Амьд найдвар: Амилсан баярыг хоног тоолон хүлээхүйЗагвар
"Намайг Дага."
Петр харанхуйд гуниглан суусан, түүний өдрүүд Бурханаар чимээгүй болгогдсон байв. Тэрбээр Есүсийг цовдлогдохоор явахын өмнөхөн олны өмнө Есүсийг мэддэггүй хэмээн үгүйсгэсэн байв. Тэгээд сүүлийн хэдэн өдрийн турш Петрын зовлон шаналал нь эцэслэх юм гэж тэр өчүүхэн ч бодолгүйгээр, гэм буруудаа шаналан зовж байв.
Гэтэл 3 дах өдрийн өглөө эрт, Есүсийн булш хоосон байсан бөгөөд чулуу нь зайлуулагдсан олдов. Петр бусад шавь нарын хамт айдаст автаж--өдрийн болсон явдлыг тунгааж байтал Есүс гэнэтамьдмэнд Петрт харагдав!
Петрыг өнгөрсөн ичгүүрт алдаа нүгэлтэй нь орхихын оронд, Есүс түүнийг хажуу тийш аваачин, Петрийн зорилго уруу хөтлөх асуултуудыг тавьжээ.
"Чи Надад хайртай юу?"
Энэ асуултаар дамжуулан Есүс Өөрийг нь үгүйсгэсэн Петртэй харилцаагаа дахин батлахын тулд урьдаг. Есүсийн үхэл ба харанхуйг захирах хүч чадал нь Петр урьд нь хийсэн алдаагаараа тодорхойлогдон үлдэх албагүй гэсэн утга юм. Есүс түүнийг дуудлагынха дагуу сайн удирдагч байж чадна гэдгийг үргэлж мэдэж байсан.
Петрын адил та Есүсийг хайрлаж, Түүнд хайрлагдахын тулд "тийм" гэж хэлэх боломжтой юм. Таны амьдрал хэчнээн эмх замбараагүй харагдаж байв ч, эсвэл Есүсээс хол мэт санагдаж байсан ч гэсэн Түүний хайраас таныг салгаж чадах зүйл гэж үгүй. Таны амьдрал зөвхөн Христ дээр үндэслэсэн байхад таны өмнөх алдаа эсвэл одоогийн асуудлууд таны зорилгыг тодорхойлж чадахгүй юм.
Дахин амилалт нь ямарч нөхцөл байдал эсвэл алдаа, биднийг золин авахад Бурханд боломжгүй биш гэдгийг батладаг. Есүст дийлж чадахгүй айдас гэж үгүй бөгөөд Тэрээр эдгээж чадахгүй амь гэж байхгүй. Бидний төлөө үхлийг ялж, дахин амилсан Бурханы хүчийг ямар ч харанхуй дийлж чадахгүй. Бидний Бурханд хийж чадахгүй зүйл гэж үгүй.
Залбиръя:Есүс ээ, миний төлөө үхлийг ялсанд тань баярлалаа. Таны хайраас намайг салгаж чадах юуч байхгүй бөгөөд ямар ч алдаа намайг Таны төлөвлөгөөг гүйцэлдүүлэх чадваргүй гэж үзэхгүйд би баяртай байна. Өнөөдөр, Та намайг хэн байхаар дуудсан дуудлагыг сануулж өглөө. Би өөрийгөө зохисгүй мэт санагдаж эхлэх үед минь, Таны амилалтын талаар эргэцүүлэн бодож, зөвхөн Та л миний аврал болж байгаад баярлан хөөрөхөд надад туслаач. Би Танд хайртай, өнөөдөр би Таныг дагахаар шийдсэн.
Энэ төлөвлөгөөний тухай
Харанхуй таныг хүрээлэх үед та хэрхэн хариу үзүүлдэг вэ? Дараагийн 3 өдөрт Дахин амилсан баярын түүхэнд өөрийгөө шумбуул мөн орхигдсон, ганцаараа эсвэл үнэ цэнэгүй мэт өөрийгөө санах үедээ найдвараас хэрхэн зууран авах талаар олж мэд.
More