Библийн мэргэн ухаанаар манлайллыг сайжруулах ньЗагвар
Номын хавтаснууд
Өмнө харж байгаагүй зүйлстэй та хэр олон удаа таарч байсан бэ? Жишээлбэл, өмнө нь хэзээ ч анзаардаггүй байсан хирнээ шинээр машин худалдаж авсны дараахан замын хажуугаар өнгөрөх бүрд таны машинтай адил машин зөндөө тааралддаг. Библийг унших үед заримдаа үүнтэй адил зүйл тохиолддог. Та дахин дахин эшлэл эсвэл бүлгүүдийг уншсан ч дараа нь гэнэт шинэ зүйл гарч ирдэг. Бурханы Үгийг унших дуртай олон шалтгаануудын нэг бол энэ юм. Миний дотны найз, зөвлөгч Жэй. Лий, “Бид мэдэх шаардлагатай гэдэг хэрэгцээн дээр суралцдаг.” гэдгийг надад байнга сануулдаг.
<3 Ефес 6-р бүлэг дээрх хэдэн арван удаа сонсож байсан “Бурханы өвч бүрэн зэвсэг” эшлэлүүдийг уншиж байхад минь энэ надад тохиолдсон. Энэ эшлэл ингэж эхэлдэг:“Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс.”
Хэрэв бидний Бурханы өвч зэвсгийг задлах юм бол ингэж харагдана:
- Бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж,
- зөвт байдлын хуягыг цээжиндээ өмсөн бат зогсож,
- Амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.
- Итгэлийн бамбайг авч,
- авралын дуулга болон
- Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав.
Эзэний дотор бат зогсох зургаан арга бидэнд байна! Гэхдээ тэднийг юу бэхэлж байгааг жаахан ойртон хар. Бурханы үгийн үнэн ба Бурханы үг болох Сүнсний сэлэм юм! Би үүнийг өмнө нь хэзээ ч ингэж харж байгаагүй бөгөөд үнэхээр гайхширсан!
Номны нүүр хавтас бол үнэний бүс. Бүс нь бидний биеэс өмдийг мултарч унагахгүй байхаар бүтээгдсэн. Библи бичигдэх үед хувцаслалт нь урт даавуу эсвэл дээлтэй төстэй байсан бөгөөд бүс нь эдгээр урт хувцсыг дээш нь өргөж, хүмүүст унахгүйгээр хурдан хөдлөх боломжийг олгодог байв. Бурхны Үгийн үнэнийг ашиглан бид өөрсдийгөө бүдрэхээс урьдчилан сэргийлэх нь хэр зохистой вэ. Бурханы үг бол Есүсийн дагалдагчдын хувьд үнэний эх сурвалж юм!
Номын арын хавтас бол Сүнсний сэлэм буюу Бурханы үг юм. Сэлэм бол хамгаалалт болон довтолгоонд аль алинд нь хэрэглэгддэг зэвсэг. Бурхан үгийг бид сүнслэг дайсныхаа эсрэг тулаанд хамгаалалт, довтолгоонд хэрэглэх ёстой.
Номыг номны хавтас нь хамгаалдаг болохыг та харж байна. Номын хавтаснууд нь Бурханы үгийг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь бат бөх байсаар байх арга замууд юм. Энэхүү дүрслэл нь бидний амьдралыг удирдагчаар дүрсэлдэг. Бидний суралцаж буй номнууд тавиур дүүрэн байх ёстой. Эдгээр тавиурууд нь биднийг төлөвшүүлсэн, хуримтлуулсан туршлага болоод биднийг бэлтгэсэн боловсролоор дүүрэн байдаг. Эдгээр эх сурвалжууд нь үнэхээр хүчирхэг бөгөөд тустай ба Бурхан үүнийг хүссэнээрээ ашиглах боломжтой. Гэхдээ үйлчлэлд амин чухал зүйл бол эдгээр номнуудыг бүхлээр нь хучих туршлага, боловсрол аж.
Удирдагч болохынхоо хувьд манлайллыг сайжруулах хамгийн чухал аргуудын нэг бол Бурханы Үгэн дээр бат бөх суурийг тавих юм. —Номын хавтаснуудболох Бурханы үгийн үнэний шүүлтүүрээр бүхий л туршлагууд, боловсрол, суралцаж буй зүйл маань шүүгдэх ёстой. Энэ нь бидний хэтийн төлөвийг хэлбэржүүлж, нөхцөл байдлын бодит үнэнийг боловсруулах боломжийг бидэнд олгодог. Тиймээс, хэрэв хэцүү байдал ирэх үед биш харин хэцүү байдалд, бидний дотор Бурханы үг оршдог учраас мөн энэ нь үүний дагуу биднийг хариу үйлдэл үзүүлэхэд удирдах учраас бид манлайллаа сайжруулах болно. Бидний доторх Бурханы үг нь шилдэг удирдагч болоход шаардлагатай библийн мэргэн ухааныг бидэнд өгдөг.
Бурхан минь, Таны үнэн зүрх сэтгэлд минь нэвт шингэх болтугай. Бурханы өвч бүрэн зэвсгээр хавтаслагдахыг өдөр бүрийнхээ нэг хэсэг болгохыг надад сануулж бас надад хандаж үгээ хэлээч.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид манлайллыг сайжруулах нь өнөө үед маш чухал болоод байна. Байнга өөрчлөгдөн буй орчноо удирдан чиглүүлэхийн тулд бид манлайлах чадвараа өргөжүүлж, томсгож, дээд зэргээр нэмэгдүүлж, өсгөх ёстой. Технологийн хурдацтай хөгжил, ажилтан/багийн хөдөлгөөний болоод эдийн засгийн өөрчлөлт зэрэг нь бидэнд тулгарч буй асуудлын зөвхөн нэг хэсэг юм. Гэхдээ манлайллыг сайжруулах нь зөвхөн ажлын байранд зориулагдсан гэж бүү бодоорой. Бид гэр орондоо мөн харилцаанд манлайллаа сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр бүгдээрээ манлайллын талаарх практик ойлголттой болохын тулд гүн рүү нь орж үзье.
More