Айдсыг сөрөх итгэлЗагвар

Тав дахь өдөр
Итгэл бол хамгийн агуу зэвсэг мөн. Бид дандаа хүчирхэг нэгэн мэт мэдрээд байхгүй хэдий ч итгэлийн дагуу аливааг хийх үед даван дийлж чадахгүй зүйл гэж нэг ч байхгүй. Итгэл дэх хүч чадал ертөнцийг ялдаг (1 Иохан 5:4 АБ2013).
Агуу итгэлтэй хүний түүхийг Матай 8-р бүлэгт үзүүлдэг. Зуутын дарга Есүс дээр ирж зарцыг нь эдгээж өгөхийг гуйдаг. Есүс гэр лүү нь хамт явъя гэхэд, зуутын дарга, "Үгүй" гэж хэлжээ. Есүс үгээ хэлэх л юм бол зарц нь эдгэрнэ гэж тэр хэлсэн.
Есүс үүнийг сонсоод гайхаж, дагаж явсан олонд ийм агуу итгэлийг хэнээс ч олоогүй болохоо хэлэв. Есүсийг тойрон хүрээлэн хурсан олон түмэн байсан, тэд олон гайхамшиг үйлдэхийг нь харсан бөгөөд Түүнд бүхий л зүрхээрээ итгэсэн байлаа. Гэсэн хэдий ч Түүнтэй зөвхөн нэг л удаа уулзсан хүнийг Тэр агуу итгэлтэн гэж нэрлэв.
Агуу итгэл хэрхэн бий болдог вэ? Библийн олон зуун бүлгүүдийг уншсанаар уу? Өдөр бүр олон цагаар залбирахаар уу? Долоо хоногт хэд хэдэн удаа чуулганд явахаар уу? ҮГҮЙ! Чуулганд явах, Библи унших, залбирах зэрэг нь тогтмол хийвэл зохих гайхалтай зүйл боловч хэр зэрэг итгэлтэй болохыг маань хэмжигч биш.
Бурханы үгийг сонсохоос, энэ нь үнэн болоход итгэхээс мөн сонссоныхоо дагуу үйлдэхээс агуу итгэл ирдэг. Хэцүү үед хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг маань үнэхээр итгэдэг үгүйг мэдэх шалгалт аж. Иаков 2-р бүлэгт, "Ах дүүс минь, хэрэв хүн “Надад итгэл бий” гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж үү?"
Хэрэгцээ бүрийг минь Бурхан хангах болно гэдэгт бид итгэдэг бол үүнийг хэрхэн үйлдэхийг нь бид мэдэхгүй хэдий ч харагдах байдлаас болоод стресст орохынхоо оронд Түүний амлалтад амар тайван байх сонголтыг хийх болно. Тэр биднийг хэзээ ч орхихгүй, хаяхгүй гэдэгт бид итгэдэг бол асуудалтай үед Түүний оршихуйгаас тайтгарууллыг олж авах сонголтыг хийх болно. Бурханд итгэдэг юм бол айдсыг биш харин итгэлийг сонгох болно.
Итгэл маань хэлэх үгс болоод үйлдэлтэй нэг байх үед айдас, санаа зовнил, түгшүүрийг ялах хүч чадал бидэнд байдаг. Амьдралд юу ч болж байсан бидний дотор орших Есүс дэлхийг аль хэдийнээ ялсан гэдэг үнэн дотроос итгэлтэй байдлыг олж авч мөн итгэлээ хүчирхэгжүүлж болно.
Энэ төлөвлөгөөний тухай

Тодорхойгүй үед цөхрөх мэт мэдрэмж төрөх нь амархан байдаг. Амаргүй үйл явдал тохиолдох үед мэдээ, сошиал медиа, эргэн тойрны хүмүүс биднийг санаа зовоход хүргэдэг. Аливаа зүйлсийг хянах ямар ч боломжгүй мэт санагдах үед бид Бурханы Үгнээс тайтгарлыг болоод амар тайвныг олж авах боломжтой.
More