Библийн мэргэн ухаанаар манлайллыг сайжруулах ньЗагвар
Библийн мэргэн ухаан
Англи хэл нилээн төвөгтэй бөгөөд хүндрэлтэй хэл юм. Зөвхөн Англиар ярьдаг бидний хувьд энэхүү төвөгтэй байдлыг бид тэр бүр ойлгодоггүй юм. Жишээ нь, scale эсвэл scaling гэсэн хоёр үгийг Dictionary.com сайтаас хайлт хийхэд маш олон утгатай илэрцүүд гарч ирэх болно.
scale
нэр үг
—жижиг хэсгүүд, загасны арьсыг хамгаалдаг хайрс эсвэл жижигхэн эвэр, нэг нэгэн дээрээ давхаралдсан хэсэг.
үйл үг
—хувийн жинг хэмжих
"Зарим эрчүүд 90 кг-аас бага жинтэй байв."
үйл үг
—дээш авирах эсвэл доош буух (өндөр, эгц зүйлс рүү)
"Хулгайч 8м өндөр хашаанд авирсан."
Эдгээр нь хэмжээ эсвэл хэмжилтийг тодорхойлсон тодорхойлолтууд боловч миний ярих гэж байгаа Манлайллын сайжруулалтсэдэвт эдгээр тодорхойлолтууд нь таарахгүй. Энэ талаар хамгийн сайн тодорхойлсон үгийг Макмиллан тайлбар толионоос олсон нь "тэнцүү өсөлт."
Энэ төлөвлөгөөнд миний ашиглах хэмжилтийн тодорхойлолт эсвэл утга нь:
—ямар нэгэн зүйлийг байснаас нь хэмжээ, тооны хувьд улам илүү ихэсгэх
—ямар нэгэн зүйлийг томруулах: хүрээг нь тэлэх, өргөжүүлэх, ихэсгэх
"Ийм хэмжээтэй захиалга гэдэг нь бүтээмжийн чадамжийг сайжруулахыг хэлнэ."
Есүсийн дагалдагчид болохынхоо хувьд Библийн мэргэн ухааныг ашиглан манлайллыг сайжруулах нь өнөө үед маш чухал юм. Бид нүүр тулах хүрээлэн буй орчиндоо амьдрахын тулд манайллах чадвараа хөгжүүлж, өргөжүүлж, өсгөж бас томруулах ёстой. Хурдацтай хөгжиж буй технологи, ажилтан, багийн шилжилт хөдөлгөөний өөрчлөлт, дэлхийн эдийн засгийг өөрчлөлтийн нөлөөлөл зэрэг нь бидний нүүр тулах асуудлуудын зөвхөн нэг хэсэг бөгөөд бид Библийн үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, хэрэгжүүлэх хэрэгтэй талбарууд мөн.
Гэхдээ зөвхөн ажлын талбар дээр манлайллын сайжруулалт хэрэгтэй гэсэн үг биш юм. Бид гэр бүл, бусадтай харилцах харилцаандаа ч бас манайллаа сайжруулах хэрэгтэй. Энэ нь жаахан туйлширсан байж магадгүй, гэхдээ дасгалжуулагч Хольц энэ талаарх ямар нэгэн зүйлийг олж анзаарсан гэдэгт би итгэдэг:
"Энэ ертөнцөд та нэг бол өснө, эсвэл үхнэ, тиймээс хөдөлгөөнд ороод өс" — Лу Хольц
Тиймээс бид нэг бол өсч байдаг эсвэл үхэж байдаг. Бид манлайллаа сайжруулж эсвэл бууруулж байдаг. Манлайллыг сайжруулах нь амаргүй-- болохыг ил гаргахад тохиромжтой цаг байж болох юм. Ийм төрлийн өсөлтөд хөрөнгө оруулж, санаатайгаар оролцох нь биднийг хэцүү нөхцөл байдалд оруулж, тав тухтай бүсээс маань гарцаагүй гаргах болно. Гэхдээ ингэхгүй л бол Бурханы бидэнд зориулсан нөөц боломжид бид хэзээ ч бүрэн дүүрэн хүрч чадахгүй.
"Хэрэв та өсч байгаа бол тав тухтай бүсээсээ үргэлж гарах хэрэгтэй." — Жон Максвелл
Христийг дагаж, үйлчлэлийн удирдагч бөгөөд үүсгэн байгуулагч, хувиараа бизнес эрхлэгчээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд ажиллахдаа, Библи бол үнэ цэнэ бүхий түүх, жишээ, практик зөвлөгөөгөөр дүүрэн байдгийг би олж мэдсэн. Бурханы Үгийг ашиглан тав тухтай бүсээсээ гарахад өөрсдийгөө сорих цаг болжээ. Та манлайллаа сайжруулахад бэлэн байна уу? Тийм бол, Библийн мэргэн ухаанаар манлайллаа сайжруулах нь төлөвлөгөө үүнийг хийхэд танд туслах болно.
Ногоон бол явахыг зөвшөөрдөг нийтлэг өнгө юм. Ногоон сум уруу хуруугаа чиглүүлэх аянд энгийн залбирал хэлэх замаар зүрх сэтгэл, оюун ухаанаа бэлтгэхэд хэдэн хормыг зарцуулаарай.
Бурхан минь, Би таныг сонсоход бэлэн байна. Энэ аянд Таны надад илчилж буй зүйлсийг алдахгүйн тулд хэлж буй үгийг тань сонсоход надад туслаач.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид манлайллыг сайжруулах нь өнөө үед маш чухал болоод байна. Байнга өөрчлөгдөн буй орчноо удирдан чиглүүлэхийн тулд бид манлайлах чадвараа өргөжүүлж, томсгож, дээд зэргээр нэмэгдүүлж, өсгөх ёстой. Технологийн хурдацтай хөгжил, ажилтан/багийн хөдөлгөөний болоод эдийн засгийн өөрчлөлт зэрэг нь бидэнд тулгарч буй асуудлын зөвхөн нэг хэсэг юм. Гэхдээ манлайллыг сайжруулах нь зөвхөн ажлын байранд зориулагдсан гэж бүү бодоорой. Бид гэр орондоо мөн харилцаанд манлайллаа сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр бүгдээрээ манлайллын талаарх практик ойлголттой болохын тулд гүн рүү нь орж үзье.
More