Иохан 20:1-10

Иохан 20:1-10 АБ2013

Долоо хоногийн эхний өдөр, эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булшин дээр очоод, булшнаас хадыг зайлуулсан байхыг харав. Тэгээд тэр, Симон Петр болон Есүсийн хайртай байсан нөгөө шавь дээр нь гүйн ирж тэдэнд —Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгүй гэв. Тиймээс Петр нөгөө шавийн хамт булш уруу гүйв. Тэд хоёул хамтдаа гүйсэн боловч нөгөөдөх нь Петрээс хурдан гүйж, булшинд түрүүлэн ирж тонгойж хараад, даавуу байхыг үзсэн боловч дотогш орсонгүй. Араас нь Симон Петр ч гүйж ирээд, булш уруу орж, маалинган даавуу болон толгойг нь ороож байсан даавууг харав. Даавуунууд байсан байрандаа эвхээтэй байжээ. Тэгээд, түрүүлэн ирсэн нөгөө шавь булшинд орж хараад итгэв. Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой гэсэн Бичвэрийг тэд ойлгоогүй л байлаа. Ингээд шавь нар нь өөрсдийнхөндөө буцав.

Иохан 20:1-10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна