүгээр л жижиг сажиг, аар саар л зүйлүүд” гэж нөхөр нь хэлэв. “Ядаж эхэн үедээ тэдгээр зүйлүүд тийм л юм шиг санагддаг байсан”.

Хүний амьдралд Сатан яг л ийм байдлаар ажилладаг. Төвөгшөөлт, сэтгэл хангалуун бус байдал, бодлоос салдаггүй бодол, эргэлзээ, айдас болон аливаа шалтгуудыг бидний бодол санаа руу тэрээр зальтай ухаалаг хэлбэрээр бөмбөгдөж эхэлдэг. Тэгээд аажим, болгоомжтойгоор хөдөлдөг (энэ бүхний эцэст, сайтар төлөвлөсөн төлөвлөгөөнүүдэд цаг хугацаа хэрэгтэй байдаг). 

Эхнэр нь түүнийг сонсдоггүй, нөхрийнхөө алиа хошин ааш зангийн ч үргэлж ойшоож хардаггүй байв. Нөхөр нь тэрхүү бодлууддаа улам бүр шигдэн орсоор Хелен өөрт нь үнэхээр хайртай эсэхэд тэр эргэлзэж эхэлсэн гэж Том хэлсэн юм. Түүнд таалагдахгүй ямар нэгэн зүйлийг эхнэр нь хийвэл, түүнийг нь сэтгэл дотроо хадгалдаг байв. Эхнэрийнхээ хийсэн бүхнийг санах байдлаар дотроо хадгалсаар байсан бөгөөд өөрийнхөө сэтгэл хангалуун бус жагсаалтандаа нэмэн оруулсаар байсан юм. 

Түүнтэй хамт ажилладаг нэгэн эмэгтэй түүнийг сонссож, өрөвдөх сэтгэл гаргасан юм. Нэг удаа тэр эмэгтэй түүнд хандан “Хелен чам шиг зөөлөн сэтгэлтэй, бусдад санаа тавьдаг эр хүнтэй хамт байх эрхгүй” гэж хэлсэн. (Сатан бас тэр эмэгтэйн дотор ажлаа хийсэн байв.) Том зөв замаасаа бага зэргээр гажуудах мөч бүртээ, бодол санаандаа өөрийнхөө үйлдлүүдийг зөвтгөдөг байв. Хэрэв Хелен намайг сонсохгүй бол сонсох өөр хүмүүс надад байгаа. Хэдийгээр тэр өөртөө хандаж өөр хүмүүс хэмээх үгийг хэлсэн боловч яг үнэндээ хажуугийн өрөөнд сууж байгаа тэр эмэгтэйн тухайн хэлж байсан юм. 

Ажлынх нь газрын эмэгтэй түүнийг сонссон. Хэдэн долоо хоногийн дараа тэрээр тэр эмэгтэйг тэвэрсэн бөгөөд яг тийнхүү тэврэх үедээ эхнэрээсээ яг тийм хайр халамжийг харуулсан тэврэлтийг мэдрэхийг хүсэж билээ. Тэр нь аюулгүй тэврэлт байсан мэт санагдсан юм. Сатан хэзээ ч яардаггүй гэдгийг Том ухаарч амжаагүй байлаа. Тэр өөрийнхөө төлөвлөгөөнүүдийг гүйцэтүүлэхийн тулд аливаа юмыг аажим аажмаар хийдэг юм. Тэрээр гэнэтийн хүчирхэг хүслүүдээр хүмүүсийг цочроодоггүй. Түүний оронд дайсан бидний бодол санаанд аар саар зүйлсээр орж ирдэг. Бага зэргийг сэтгэл хангалуун бус байдал, жижиг сажиг хүслүүд яг тэндээс үргэлжилдэг. 

Томын түүх нь байгууллагаасаа бараг гурван сая долларыг хулгайлсан дөчин хоёр настай нягтлан бодогч эмэгтэйн түүхтэй бараг адилхан сонсогддог. Тэр эмэгтэй “Хамгийн анхны удаа би зөвхөн арван хоёр доллар л авсан. Банкны картныхаа төлөх ёстой хамгийн бага хэмжээг төлөхийн тулд тэр мөнгө надад хэрэгтэй байсан юм. Би түүнийг буцааж төлнө гэж төлөвлөсөн байсан” гэж хэлсэн. Хэн ч түүний юу хийснийг мэдээгүй бөгөөд хоёр сарын дараа тэр дахин “зээлж авав”. 

Тэр эмэгтэйг баригдах үед нь тэдний компани дампуурахад тулсан байлаа. “Би хэзээ ч хэн нэгнийг хорлоё, ямар нэгэн буруу зүйл хийе гэж огт бодоогүй” гэж тэр эмэгтэй хэлсэн юм. Тэрээр асар их хэмжээний мөнгийг авъя гэж бодоогүй, зөвхөн бага багаар л авсаар компаниасаа бараг хорин жилийн турш хулгайлсан хэмээн шүүхийн яллагч хэлж билээ. 

Яг л ийм байдлаар бага багаар, тууштай бөгөөд аахар саахар арга замаар Сатан ажилладаг юм. Тэр бидэн рүү шууд довтолгоогоор, огцом дайралтуудаар ойртож ирэх нь маш ховор. Сатанд хэрэгтэй зүйл бол зай завсар гарах, тэгсэнээрээ ариун бус байдал болон өөртөө төвлөрсөн бодлуудыг бидний ой ухаанд шахан оруулах боломж нь болдог. 

Хэрэв бид тэдгээрийг хөөн гаргахгүй бол бидний дотор байсаар өөрийнхөө муу, сүйрлийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлж чаддаг. 

Тэдгээр буруу бодлууд бидний ой ухаанд оршин суухыг бид зөвшөөрч болохгүй. Элч Паул “Бидний байлдааны зэвсэг нь ... Бурханы хүчит зэвсгүүд юм. [Бид] цэцэрхлийг нурааж, Бурханы [жинхэнэ] мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог” (2Коринт 10:4-5). 

Эзэн Есүс, Таны нэр дээр би ялалтыг тунхаглаж байна. Бодол бүрээ дуулгавартай байдалд аваачих чадварыг надад өгөөч. Сатаны үгнүүд оюун бодолд минь үлдэж, ялалтыг минь надаас хулгайлахыг бүү зөвшөөрөөч. Амээн. 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/