Библийн мэргэн ухаанаар манлайллыг сайжруулах ньЗагвар
Үлдэгдэлдээ амьдралд зориул
Өдөрт маань хэдхэн цагийг нэмж өгөөсэй хэмээн хүсэх эсвэл гуйн залбирах үе танд гарч байсан уу? Хийх асар олон зүйл байгаа бөгөөд асар бага цаг хугацаа бидэнд өгөгдсөн. Та чармайн ажилласаар л байдаг, улмаар чармайн ажиллах нь таныг сульдаах үед хичнээн ихийг хийсэн ч энэ нь хэзээ ч хангалттай байхгүйг та ухаарах болно. Асар олон жишээг би дурдаж болох хэдий ч та үүнийг сайн ойлгож байгаа бөгөөд та үүнтэй адил зүйлийг үзэж туулсан гэж би таамаглаж байна. Энэ бол зөвхөнтанд тохиолдож буй зүйл биш юм. Энэ бол түгээмэл байдаг удирдлага/манлайлал, амьдралын гоц үзэгдэл юм. Хэзээ ч хангалттай биш мэт санагддаг.
Энэ талаар тогтмол ярьдаг гайхалтай дирдагч манай багт байдаг. Түүнийг Трент гэж нэрлэе. Тэр өөрт байгаа хүчин чармайлтынхаа 120-150%-ийг ажиллаж байгаа төсөл дээрээ авч ирдэг гэж үргэлж хэлдэг. Трент, "өөрт байгаа бүхнээ бүрэн зориулдаг." гэж хэлдэг. Удирдагч хүн болохынхоо хувьд багийн маань гишүүд бүхий л зүйлд хамрагддаг, өөртөө байгаа хамгийн шилдэгээ авч ирэхэд нь надад үнэхээр таалагддаг. Нөгөө талаас нь харвал, үг маань ямар чухал болохыг, үг маань ямар түүхийг өгүүлж буйг, үг маань ямар сэтгэхүйг барьж босгож байгаад ямар чухал үүрэг гүйцэтгэж буйг бид ухаарах ёстой. 100%-иас илүүг авч ирэх ямар ч боломжгүй. Амьдралд энэ нь ямар ч боломжгүй зүйл учраас ийм үг хэллэгийг бүү хэрэглэцгээе.
Хэд хоногийн өмнө энэ үзэл санаа "эрс тэс ний нуугүй байдал"гэсэн харилцан ярианд хөтөллөө. Эрч хүч, хүчин чармайлтыг маань оролцуулан амьдрал, ажлаа харах харааны шилээ тодруулахыг би хүссэн. Багийн гишүүний маань зориулж буй хэмээн хэлж байгаа хүчин чармайлт нь үнэнээс гажсан бөгөөд засагдах хэрэгтэй байв. Яваандаа Тренэд би үлдэгдэлдээ амьдралд зориул гэжуриалсан.
Тиймээ, та үүнийг зөв уншсан. Үлдэгдэлдээ амьдралд зориулах замаар манлайллаа зохих хэмжээгээр сайжруулах нь зайлшгүй шаардагдах зүйл гэдгийг би санал болгон мөн үүнд итгэдэг! Сурсан бүхий л зүйлс болоод дэлхийн бидэн рүү шидлэх бүхий л зүйлтэй энэ нь зөрчилдөх хэдий ч миний юу хэлэх гээд байгаа санааг сонсоод үзнэ үү. Хэрэв үлдэгдлийг маань амьдрал авах юм бол Бурхан бидний хамгийн эхний болоод хамгийн шилдэгийг маань авдаг учраас гэсэн үг. Бодол санаа, сүнсэндээ үүнийг нэвт шингэхэд зориулж цаг гарга. Хамгийн эхнийх болоод хамгийн шилдэг зүйлс маань дэлхийн харилцаанд, дасгал хийх дэглэмд, ажил мэргэжил эсвэл санхүүд маань зориулагдах ёсгүй. Хамгийн эхний ба хамгийн шилдэг зүйлс маань Бурхантай харилцах харилцаанд зориулагдах ёстой. Цэг.
Библи даяар бидэн дээрх Бурханы ивээл, өршөөлийн талаар бид уншдаг. Гэхдээ Бурхан бол бидэнтэй гүн харилцаатай байхыг хүсдэг атаархуу Бурхан болохыг нь бид мартдаг. Би Ром 12-р бүлгийг уншиж байхад энэ үзэл санаа цааснаас үсрэн өмнө минь бодитоор гарч ирсэн. Паул Ром хотынхныг, "Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн." хэмээн уриалжээ. Бидний бие махбодийн хэсэг бүр Бурханы өмнө ариун тахил болгон өргөгддөг. Энэ бол Түүнд өргөх бидний магтаал хүндлэл. Бурхан бидний хамгийн нэгдүгээрх байх ёстой бөгөөд хамгийн шилдэгийг маань Тэр хүртэх ёстой.
Ноцтойгоор өдрөө нягтал. Дасгалаа хийхийн тулд өглөө эртлэн босдог атлаа Бурханд зориулах цаг тэр бүр гаргаад байж чаддаггүй юу? Ажил дээрх чухал зүйлс тань Бурхантай харилцах харилцааг тань сүүдэртүүлж байна уу? Бурхантай цагийг өнгөрүүлэхэд саад болохуйц харилцааны ачаалал амьдралд тань байна уу? Юу ч байсан Бурханы өмнө ирээд, Түүнд дээжээ, хамгийн шилдэгээ өргөхөд би таныг уриалж байна тэгснээрээ үлдэгдлийг тань Тэр үржүүлж, хуваарилах боломжтой болно.
Миний эргэлзээгүйгээр мэдэх зүйл бол: Хэрэв та Түүнд дээжээ, хамгийн шилдэгээ өргөх юм бол таны хэзээ ч бүрэн ойлгож чадахгүй арга замаар Бурхан үлдэгдлийг тань авч мөн ивээх болно. Амьдралын эргүүлэг улам илүү бидэнтэй биш харин улам илүү Бурхантай байснаар зохицуулагдах болно. Юу амьдралд тань чухал болохоо өнөөдөр дахин эргэцүүлэн харна уу.
Бурхан, би өнөөдөр Үгэнд тань шумбах үед Таны хүсэлтэй үл нийцэх үзэл санаа, чухал зүйл, хүслүүдээ олж харах чадварыг надад өгөөч. Эзэн, Таны харж байгаатай адилаар харах, Үг тань зүрх болоод сүнсэнд минь нэвт шингэхүйцээр Өөрийнхөө нигүүлсэл, ивээлийг надад одоо өгөөч.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид манлайллыг сайжруулах нь өнөө үед маш чухал болоод байна. Байнга өөрчлөгдөн буй орчноо удирдан чиглүүлэхийн тулд бид манлайлах чадвараа өргөжүүлж, томсгож, дээд зэргээр нэмэгдүүлж, өсгөх ёстой. Технологийн хурдацтай хөгжил, ажилтан/багийн хөдөлгөөний болоод эдийн засгийн өөрчлөлт зэрэг нь бидэнд тулгарч буй асуудлын зөвхөн нэг хэсэг юм. Гэхдээ манлайллыг сайжруулах нь зөвхөн ажлын байранд зориулагдсан гэж бүү бодоорой. Бид гэр орондоо мөн харилцаанд манлайллаа сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр бүгдээрээ манлайллын талаарх практик ойлголттой болохын тулд гүн рүү нь орж үзье.
More