Айдсыг сөрөх итгэлЗагвар

Faith Over Fear

5-с 3 дахь өдөр

Гурав дахь өдөр 

Итгэлийн хамгийн том дайсан бол айдас юм. Хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулах үед Есүст итгэх итгэлийг маань сул дорой болгохын тулд айдас зүрх болоод оюун бодолд маань орохоор хичээдэг. Гэрэл харанхуйн эсрэг байдагчлан, айдас бол итгэлийн эсрэг зүйл аж. 

Марк 5-р бүлэгт Иаир хэмээх эрийн түүх гардаг. Охин нь өвчтэй байсан учраас тэр Есүс дээр иржээ. Есүс түүнтэй хамт гэр лүү нь явдаг. Ийнхүү явж байхад нь Есүсийн хувцсанд нэгэн эмэгтэй хүрсэн. Тэр даруйдаа тэр эдгэрдэг. Иаир энэ гайхамшгийг хараад үнэхээр баярласан нь гарцаагүй. Есүс гэр лүү нь явж байх замд энэ гайхамшиг болсон учраас охин нь ч бас гарцаагүй эдгэрэх байх! Тэр л үед Иаирын гэрээс хүн ирж, охин нь үхсэн гэдэг мэдээг дуулгав. "Бүү ай, гагцхүү итгэ." гэж Есүс тэр даруй хэлдэг. Иаир итгэлээ алдалгүйгээр, айдсыг орох боломжийг олгохгүй байх хэрэгтэй болохыг нь Есүс мэдэж байлаа. 

Бурханы хэлсэнээс огт өөр зүйлд айдас биднийг итгэүүлэхийг оролддог. Хүн харанхуй өрөөнд шүдэнз асаах юм бол гэрэл харанхуйг дийлдэг. Өчүүхэн гэрэл харанхуйг хөөн зайлуулдагтай адил өчүүхэн итгэл айдсыг хөөн зайлуулдаг. Дуулал 56-р бүлэгт хэзээ бид Бурханд итгэл найдвараа тавихаас айдаг болохыг дурджээ. Бидний эргэн тойронд болох ямар ч үйл явдлаас Тэр хамаагүй агуу гэдэгт бид итгэх хэрэгтэй. 

Өнөө үед дэлхийд болж буй үйл явдлуудыг харах юм бол ямар мэдрэмжтэй байхаа айдас, санаа зовнил эсвэл санаа зовохоор удирдуулах нь маш амархан байдаг. Үүнийхээ оронд Бурханд итгэх итгэлээр мэдрэмжээ удирдуулвал зохино. Ялан дийлэхэд минь туслах Түүний чадварт итгэх итгэлээ өсгөхийн тулд Түүний үгэн дэх амлалтуудыг бид харах хэрэгтэй болдог.

Филиппой 4-р бүлэг айдсыг ялан дийлэх түлхүүрийг бидэнд өгдөг, "Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл." Энэ нь үнэхээр энгийн зүйл мэт танд санагдаж болох хэдий ч санаа зовох үе гарах бүртээ санаа зовнилоо Эзэнд мэдүүлэн, хэрэгцээг маань хангадгынх нь төлөө Түүнд талархах хэрэгтэй. Өөрийнхөө үгэнд хүрдэгийнх нь төлөө Бурханд урьдчилдан талархах нь итгэлээ дасгалжуулж буй хэрэг юм. Үүнийг өдөр бүрийнхээ зуршил болгосны үр дүнд Бурханы амар тайван оюун бодолд минь нутаглан улмаар айдсыг чимээгүй болгон, зүрхийг минь тайвшруулж мөн итгэлийг минь хүчирхэгжүүлдэг.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Faith Over Fear

Тодорхойгүй үед цөхрөх мэт мэдрэмж төрөх нь амархан байдаг. Амаргүй үйл явдал тохиолдох үед мэдээ, сошиал медиа, эргэн тойрны хүмүүс биднийг санаа зовоход хүргэдэг. Аливаа зүйлсийг хянах ямар ч боломжгүй мэт санагдах үед бид Бурханы Үгнээс тайтгарлыг болоод амар тайвныг олж авах боломжтой.

More

Leading And Loving It-д энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.leadingandlovingit.com -д зочилно уу