Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 3 дахь өдөр

Бид Анхаарлаа Төвлөрүүлбэл

Учир нь хүн зүрхэндээ юуг бодно, түүнийгээ үйлддэг. - Сургаалт Үгс 23:7

Олон жилийн өмнө би нэгэн чухал зүйлийг сурч авсан юм: Бид нар юунд анхаарлаа хандуулна, яг түүн шиг болдог. Тэрхүү энгийн зүйл надад агуу зүйлийг ухааруулж өгсөн юм. Бид юунд өөрсдийн энергээ зарцуулж, анхаарлаа хандуулна, тэдгээр зүйлс нь улам бүр хөгжих болно. Өөрөөр би ингэж хэлэх дуртай “Бодол санаа нь хаашаа явна, тэр хүн түүнийгээ дагадаг!” 

Хэрэв би мөхөөлдөсний талаар бодож эхэлбэл, тун удалгүй мөхөөлдөс олж авах гэж хөөцөлдөн машинтайгаа явж байгаагаа олж хардаг. 

Хэрэв амьдралынхаа зөвхөн сөрөг зүйлүүд дээрээ л анхаарлаа хандуулбал бид өөдрөг бус хүмүүс болж хувирдаг. Бидний бүх зүйл, харилцан яриа маань ч хүртэл өөдрөг бус болдог. Тун удалгүй бид өөрсдийн баяр хөөрөө гээж, өрөвдмөөр амьдралаар амьдарч эхлэх бөгөөд энэ бүхэн нь бидний юу бодож байгаагаас улбаалдаг юм. 

Та магадгүй амьдралдаа зарим нэгэн бэрхшээлтэй тулгарч байж болно, Таны юу бодох сонголтоос хамаарч, та өөрөө тэдгээр бэрхшээлийг бий болгож байгаагаа ухаараагүй байдаг. Та юуны тухай бодож байгаагаа нэг тунгаан бодож үзээрэй!

Магадгүй таны урам хугарсан, тэр ч бүү хэл та сэтгэлийн дарамтанд орсон байж болох бөгөөд энэ нь юунаас шалтгаалж байгаа бол гэж та гайхширч байж магадгүй. Гэхдээ та өөрийн бодлуудаа хянан шалгаж үзэх юм бол мэдрээд байгаа тэрхүү сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүдээрээ та өөрөө хооллоод байгаагаа олж харах болно. Сөрөг бодлууд нь урам хугаралт, сэтгэлийн хямрал болон өөр бусад маш олон тааламжит бус сэтгэлийн хөдөлгөөнүүдийн түлш нь болж байдаг. 

Бид өөрсдийн бодлуудыг болгоомжтой сонсох хэрэгтэй. Бидний амьдралд юу нь болохгүй, юу нь зөв зүйтэйгээр явагдаж байгаа талаар бид бодож болно. Бидний амьдралд байдаг хүмүүсийн юу нь болохгүй байгаа талаар эсвэл бид сайн талыг нь олж харж, тухайн зүйлсийн талаар тунгаан бодож болно. Библи бидэнд үргэлж сайн сайхан болно гэдэгт итгэ хэмээн заадаг. Бид ийнхүү хандах үед бидний амьдрал илүү их аз жаргалтай, амар тайван болж ирдэг. 

Надад сайхан амьдрал, хайртай нөхөр, үр хүүхдүүд байгаа. Би гайхамшигт үйлчлэлээрээ дамжуулан энэ дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая хүмүүст ивээл болохын тулд Бурханаар ашиглагдаж байгаа давуу эрхтэй нэгэн билээ. Гэхдээ амьдрал үргэлж төгс байдаггүй. Хэрэв би өөрийн бодол санаагаа сөрөг бодлуудаар дүүргэхийг муу сүнсэнд зөвшөөрөх юм бол тэр олон жилийн өмнө нэг удаа тэгж чадсан шиг нь би ялагдах болно. 

Би Бурханы ивээл дээр анхаарлаа хандуулж, амьдралд минь хийсэн бүхий л сайн сайхан зүйлүүдэд нь талархахыг хүсдэг. Надад юу байхгүй вэ гэдэгт би анхаарлаа төвлөрүүлэхийг хүсдэггүй. 

Хуучны нэг найз маань дараах зүйлийг байнга иш татдаг байж билээ: “Ах дүү минь, та амьдралын дундуур туулан гарах зуураа өмнө чинь ямар зорилго байна, хараагаа дундаа нүхтэй боовны голд нь байгаа нүхэн дээр биш, тухайн боовон дээр нь тусга.” Дэндүү олон хүмүүс юу байхгүй болон юу нь буруу байна гэдэгт анхаарлаа хандуулдаг. 

Энэ бүхэн нь бидний бодол, хувь тавиланг шийдэхэд асар их үүргийг гүйцэтгэдэг гэдгийг харуулдаг. Бидний бодол бас аз жаргалтай байхыг минь шийддэг. Сургаалт Үгс 23:7 бол миний дуртай эшлэлүүдийн нэг юм. Хүний бодлууд хүчирхэг байдаг. Тэдгээр нь бидний бодол санаагаар урсан өнгөрөх зүгээр л нэг үгс биш юм. Тиймээс бид өөрсдийн бодол санаандаа юу байлгахыг зөвшөөрөх вэ гэдгийг шийдэх нь бидний хувьд маш чухал зүйл юм. 

Бодол санаа бол тулалдааны талбар гэдгийг бид мартаж болохгүй. Дайсан маань ямар ч арга замаар биднийг урхидахын тулд бодол санааг маань хэрэглэдэг гэдгийг бид үргэлж санаж байх ёстой. 

Уулзалтанд минь ирсэн нэгэн эрэгтэй хүнийг би санаж байна. Тэр порно зураг үздэгээсээ бүрэн чөлөөлөгдөхийг хүссэн юм. Нэг удаа тэр интернетээс юм харах гэж байгаад бэлгийн харилцааны ил тод байдлыг харуулсан зурагтай сайт руу санамсаргүй орчихсон гэж тэр хэлсэн юм. Дараагийн өдөр нь тэрхүү сайтын талаар ажлынхаа газрын нэг хүнтэй инээлдэн хуваалцсан байв. “Тиймэрхүү зүйлийг ямар хүн үзэхийг хүсдэг байна аа?” гэж тэр ярьсан байв. 

Шөнө нь тэр тэрхүү сайт руугаа дахин орж, дараа маш олон шөнийг тийнхүү өнгөрөөв. Тэр порно зурагтай материалыг худалдан авч, түүнийгээ ажлынхаа газрын оффис дээрээ аваачиж, өөрийнхөө порно зургуудтай материалуудыг гэрийнхнээсээ нуусаар байв. “Үүн шиг жижигхэн зүйлээс болж юу л болов гэж?” хэмээн тэр өөрөө өөрийгөө зөвтгөдөг байв. 

Тэрээр тэрхүү зургуудаа дахин дахин үзэх тусмаа, эмэгтэй хүмүүсийг улам л бүр эд материал шиг, түүний дур таашаалыг хангагч эд материал мэт боддог болсон юм. Нэг өдөр эхнэр нь түүнд хандан “Чамд юу тохиолдсоныг би мэдэхгүй байна, гэхдээ чи нэг бол өөрийнхөө хандлагаа өөрчил эсвэл би чамаас явлаа” гэж хэлсэн байв. 

Тэрээр өөрийнхөө төлөө залбируулахыг хүсэх хүсэлт тавихаас ч өмнө түүний амьдрал нь маш хурдацтайгаар доошоо уруудсан байв. “Порно зурагтай цөөхөн сайтыг зүгээр л үзэх нь маш их донтолтыг авчирдаг гэж би огт бодож байгаагүй” гэж тэр хэлсэн юм. 

Үүнийг арай өөр байдлаар хэлье, бид эерэг амьдралтай, сөрөг бодол санаатай байх боломжгүй. Бидний бодлууд, бидний анхаарлаа өгж байгаа зүйлс бидний төгсгөл ямар байх вэ гэдгийг шийддэг. 

Бидний найз, Аврагч Есүс бидний бодол санааг эерэг, сайн сайхан, эрүүл бодлуудаар дүүрээсэй гэж хүсэж байдаг. Бид нар эдгээр зүйлүүд дээр илүү их анхаарлаа хандуулбал, Сатаны довтолгоонуудыг даван туулахдаа улам л илүү бэлэн болдог. 

Тэвчээртэй бөгөөд хайрын Бурхан минь, Танд таалагдахгүй зүйлүүд дээр би өөрийн бодлоо төвлөрүүлж байсныг минь уучлаач гэж Танаас гуйя. Бодол санааг минь цэвэр ариун, урам зориг өгсөн бодлуудаар дүүргэхэд Та надад туслаач гэж Есүсийн нэр дээр залбирлаа. Амээн.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/