Амьд найдвар: Амилсан баярыг хоног тоолон хүлээхүйЗагвар

Living Hope: A Countdown to Easter

3-с 1 дахь өдөр

"Юунд Та Намайг орхив?"

Есүсийг загалмай дээр өлгөдсөн байгааг харж байна гээд төсөөлөөд үздээ. Тэрээр ердөө гарын бугуй болон хөлийн шагайд хадсан хадаасан дээр тогтож арай гэж амьсгалж байв.

Өдөр дуусах дөхөж байхад, Тэрээр сүүлчийн хүчээ шавхан байж ийнхүү хашхирав: "Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?"

Бид үнэндээ яг шударгаар, Бурханаас магадгүй ингэж асуух байсан байх л даа, "Энэ үед Та хаана байсан юм бэ? Юунд Та намайг орхисон юм бэ?

Бид өөрсдөө ийм нөхцөл байдалд ганцаардсан, шаналсан, эсвэл хаягдсан байсан бол яаж хариу үйдэх байсан бол?

Яг үнэндээ Есүсийн загалмай дээр хэлсэн үгс нь Давид хааны бичсэн Дуулал 22-ын гашуудлын эш үзүүллэгээр яриж байсан юм. Олон талаар, энэхүү Дуулал нь Есүсийн тухай өгүүлдэгч, гурван зүйлийг бидний ганцаардлын үед дагаж хийлгэхээр өгсөн юм:

1. Өөрт төрсөн мэдрэмжийнхээ хувьд Бурханы өмнө шударга байх.

Харилцаа үнэнч байдлаас л эхэлдэг. Хэрвээ Бурханаар орхигдсон мэт сэтгэгдэл төрвөл, Түүнд үүнийгээ хэлээрэй. Бурханаас асуултынхаа хариултыг авахын тулд зүрхээ бэлдээрэй.

2. Үүнийхээ төлөө Бурханд алдрыг нь өргөөрэй.

Бурхан бол магтагдах зохистой гэдэг үнэн нь бидний мэдрэмжээр өөрчлөгддөггүй. Үнэндээ, бид Түүнийг магтах үед бидний санаа зоволт ор мөргүй алга болдгийг бид мэддэг билээ. Бид Бурханыг хэн бэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх үед нөхцөл байдал маань өөрчлөгдөхгүйч бидний хараа зорилго өөрчлөгддөг.

3. Түүний амлалтуудыг нь сануулах.

Дуулал 22-т, Давид Бурханд хэлдэг, "Таны хэн гэдгийг би мэднэ. Та хэзээд хувирашгүй бөгөөд Өөрийн хүмүүсийг миний өмнө чөлөөлсөн шигээ намайг чөлөөлөөч дээ." Бурханд Өөрийнх нь амлалтыг сануулах нь зөвхөн итгэлийн үйлдэл биш, харин бидэнд бас Бурханы итгэмжит зан чанарыг санахад тусалдаг.

Эцэст нь, Есүс цовдлогдсоноор Бурхан итгэмжит байдлаа харуулсан. Есүс Өөрийн хүслээр загалмайн зовлонг үүрсэн нь бид Бурхантай нөхөрлөх мөнхийн халуун дотно харилцааг мэдэрсэн явдал юм. Есүс бол Дуулал 22-ын эш үзүүллэгийн биелэл билээ. Яагаад гэвэл бидний өмнөөс Тэрээр Бурханаас тусгаарлагдах зовлонг үүрсэн.

Чиний төлөө гэсэн Есүсийн золиосын талаар хэсэг хугацаанд эргэцүүлээд үзээрэй.

Залбиръя: Есүс ээ, Таниас мөнхөд тусгаарлагдах байдлаас намайг аварсанд тань баярлалаа. Яагаад гэвэл Та Өөрийн хүслээр Эцэгээс тусгаарлагдах зовлонг үүрсэн тул би үүрэх шаардлагагүй болсон юм. Өнөөдөр, Таны золиосын талаар дахин нэг эргэцүүлэн бодоход минь туслаач дээ, алдрыг авах зохистой Таньд алдрыг нь өргөе. Та ямарч үед үргэлж миний магтаал минь билээ. Тиймээс өнөөдөр, би Таныг магтах болно. Есүсийн нэрээр, Амэн.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Living Hope: A Countdown to Easter

Харанхуй таныг хүрээлэх үед та хэрхэн хариу үзүүлдэг вэ? Дараагийн 3 өдөрт Дахин амилсан баярын түүхэнд өөрийгөө шумбуул мөн орхигдсон, ганцаараа эсвэл үнэ цэнэгүй мэт өөрийгөө санах үедээ найдвараас хэрхэн зууран авах талаар олж мэд.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.