Бурханыг ойлгохгүй байх үедЗагвар
Бурхан яагаад бүх залбиралд хариулдаггүй вэ?
Билли Грейм нэг удаа "залбирал бол Бурхан та хоёрын хоорондох хоёр талт харилцаа юм" гэж хэлсэн. Тийм ч учраас бид Бурхан руу, өөрсдийн маань Бүтээгч Эзэнд өдрийн аль ч цагт очих үед Тэр бидэнтэй уулзана гэдгийг мэддэг. Орчлон ертөнцийг Бүтээгч биднийг сонсдог гэж бодохоор гайхамшигтай биш гэж үү?
Гэхдээ бид залбирлын үнэн учрыг ойлгохгүйгээр үргэлж "Бурхан миний залбиралд хариулсангүй" гэж хэлдэг. Үнэн гэвэл Бурхан бидний залбирал бүрд хариулж байдаг. Заримдаа Тэр "Тийм" заримдаа "Үгүй" бүр "Хүлээ" гэж хариулах үе ч байдаг. Бид "үгүй" эсвэл "хүлээ" гэсэн хариултыг авах үедээ "Бурхан миний залбиралд хариулсангүй" гэх нь элбэг байдаг. Үүнийг илүү нарийн авч үзэцгээе.
Бурхан Тийм гэх үед
Сайн мэдээ гэвэл Бурхан тийм гэсэн хариултыг олон хэлдэг. Бид Есүсээр дамжин авралыг эрж, асуух үед Тэр биднийг авардаг. Бид нүглээ улайх үед, Тэр биднийг уучилдаг. Бид мэргэн ухааныг асуух үед, Тэр хариулдаг. Мөн бид амар тайвныг асуух үед, хайртай хүн маань хагалгаанд орох үед, юу ч үгүй үедээ хангамжийг асуух үеүдэд Тэр тийм гэж хариулсаар байдаг. Бурхан бидэнд сайн, төгс бэлгүүдийг өгөхийг хүсдэг. Тэр бидэнд хамгийн сайныг хүсч, бидний хүсэн тэмүүлдэг зүйлсийг ч бас өгдөг!
Бурхан Үгүй гэх үед
Хүмүүс Бурхан миний залбиралд хариулаагүй гэж хэлэх үед, яг үнэндээ Бурхан "үгүй" гэсэн хариултыг хэлсэн байдаг. Бид Бурханаас ажил, хань ижил эсвэл хүүхдийг асууж залбирахад Тэр өгдөггүй үе байдаг. Энэ нь ч хэцүү байдаг. Яагаад гэвэл бид гайхалтай ажил, сайн хань ижил, бяцхан үрийг гуйхад Бурхан яагаад "үгүй" гэж хэлнэ гэж хэмээн Бурханыг ойлгодоггүй. Энэ бүх зүйл нь зүгээр л утгагүй санагддаг бөгөөд биднийг шархлуулдаг. Гэхдээ Түүний "үгүй" үргэлж биднийг илүү дээр сонголт руу чиглүүлж байдаг.
Бурхан Хүлээ гэх үед
"Хүлээ" гэдэг хариултыг сонсох нь заримдаа "үгүй" гэдэг хариултыг сонсохоос ч хэцүү байдаг. Бид ихэнхдээ "хүлээ" гэсэн хариултыг тод сонсдоггүй. Бид хариултаа хүлээж байгаад Бурхан надад хариулсангүй гэж бодоод өнгөрдөг. Хүлээх гэдэг өөрөө тийм ч сайхан зүйл биш, Бурхан бидний хүсэлтийг биелүүлэхийг удаан хүлээж суух дургүй байдаг. Бидний ойлгох ёстой зүйл бол цаг нь ирэх гэдэг бол бүх зүйл бөгөөд Бурхан хэзээ ч оройтдоггүй гэдгийг мэдэх нь чухал. Тэр яг хэзээ таны залбиралд "тийм" гэж хариулахаа мэдэж байгаа.
Бид залбиралдаа ямар ч хариулт авсан байлаа гэсэн, бидний залбирч байгаа залбирал бүрийг Бурхан сонсож байгаа бас хариулж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Бид Түүнтэй харилцах харилцаандаа болон итгэл дотроо өсөх үед бид Түүний "хүлээ" мөн "үгүй"гэсэн хариултад илүү ихээр итгэж эхэлдэг. Яагаад гэвэл Түүнд дэлхийд зориулсан хамгийн сайн төлөвлөгөө байгаа гэдгийг бид мэддэг. Үүнээс гадна бид Түүний үнэн болон хүсэлд нийцэх залбирлуудыг асууж эхэлдэг.
Тиймээс, бүх зүйлээс дээгүүр Бурханыг эрэлхийлж, Тэр таны зүрх сэтгэл, оюун ухаан, сүнсийг дүүргэхийг зөвшөөрч, өөрийн хүслийг Түүний хамгийн сайн сайхан зүйлсээр солихыг Түүнээс гуй!
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүхэнд Бурханы талаарх хариултыг нь мэддэг болон мэдэхгүй олон асуулт байдаг. Библиэс сурч болох үнэн нь бидний олон асуултын хариултыг олоход тусалдаг. Иймд ойлгомжгүй хариулт эсвэл хариултгүй үлдсэн асуултуудаа Бурханыг улам илүү эрэн хайх хөшүүрэг болгоцгооё.
More