Айдсыг сөрөх итгэлЗагвар
Хоёр дахь өдөр
Итгэл гэж юуг хэлдэг вэ? Өрөө дүүрэн хүмүүсээс итгэл гэж юуг хэлдэг вэ гэж та асуух юм бол олон өөр хариултуудыг та авах болно.
"Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн."
"Итгэл бол Бурханд таалагддаг зүйл."
"Бид харагдах зүйлсийн дагуу бус харин итгэлээр алхах ёстой."
"Бид өөрсдийгөө итгэлийн бамбайгаар хамгаалдаг."
Эдгээр нь бүгд зөв, бүгд үнэн хэдий ч итгэл гэж юу болохыг тодорхойлох нь үнэхээр чухал. Ингэхгүй бол бидэнд итгэл байгаа эсэхээ бид хэрхэн мэдэх вэ?
Матай 9-р бүлэгт эдгээгдэхээр Есүс дээр ирж буй хоёр сохор хүний түүх гардаг. Есүс тэднээс, "Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу?" гэж асуув. Тэд баттай хариулт өгөхөд нь "Итгэлийн чинь дагуу болог" гэж хэлээд тэднийг эдгээсэн.
Иохан 20-р бүлэгт дахин амилсныхаа дараа Есүс шавь нартаа үзэгдэх үед Томас тэнд байгаагүй. Нүдэнд үзэгдэх нотолгоогүйгээр Есүс тэдэнтэй хамт байсанд итгэхээс татгалздаг. Найман өдрийн дараа Есүс шавь нартаа дахин үзэгдэхдээ Томаст хандан, "Итгэлгүй бус, харин итгэлтэй бай." гэж хэлсэн.
Шинэ гэрээнд Есүс итгэл болоох итгэлтэй бай гэсэн үгсийг ээлжлэн ашигласан байдаг. Тиймээс итгэдэг зүйлийг чинь итгэл гэж хэлнэ гэж энгийнээр тодорхойлж болно. Итгэдэг зүйлийг тань итгэл гэнэ.
Есүсийг Эзэнээ бас Аврагчаа гэдэгт итгэдэг тэр итгэлийн адилаар Түүний үгэн дэх амлалт бүрт бид мөн итгэж болно. Өчүүхэн төдий итгэлтэй байх юм бол тэдний хувьд боломжгүй зүйл гэж огт байхгүй гэж Есүс шавь нартаа хэлсэн. Энэ ч бас бидний хувьд үнэн аж. Хамгийн том шуурган дунд амар тайван бий гэдэгт бид итгэж болно. Бидэнтэй нүүр тулах ямар ч зүйлээс бидний Бурхан бол агуу гэдэгт бид итгэж болно. Христээр бид юуг ч хийх боломжтой гэдэгтээ бид итгэж болно.
Бурханы үгнээс амлалтуудыг олж аваад, тэдгээрийг үнэн гэдэгт итгэх замаар итгэлээ өсгө!
Энэ төлөвлөгөөний тухай
Тодорхойгүй үед цөхрөх мэт мэдрэмж төрөх нь амархан байдаг. Амаргүй үйл явдал тохиолдох үед мэдээ, сошиал медиа, эргэн тойрны хүмүүс биднийг санаа зовоход хүргэдэг. Аливаа зүйлсийг хянах ямар ч боломжгүй мэт санагдах үед бид Бурханы Үгнээс тайтгарлыг болоод амар тайвныг олж авах боломжтой.
More