Би Гэм нүгэл ба Сорилтыг үнэхээр ялан дийлж чадах уу?Загвар
![Can I Really Overcome Sin and Temptation?](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F20280%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Сатан гэдэг нэртэй бүтээл үнэхээр байдаг уу?
Гэмийн талаар ярилцахын тулд, бид Сатаны тухай ярих ёстой. Түүний ажлыг үл тоомсорлож болохгүй: шархалсан зүрхнүүд, гэр бүлүүд, хүчирхийлэл, өвчин эмгэг болоод ёс суртахуунгүй байдал. Жагсаалт нь эмгэнэлтэй ба урт юм.
Сатан бол бодитой бас ялагдсан. Тэр таныг эдгээр үнэнд итгүүлэхгүй байхыг хүсэж байдагч, сонголт нь танд байдаг юм. Энэ чимээгүй цаг танд Бурханы үнэнийг илчлэн харуулаасай гэж би залбирч байна.
Сатан бол бодитой
Библи дээр Сатаныг олон нэрээр нэрлэсэн байдаг. Бидний хамгийн сайн мэддэг нь "Сатан" ба "диавол".Энэ нэр нь "буруутгагч" гэх бөгөөд Бичээс дээр гучин дөрвөн удаа дурдагдсан байдаг—биднийг буруутгадаг бас зовоодог нэгэн юм. Диавол бол Шинэ гэрээнд 36 удаа гардаг бөгөөд "гүтгэгч" гэсэн утгатай.
Сатан мөн "эртний могой," "луу" ба "муу нэгэн" зэргээр танигдсан. Сатаны ажлыг Есүс, Иохан 8:42-47 дээр тодорхойлсон нь үнэхээр аймшигтай дүгнэлт ажээ.
Нэгд, Сатан аврагдаагүй сүнснүүдийг өөрийнх хэмээн зарладаг.
Иохан 8-р бүлэгт Эзэн дайснуудаа "эцэг" Сатаны хүүхдүүд гэж хэлдэг (44. з). Тэр бол "энэ үеийн бурхан" (2 Коринт 4:4), энэ унасан эрин үеийг удирддаг (1Иохан 5:19) "энэ ертөнцийн захирагч" (Иохан 12:31). Христчингүүд Сатаны захиргаанд буй ертөнц дээр амьдарч байдаг. Бид дайсны газар нутаг дээрх, эзлэгдсэн улсад амьдарч байгаа цэргүүд юм.
Хоёрт, диавол үнэнийг харах ухааныг минь сохолдог.
Тэр бол "худал хуурмагийн эцэг" (Иохан 8:44). Тийм учраас Ариун Сүнсийг хүлээн аваагүй хүн Бурханы юмсийг ойлгож чаддаггүй (1 Коринт 2:14). Сатан хамгийн их хэрэгтэй байгаа нэгний зүрх сэтгэлээс үгийн үрийг хулгайлж авахыг хүсдэг (Матай 13:1-9).
Гуравт, Сатан Бурханы Үгийн талаар худал ярьдаг.
Эхлэл 3-аас өнөөг хүртэл тэрээр биднийг төөрөгдүүлэхийн тулд Бичээсийн үнэнийг гуйвуулдаг. Есүсийг сорихдоо Библиэс иш татсан тэр (Матай 4:1–11) Бурханы Үгийг буруугаар ашиглан биднийг ч бас мэхлэх болно. Бурханы үнэн гэж юу болохыг номлоод байгаа бүхэн заагаад байдаггүй юм шүү. Дайсан маань биднээс хавьгүй илүү Библиэс иш татдаг боловч төгсгөл нь үргэлж хорон муу уруу хөтөлдөг юм.
Дөрөвт, диавол бол "эхнээсээ алуурчин" (Иохан 8:44).
Сатан хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг (1 Петр 5:8). Түүнд үйлчилдэг хүмүүс хоорондоо болоод бусад хүмүүсийн эсрэг бие махбодийн, сэтгэл санааны болон бэлгийн халдлагад өртөх шалтгаан нь болдог. Тэдний эзэн хүн төрөлхтнийг, ялангуяа Бурханы хүмүүсийг бөөнөөр нь хоморголон устгахыг л хүсэж байдаг байна.
Тавд, Сатан муу ёрын сүнснүүдийг удирддаг.
Тэд Их Эзэн ба Түүний хүүхдүүдийн эсрэг өрнөх дайнд түүний туслахууд ба шадар цэргээр үйлчилдэг.
Үнэнхүү, Сатан бол Бурханыг эсэргүүцэгч.
Иохан 8-р бүлэгт тэр Есүсийн үхэлд шашны удирдагчдыг уруу татсан. Хожим Эзэнийг маань цовдлоход тэр тэднийг хөтөлсөн юм.
Сатан бүх талаар Бурханд тэрсэлдэг:
- Бидний Эзэн бол гэрэл; Сатан бол харанхуй.
- Бурхан бол ариун, шатаах гал; диавол бол гэм нүгэлт, ой гутам, өвчилсөн нэгэн.
- Бурхан бол Сүнс; Сатан бол бузар хүсэл тачаал.
- Бурхан танд хайртай; Сатан таныг үзэн яддаг.
- Бурхан таны төлөө Хүүгээ золиосолсон; Сатан таны сүнсийг булаан авах болно.
- Бурхан бол таны Эцэг; диавол бол таны дайсан.
Сатан бодитой ч дараах зүйлийг хэзээ ч бүү март: тэр ялагдсан юм.
Энэ төлөвлөгөөний тухай
![Can I Really Overcome Sin and Temptation?](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F20280%2F1280x720.jpg&w=3840&q=75)
"Би яагаад энэ гэм нүгэлээс салахгүй зууралдаад байгаа юм бэ?" гэж та өөрөөсөө асууж байсан уу? Ром 7:15-д элч Паул хүртэл ингэж хэлжээ: "Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна." Сүнсний амьдралд минь саад болж байгаа гэмийг бид хэрхэн зогсоож чадах вэ? Энэ нь боломжтой гэж үү? Тэгэхлээр хамтдаа Бурханы хайр, талархал, сорилт, Сатан ба гэмийн талаар ярилцъя.
More