Олон нийтийг хамарсан тахлын үед айдсын оронд итгэлЗагвар

Faith Instead of Fear in The Pandemic

5-с 5 дахь өдөр

Залбирлын хүч

Айдсаар хүрээлэгдсэн байх үедээ залбирахаа бид мартаж болохгүй! Есүстэй харилцах харилцаандаа энэ чухал хэсгийг мартах нь амархан байдаг.

Зовлон, бэрхшээл, хүнд нөхцөл байдалтай тулгарах үедээ үүнтэй бид өөрсдөө тулалдахыг хичээх гээд байдаг. Гэвч бидэнд туслахын тулд Есүс бидний талд байгаа. Итгэлд минь залбирал гол үүргийг гүйцэтгэн, айдсыг бууруулдаг! Өнөөдрийн чимээгүй цагаар айдсын эсрэг залбираарай гэж би таны гурамшуулахыг хүсэж байна.  

АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУЛТУУД 

  • Та ямар байдалтайгаар ихэвчлэн залбирдаг вэ? Асуудалтай үедээ … эсвэл сайн муу ямар ч үед хэрхэн залбирдаг вэ? 
  • Яагаад ийнхүү залбирдаг гэж та бодож байна вэ? 
  • Цар тахал хэмээх энэ хуй салхи, танд болон таны хайртай хүмүүс аюул нүүрлэж болзошгүй үед Библийн бидэнд заах залбирал л хүчирхэг үр дүнг авч ирэх болно гэдэг үзэл баримтлалд та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?
  • Библиэ нээн Еврей 4:14-16-р эшлэлүүдийг уншихад цаг гарга. Бурхан танд юу гэж хэлж байна вэ? Та яагаад Түүнд итгэх хэрэгтэй гэж? 
  • Чимээгүй, үл яаравчлах цагийг Бурханд залбирахад; нигүүлслийн хаан суудлын өмнө зоригтойгоор ирэхэд, Түүний оршихуйд байхад, Өөрийнхөө итгэлтэй байдал ба хайраар таныг дүүргэх боломжийг Түүнд олгоход зориулан гарга.    


Бурханы Үгнээс ШИНЭХЭН амьсгалыг өдөр бүр инбоксдоо хүлээн авна уу!  


Бичээс

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Faith Instead of Fear in The Pandemic

Айдас олны зүрхийг - Есүст итгэгчдийн зүрхийг хүртэл зуурах үед - бат зогсох цаг ирсэн гэсэн үг юм. Итгэл дотроо зоригтой байх, эргэн тойрныхоо хүмүүсийн зүрх сэтгэлд Есүсийн гэрлийн гэрэлтүүлэх цаг ирээд байна. Таны дотор өөртөө итгэх итгэлийг үлээх боломжийг Ариун сүнсэнд олгохоор Бурханы Үгийг нээхэд Кристианитиворкс-ийн Бэрни Даймэттэй нэгдэнэ үү.

More

Кристианитиворкст энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасны төлөө талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://christianityworks.com/