Ер бусын хүчээр ажил бизнесээ хийх ньЗагвар

Doing Business Supernaturally

6-с 6 дахь өдөр

Нас барсан хүн зиплайн хийдэггүй 

Дахин амилсан хүнийг цовдолж болохгүй талаар өчигдөр бид ярилцсан. Бурхан бидний л төлөө байдаг бас Түүний Ариун Сүнс бидний дотор оршдог болохыг мэдэн...дaхин амилсан амьдралаар бид амьдрах үед...итгэл бүхий зоригтойгоор алхдаг. Гэм ба муу муухай байдалдаа баригдсан байх үедээ ийм амьдралын хэв маягийг бид хэзээ ч амсаж чаддаггүй. 

Даруу байдалд донтсон чуулганд би олон жил явсан. Тийм чуулган эрүүл бус шүү. Христийн төлөө бид олон хүнд нөлөө үзүүлж чадаагүй. Гэвч би дахин амилалтын хүч чадал дотор алхаж эхлэх үед адал явдлын замаар алхаж эхэлсэн юм! Ийм цоо шинэ амьдралын хэв маягаар амьдарч эхлэх хүртлээ би хэзээ ч ийм хөгжилтэй байж үзээгүй. Ариун Сүнс дотор нь орших хэний ч хувьд энэ бол боломжтой зүйл. 

Маркын талаарх түүхийг би хуваалцмаар байна. Иудей хүн атлаа бурхангүй эзэнтэй компанид Марк ажиллаж байлаа. Марк дахин амилсан амьдралын хэв маягаар хэрхэн алхахад суралцаж байсан ба ажил дээрх хүмүүсийнхээ төлөө залбирахаар тэр шийдсэн. 

Нэг өдөр үл итгэгч эзэн нь толгой нь ямар их өвдөж байгаа талаар ярихыг нь тэр сонсов. Марк бүхий л зоригоо гарган, түүний эдгэрлийн төлөө залбирч өгье гэж хэллээ. Аргаа барсан босс нь зөвшөөрч Марк товчхон залбирахад тэр хүн яг тэр газарт эдгэрчээ! Босс нь үнэхээр гайхширсан боловч түүх үүгээр төгсгөл болоогүй. 

Хэсэг хугацааны дараа компани нь Лас Вегаст болсон аж үйлдвэрийн конференц дээрх зиплайн хийдэг газар түрээслэв. Энэ бол компаний удирдагчид үйлчлүүлэгчидтэйгээ холбогдох асар чухал боломж байсан. Харамсалтай нь, үйл ажиллагаа эхлэхэд үед аюултай аянга цахилгаантай бороо оржээ. Зиплайныг ажиллуулж байсан хүн босст бүх юмаа хаах хэрэгтэй гэж хэлэв. Шуурга болж байхад үүнийг хийх нь хэтэрхий их аюултай байлаа. 

Үл итгэгч, бурхангүй, иудей босс үүнтэй санал нийлэхийг хүсээгүй. "Марк! Нааш ир." Зиплайн үйл ажиллагаа болох газраас өөр газар руу шуургийг чиглүүлэхээр залбир гэж босс нь Маркад зааварчиллаа. 

Би таныг яахыг сайн мэдэхгүй байна гэхдээ энэ үнэхээр айдас төрүүлэм байх боловуу гэж би бодож байна. Толгой өвдөх бол өөр зүйл. Гэвч энэ бол асар том шуурга байсан. Бурхан үүнийг үнэхээр хийх болов уу? Есүсээс хойш хэн нэгэн үүнийг хийхээр хичээсэн болов уу? 

Шахалт улам ширүүссэн. Марк найзууд болоод гэр бүлийнхэнээ залбирахыг гуйн... үгүй дээ залбираач гэж хүсэхээр мессэж бичихээр булан тойрсон. Бурхан ажлаа хийх цаг бол энэ үнэхээр мөн байв! Мессэж бичиж байхдаа боссынхоо дууг холоос хүнгэнэхийг нь тэр сонсож байлаа. Зиплайн хэрхэн хийхийг тайлбарлахаар босс нь үйлчлүүлэгчидээ цуглуулсаар л...

"Шуурга зиплайныг хаах гэж байгааг бид дөнгөж сая сонслоо. Гэвч манай ажилчдын нэг Марк залбирах болно. Тэгээд шуурга зүг чигээ өөрчлөн бид зиплайнаа үргэлжлүүлэх болно. Тэвчээртэй байгаа та нартаа баярлалаа." 

Маркын зүрх зогсох мэт болов. Гэвч яг тэр үед нэг найз нь мессэж бичиж, оюун бодлынхоо нүдэнд зиплайны дээр "хамгаалалтын бөмбөлөг" мэт зүйлийг харсан болохоо хэлжээ. Үүгээр зоригжуулагдсан Марк хүмүүс дээр эргэж очоод, шуурга зүг чигээ өөрчлөх болтугай гэж залбирав. 

Шуурга тэдэн рүү чиглэсэн хэвээрээ л байв. Гэхдээ ямар нэгэн хачирхалтай зүйл болжээ. Шуурганы үүлс хоёр хуваагдсан мэт харагдаж шуурга баруун бас зүүн зүг рүү салав. Зиплайны газарт дусал ч бороо орсонгүй. Зайдуухан байсан хүн үүний зургийг холоос авсан нь үнэндээ зиплайны дээр бөмбөлөг буй мэт харагджээ. Бороо ороогүй газарт шүү. 

Эзэн алдрыг нь авсан. Олон хүнд энэ хүрсэн нь бас энэ түүх газар сайгүй тархсан нь дамжиггүй. Мөн компаны захирлын нүдэнд Маркын нөлөө өссөн. Гаргах ёстой хэцүү шийдвэртэй тулах үедээ босс хэн рүү ярина гэж та бодож байна? 

Асар их нөлөө үзүүлэхийн тулд Марк компаны захирал болох хэрэггүй болохыг та анзаарсан уу? Хуучин Гэрээн дэх Даниел, Иосеф, Естерийн адил чухал үүрэг гүйцэтгэхийн тулд та компаний захирал болох хэрэггүй. 

Марк шинэ бүтээгдэхүүнүүд, компаний бодлого ба чиглэлд асар том нөлөө үзүүлж болох байсан. Мөн яг л тэдгээр Хуучин Гэрээн дэх хүмүүсийн адилаар хямралын үед боссын хамгийн түрүүнд залгадаг хүн нь Марк байж болох юм. 

Харин таны хувьд? Соёлд нөлөө үзүүлэхээр та өөрийгөө байршуулсан байна уу? Диваажинг дэлхий дээр авч ирэхэд таны гараас барин ажиллана гэдэгт та Бурханд найдаж байна уу? Бүхий л төрлийн том жижиг асуудлуудын шийдлийн төлөө дэлхий хашхиран орилолдон байна. Сүүлийн үеийн цар тахалтай холбоотой асар том асуудлууд үүнийг бидэнд харуулсан. 

Түүнээс зөвлөгөө ба ойлголтыг олж авахыг маань Бурхан хүлээн байгаа тэгснээрээ бид Диваажингийн шийдлүүдийг дэлхий дээр гарган бас дэлхийн асуудлуудад шийдлүүдийг гаргах замаар Түүний арга замуудыг заах боломжтой болох юм. Бие махбодын эдгэрэлд харуулсан Есүсийн тэр л хүч таны бизнесийг…таны хотыг…мөн үндэстнийг тань өөрчлөх чадвартай адилхан хүч аж. 

Энэ бол ердөө л эхлэл нь. Хэрэв та бизнесээ ер бусын аргаар хийхийг хайх хүч чадлаар дүүрэн итгэгчидтэй холбогдохыг мөн энэ талаар улам илүүг олж мэдэхийг хүсвэл холбоосдээр дарна уу! 

Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Doing Business Supernaturally

Олон жилийн турш би худалд итгэсээр ирсэн. Христитгэлтнүүдийн дунд түгээмэл байдаг худалдэлхий. Шашинаас ангид-ариун гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэдэгт би итгэсээр ирсэн. Энэ нь намайг хойш татсаар байлаа. Тэнгэрулсаа дэлхий дээр авч ирэхийн тулд мөн бизнес болоод амьдралдаа амжилттай байхын тулд Бурхан хэрхэн ер бусын хүчийг бидэнд өгдөг талаар судлах судлалд надтай нэгдээрэй. Бидэнд дэлхий дахинд нөлөөлөх боломж ихэнх "бүтэн цагаар үйлчлэгчид"-ээс илүү бий бөгөөд энэ Библи Уншлагын Төлөвлөгөө үүнийг хэрхэн хийхийг бидэнд харуулах болно!

More

Энэ төлөвлөгөөг гаргасан Gateway Ministries-д талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: http://dbs.godsbetterway.com/