Би Гэм нүгэл ба Сорилтыг үнэхээр ялан дийлж чадах уу?Загвар
Хэрэв би аль хэдийн сорилтонд унасан бол яах вэ?
Энэ нь хэт оройтсон бол яах вэ?
Сорилттой та өөрийн хүчээр тэмцэлдсэн—бөгөөд ялагдсан.
Одоо та орчлон ертөнцийн ариун Эзэний өмнө буруутай зогсож байна.
Бид бүгд л ийм байдалд орж байсан: "Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга" (1 Иохан 1:8).
Энд бидний хийх зүйл гэвэл: "Хэрэв бид нүглээ улайвал Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ" (9 з.).
Яг одоо—гэм нүглээ Эцэгтээ авч ирээрэй.
Алдаагаа хүлээн зөвшөөр, бүтэлгүйтлээ гэмшин, Түүнээс уучлал гуй.
Таны алдаа, нүглийг уучилж, гэмийг тань дахин хэзээ ч санахгүйгээр арчиж, мартана гэсэн Түүний амлалтыг санаарай.
Бурханы уучлал гэж гэм нүгэл үйлдээд гэмшчихээд, дахин гэм хийн үүнийгээ гэмшихийг хэлдэг үү?
Энэ нь шийтгэлгүйгээр ирдэг зүйл биш.
Би хадаасыг мод руу хадаад, та харин түүнийг татан гаргаж болно—гэвч нүх үлддэг. Дуулгавартай байдлаас татгалзах нь хэзээ ч сэргэлтийг авчирдаггүй. Үнэнч байдлын шагналаа үүрд алдах болдог.
Бурхан уучилдаг, гэвч гэм нүглийн улмаас ирэх шаналал—өөрсдийг минь болоод бусдыг өвтгөсөн хэвээр л байдаг.
Гэсэн хэдий ч бидний өрийг төлөхийн тулд бидний оронд Хүү нь нас барсан Нэгэн л зөвхөн биднийг уучилж чадна: "Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм" (Ром 5:8).
Гэм буруу Бурханаас байдаггүй юм.
Бидний Эцэг гэр бүлийнхээ гишүүн бүрт хайртай. Бид тийн үйлдэхгүй байсан ч Түүний хүүхдүүд хэвээрээ л байдаг.
Нигүүлсэл нь хүртэх ёсгүй зүйлийг хүртэхийг хэлдэг; энэрэл нь хүртэх ёстой зүйлээ авч чадахгүй байхыг хэлдэг.
Тэнгэрлэг Эцэг маань хоёуланг нь санал болгодог.
Өнөөдөр танд Түүний уучлалын бэлгийг нээх хэрэгтэй байна уу?
Хэрэв тийм бол хүлээх хэрэггүй. Тэнгэр дэх Эцэгтээ хандан яриарай. Тэрээр Өөрийнхөө хайртай хүүхдийг Өөртэй нь яриасай хэмээн хүсэн хүлээж байдаг юм.
---
Гэм ба сорилтыг хэрхэн ялах талаар өөр бусад материалыг уншихын тулд, Доктор Дэнисоны, 7 үхэлд хүргэх гэм номын эхний бүлгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
"Би яагаад энэ гэм нүгэлээс салахгүй зууралдаад байгаа юм бэ?" гэж та өөрөөсөө асууж байсан уу? Ром 7:15-д элч Паул хүртэл ингэж хэлжээ: "Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна." Сүнсний амьдралд минь саад болж байгаа гэмийг бид хэрхэн зогсоож чадах вэ? Энэ нь боломжтой гэж үү? Тэгэхлээр хамтдаа Бурханы хайр, талархал, сорилт, Сатан ба гэмийн талаар ярилцъя.
More