Би Гэм нүгэл ба Сорилтыг үнэхээр ялан дийлж чадах уу?Загвар
Соригдох үедээ би юу хийж чадах вэ?
Яг одоо—үүнийгээ Бурхан дээр авч ир
Соригдох үедээ энэ амлалтыг сана: "Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм" (1 Коринт 10:13).
Бурхан бидэнд ялах хүчийг өгөхгүйгээр ямар ч сорилтыг зөвшөөрөхгүй. Эсрэгээрээ, Сатан биднийг өөрсдийнхөө хүчээр давж гарч чадах сорилтоор сориж дэмий цагаа үрэхгүй.
Тэгэхээр, соригдох бүртээ энэ тулаанд Бурханы тусламжгүйгээр нэгч ялалт байгуулахгүй гэдгээ мэд.
Сорилт бүрийг нэн даруй Эцэгтээ өгөх зуршлыг бий болго.
Түүний хүч чадлыг гуй.
Түүний мутарт үлдээ.
Яг одоо—үүнийгээ Бурхан дээр авч ир.
Үр дагаврыг авч үз
Хэрэв та эдгээрийг үйлдэхгүй бол яах вэ?
Нууцлагдмал гэмүүд маань Бурханаар шүүгдэх болно: "Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно" (Номлогчийн үгс 12:14).
Есүс бидэнд ийнхүү анхааруулжээ: "Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ. Иймээс харанхуйд хэлсэн чинь гэрэл дотор сонсогдоно. Дотор өрөөнд чихэнд шивнэсэн чинь дээврүүд дээр зарлагдана" (Лук 12:2-3).
Үгсээрээ шүүгдэх болно: "Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө мөн чи үгсээрээ яллагдана гэв" (Матай 12:36-37).
Бүх төрлийн гэмшээгүй гэмүүдийг жагсаан эдгээрийг үйлдэх хүн бүрт "тэд амьд ба үхэгсдийг шүүхэд бэлэн байгч Түүнд тайлагнах болно" (1 Петр 4:5) гэж Петр тунхагласан.
Тэдэнд юу тохиолдох вэ?
"Ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Юу гэвээс энэ нь галаар илчлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. . . . Хэрэв хэн нэгний ажил шатвал тэрээр хохирол амсана. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана" (1 Коринт 3:13, 15).
Бурханлаг бус, гэмшээгүй нүглүүд, бодлууд эсвэл үгс шүүлтийн өдөр илчлэгдэн бас шатаагдах болно. Тэнгэрийн улс төгс учраас эдгээр зүйлс нэвтрэн орох орон зай гэж тэнд үгүй—эдгээр нь шатаагдан бас устгагдах ёстой.
Гэм нүгэл арилж, шагнал устгагдана.
Соригдох үедээ, зүрхээ уудлан Бурхантай ярь, Түүний оршихуйгаас бүү зугт.
Энэ хэрэгцээгээ мэдрэх бүртээ Түүн дээр оч.
Энэ төлөвлөгөөний тухай
"Би яагаад энэ гэм нүгэлээс салахгүй зууралдаад байгаа юм бэ?" гэж та өөрөөсөө асууж байсан уу? Ром 7:15-д элч Паул хүртэл ингэж хэлжээ: "Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна." Сүнсний амьдралд минь саад болж байгаа гэмийг бид хэрхэн зогсоож чадах вэ? Энэ нь боломжтой гэж үү? Тэгэхлээр хамтдаа Бурханы хайр, талархал, сорилт, Сатан ба гэмийн талаар ярилцъя.
More