Бурханыг ойлгохгүй байх үедЗагвар

When You Don't Understand God

5-с 5 дахь өдөр

Хүнд хэцүү байдал дунд амар тайвныг олох нь

Амар тайван болон үймээн гэсэн хоёр үг эсрэг тэсрэг зүйл шиг сонсогдож байгаа биз? Юмс үймээн самуунтай байх үед амар тайвныг мэдрэнэ гэдэг өөрөө хэцүү байдаг. Есүсийн дагалдагчийн хувьд, бүх зүйл хяналтаас гарч байгаа мэт мэдэрсэн ч амар тайвныг мэдэрч болдог. Яагаад гэвэл бидний асуултад бүрэн дүүрэн хариулт ирээгүй байсан ч Түүний оршихуй бидэнд амар тайвныг авч ирдэг.

Нэгэн шуурхай мэдээ байна: бид үргэлж Бурханаас асуух асуултуудтай байх болно. Тэр бол бүхнийг мэддэг, бүхнийг чадагч, ертөнцийг Бүтээгч Нэгэн билээ. Бурханы талаар нууцлаг зүйлсүүд үргэлж байх болно. Бид ч бас тийм зүйлийг хүсэхгүй гэж үү? Бид үнэхээр Түүнийг бүрэн дүүрэн мэдэж, ойлгож, Түүний бүх л замыг нэгд нэгэнгүй мэдэхийг хүсч байна гэж үү? Бид өөрсдийн маань мэддэгээс илүүг мэддэг илүү том, мэргэн ухаантай, чадварлаг Бурханыг дагахыг хүсэхгүй гэж үү? Хэрвээ бид бүх зүйлсийн хариултыг мэддэг байсан бол Бурхан гэж хэрэггүй байх байсан.

Бурханы хийсэн зүйлсэд эргэлзэж, түүнээс асууна гэдэг нь бидний хэр бардам байгааг харуулж байгаа юм. Хүн төрөлхтөн үнэхээр ертөнцийг Бүтээгчээс илүүг мэдэж байх боломжтой гэж үү. Мэдээж бид заримдаа шархалж, бидний төлөвлөгөө илүү дээр байсан учраас Бурханы өгч буй сонголтод эргэлзэж эхэлдэг. Бид хайртай хүмүүс маань эдгээгдэж, өвчин зовлонгоосоо ангижраасай гэж хүсч эсвэл байгалийн гамшгууд дуусаасай гэж залбирдаг. Энэ бүхнийг хүсэх нь мэдээжийн хэрэг байхад, яагаад Бурхан энэ бүхнийг зөвшөөрдөггүй юм бэ?

Энд л асуудал үүсч эхэлдэг. Бараг мэдрэгдэж байгаа биз? Заримдаа бид зүгээр л асуулт маань хариулт авсан аваагүй Есүсийн өгдөг амар тайвныг хүлээж авах сонголтыг хийх хэрэгтэй болдог. Энэ бол Христийг дагах үед гардаг бидний итгэл газар мөргөх үе юм. Энэ үед бид Бурхан руу илүү ойртож, Түүнд итгэх эсвэл уур хилэндээ автаж Түүнээс нүүр буруулж, итгэлээ орхих гэсэн сонголттой тулгардаг. Түүнээс холдох үед бид улам л их асуултад унадаг. Тиймээс Бурханы амар тайвныг мэдрэнгээ асуулт дундаа байх уу эсвэл Түүний амар тайвангүйгээр асуулт асуусан хэвээр үлдэх үү?

Бид Бурханы гаргасан шийдвэрт эргэлзэхээс илүүтэй дэлхий яагаад ийм сонголтыг биднээр хийлгэх гээд байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бид ихэвчлэн Бурханаас асуулт асуусан хэрнээ бусдаас сонссон болон өөрсдийн гаргаж ирсэн зүйлсдээ итгэх хандлагатай байдаг. Яагаад бид үргэлж Бурханд эргэлзэж байхын оронд нэг удаа ч гэсэн бусад хүмүүсийн болон өөрсдийн гаргаж ирсэн бодолдоо эргэлзэж, дахин нэг тунгааж болохгүй гэж? Бидний сонсож буй болон итгэж буй зүйлс биднийг Бурханд эргэлзэхэд эсвэл Түүнээс холдоход хүргэж байдаг.

Тиймээс бүх асуулт, эргэлзээ, айдас, бодлуудаа тээгээд Түүн рүү очицгооё. Та эргэлзээн дундаа түүний амар тайвныг мэдэрч, Түүнд итгэх итгэлээ өсгөх болно. Өдрийн төгсгөлд, хүнд хэцүү байдал дунд тань Бурхан өөрийгөө таниулж, Түүний амар тайван таны оюун бодлыг дүүргэн шинэчлэхийг гуйгаарай.

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

When You Don't Understand God

Бид бүхэнд Бурханы талаарх хариултыг нь мэддэг болон мэдэхгүй олон асуулт байдаг. Библиэс сурч болох үнэн нь бидний олон асуултын хариултыг олоход тусалдаг. Иймд ойлгомжгүй хариулт эсвэл хариултгүй үлдсэн асуултуудаа Бурханыг улам илүү эрэн хайх хөшүүрэг болгоцгооё.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.